Дэлхийн хамгийн өндөр үнэтэй 10 хоол хүнс

1

Үнэтэй хоол гэж хэлэхээр хүмүүс янз бүрийн л нэр хэлэх байх, зарим нэг нь улаан загас гэх бол зарим нэг нь цагаан трюфель гэнэ. Эдгээр хоол хүнснээс гадна үнэтэйд тооцогдох маш олон төрлийн хоол хүнс байх ажээ.

Та бүхэнд дэлхийн хамгийн үнэтэй хоол хүнсийг танилцуулах гэж байна.

1. Мацутакэ мөөг

Энэхүү мөөг нь маш ховор төрлийнх тул 1 кг нь 600 долларын үнэ хүрнэ. Мацутакэ нь Япон орноос гаралтай, азийн зарим нэг орнуудад ургадаг. Уг мөөг сүүдэрт ургах бөгөөд мод, ургамал сүйтгэгч хортон шавьжаас болж устан алга болж байгаа ажээ. Мацутакэ мөөгийг гаршуулж ургуулах боломжгүй.

 

2. Копи-лувак кофе

Индонез, Филиппин болон Өмнөд Энэтхэгийн нутгуудад ургадаг кофе. Копи-лувак – дэлхийн хамгийн үнэтэй кофе. 1 кг нь 250-1200 долларын хооронд хэлбэлздэг. Кофег боловсруулах өөрийн гэсэн онцлогтой ажээ.

 

3. Цагаан сувдан түрс

1 кг цагаан түрс 8500 еврогийн үнэтэй. Альбинос белуга загас нь Каспийн тэнгист нутагладаг. Уг загасны түрс нь яагаад ийм өндөр үнэд хүрдэг шалтгаан нь түүний алтан шар өнгөтэй түрсэнд оршино. Зуун жилд нэг удаа цагаан түрс шахдаг байна.

 

4. Хараацайн үүрээр хийсэн шөл

Хараацайн үүр нь тус шувууны шүлсээр хийгдсэн байх бөгөөд ямар нэгэн өвс, ургамлын орцгүй байдаг ажээ. Тийм ч учраас хятад үндэстний хоолонд маш үнэтэй шөлөнд тооцогдоно: хараацайн үүр цуглуулах ажил аюултай, яагаад гэвэл үүр нь өндөр чулуун хадан дээр байрлах ажээ. 1 кг нь 3000 доллар хүрдэг байна.

 

5. Шафран

Уг амтлагчийн 1 кг нь 400-1000 долларын хооронд хэлбэлзэнэ. Зөвхөн намрын улиралд 7-хон хоног цэцэглэдэг, гараар түүж гараар боловсруулна. 1 кг шафран түүхэд 300 мянган цэцэг түүх шаардлагатай ажээ.

 

6. Цагаан трюфель

Цагаан мөөг нь тусгай нөхцөлд ургадаг бөгөөд амт, үнэрээрээ бусдаас онцгой. Европт 1 кг цагаан трюфель мөөгний үнэ ойролцоогоор 2000 евро байх ажээ.

 

7. Аям цемани хар тахиа

Хар тахиаг Индонезид өсгөж үржүүлдэг. Маш ховор төрлийн тахиа тул дэгдээхий нь 200 долларын үнэ хүрэх нь бий. Том болсон тахиа хэдэн мянган долларын үнэ хүрдэг байна.

 

8. Японы Вагю үхрийн махны стейк

Wagyu A4 стейк – маш амттай бөгөөд дэлхийн үнэтэй хоолонд тооцогдоно. Анхилуун үнэртэй, өөх тос нь таарсан стейкийг гантиг чулуутай зүйрлүүдэг. Цэвэр цусны Вагю үхэрт нутгийнхан иллэг хийж, шар айргаар тордож сонгодог хөгжим сонсгодог байна. 1 кг махны үнэ 450 доллар хүрнэ.

 

9. Хамон

Маш үнэтэй гахайн хальс – Испаниас гаралтай. Ибер гаралтай хар гахай нь тус улсад үрждэг. 1 кг хамон гахайн хальс нь ойролцоогоор 365 евро хүрнэ.

 

10. Хандгайн бяслаг

Дэлхийн хамгийн үнэтэй бяслаг – зөвхөн Шведийн Moose House фермерт хийдэг. Хандгайн сүүгээр хийх бяслаг нь цайвар саарал өнгөтэй. 1 кг нь 1000 евро орчим байх бөгөөд маш цөөн тоогоор хийдэг ажээ.

39
ГайхмаарГайхмаар
22
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *