Шатахуун хэмнэх 11 зөвлөгөө

2

Шатахуун түгээгүүрийн газарт ирэх болгонд бидний төсөв их бага хэмжээгээр багасдаг. Нилээд хэдэн удаагийн худалдан авалтын дараа “Түлшээ хэрхэн хэмнэж болох вэ?” гэдэг асуулт урган гарч ирсэн юм. Машингүйгээр ажлаа амжуулахад хүндрэлтэй байдаг бол та бидний өгөх зөвлөгөөг хэрэгжүүлэн гэр бүлийн төсвөө хэмнээрэй.

Түлшээ хэмнэх хамгийн шилдэг арга бол мэдээж эко машин сонгох явдал юм. Гэхдээ та машинтай бол мөн машинаа солих бодолгүй байгаа бол дараах шилдэг аргуудыг туршаад үзээрэй.

1. Машины хянах самбарыг сайн ажигла. Машины түлш зарцуулалт хөдөлгүүр муудсан үед 20%, агаар шүүгч бөглөрсөн бол 10%, тэнхлэг тохиргоо алдагдсан тохиолдолд 10% нэмэгддэг.

2. Тээшинд жин дарах элдэв зүйлийг хийхгүй байх. Таны машин дээрээ ачаатай бол ачаа ачихаас бусад үед авч байх хэрэгтэй. Ачааг авснаар түлш зарцуулалт 10% буурдаг.

3. Огцом хурд авах, огцом хурд хасахаас зайлсхий. Тогтмол хурдтай явснаар түлшийг 30% хүртэл хэмнэж чадна.

4. Дугуйн хийн даралтыг анхаарах. Дугуйн хийн даралт 2кг\см2 хэмжээгээр буурахад түлш зарцуулалт 2-3% нэмэгддэг.

5. Агааржуулагчийг асаахдаа цонхоо хаа. Цонх онгорхой үед 50 км цаг хурдтай явж байхад түлш зарцуулалт 8%, харин агааржуулагч ажиллаж байх үед 15% нэмэгдэнэ.

6. Асаалттай удаан зогсож болохгүй. 10 минут асаалттай зогсоход ойролцоогоор 130 мл түлш зарцуулдаг.

7. Машинаа 10-15 минут халаах. Машиныг халаасныхаа дараа хөдөлгөөнд оролцох нь түлш зарцуулалтыг сайжруулдаг хэдий ч удаан зогсвол сөрөг нөлөөтэй.

8. Машинд илүү бүх зүйлийг унтраах. Хөгжим, паар гэх мэт. Эдгээр нь түлшний зарцуулалтыг 5-10% нэмэгдүүлдэг.

9. Сайн түлш хийх. А-92 болон А-95-ыг холих хэрэггүй. А-95 хэрэглэх нь түлшний хэрэглээг 10-15%-иар бууруулдаг.

10. Замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээ болон газрын зураг мөн GPS ашигласнаар шатахууныг хэмнэж болно.

11. Найздаа болон хөршдөө түлш хэмнэх аргуудыг хэлж өгөөрэй. Дэлгүүр, сургууль, ажил гээд нэг зүгт байдаг газар луу явахдаа нэг машинаараа явж байвал түлшээ хэмнэж чадна.

Эдгээр аргууд нь их энгийн бөгөөд 2, 3, 5 дахь аргыг хамгийн түрүүнд хэрэгжүүлээрэй. Ингэснээр та түлш зарцуулалтаа 15-20% хэмнэж чадна.

19
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. me

    2017/01/26 at 22:15

    8. Хаазыг удаан гишгэж болохгүй.

    gaihaltai zovlogoo bailaa gej

  2. Зочин

    2017/01/28 at 04:43

    Нэмж хэлэхэд машинаа соль. Шатахуун бага зарцуулдаг машин уна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *