2017 оны хамгийн их хүлээлттэй байгаа шинэ цомгууд

1

Өнгөрсөн жил бид хэд хэдэн шинэ цомгууд гардан авсан. 2017 онд хамтлаг дуучид биднийг ямар ямар шинэ цомгоор баярлуулах гэж байгааг хамтдаа сонирхоцгооё.

Linkin Park

Өнгөрсөн 12-р сард хамтлагийн фейсбүүк хуудаснаа тун удахгүй цомог бэлэн болно гэж мэдээллэсэн байсан. LP хамтлагийн долоо дахь цомог саяхан бэлэн болсон гэж тэмдэглэжээ. Хүлээж л байхаас!

 

System Of A Down

System-ийн сүүлчийн цомог 11 жилийн тэртээ гарч байсан юм. Тэр цагаас хойш нөхдүүд өөр өөрийн төсөл дээр ажиллахаар тарж бутарсан хэмээдэг. Тэд эргэн цугларч аялан тоглолтонд гарцгаасан бөгөөд шинэ цомгийн үнэр ч гарахгүй байлаа. Гэтэл саяхан Жон Долмаян тус хамтлаг шүтэн бишрэгчдээ тун удахгүй баярлуулах болно гэж хэлсэн байна. Хамтлагийнхан цомог гаргах хэмжээний уран бүтээл шинээр туурвижээ.

 

Limp Bizkit

Лимпүүд “Endless Slaughter” синглээрээ багагүй шуугиан тариад авсан. Шинэ онд тэд хүсэн хүлээсэн цомгоо “Stampede of the Disco Elephants” нэртэйгээр гаргахаар ажиллаж байна.

 

Arctic Monkeys

Шеффилдийн залуучууд эргэн нэгдэж дараах мэдэгдлийг хийгээд байна: тэд шинэ цомог дээрээ ажиллаж байгаа ажээ. Тэд 2013 онд хөгжим сонирхогчдыг нэг цомгоороо баярлуулаад тэр цагаас хойш цомог гаргаагүй байсан юм. Энэ хугацаанд уран бүтээлийн арвин их сан хөмрөгтэй болсон байлгүй дээ.

 

Gorillaz

Британийн уран бүтээлчдийн шинэ цомог 2016 оны 12-р сард гарахаар төлөвлөгдөж байсан хэдий ч хугацаандаа гарч амжаагүй юм. 2017 оны эхээр гаргахаар ажиллацгааж байгаа ажээ.

 

The XX

Британийн инди-поп хамтлаг 2016 оны 10-р сарын 10-ны өдөр “On Hold” синглээрээ шүтэн бишрэгчдээ баярлуулсан. Тэр өдрөө гурав дахь цомгоо гаргах болсноо ч мэдэгдсэн юм. 2017 оны 1-р сарын 13-ны өдөр “I See You” цомог гарсан бөгөөд шүтэн бишрэгчид нь сонсоод аль хэдийн шүүмжээ хэлээд эхэлжээ.

 

Marilyn Manson

“Say10” цомгийн дуунууд өөрийн ширүүн өнгө аясаараа шүтэн бишрэгчдээ дагуулсан. “Шинэ цомог маань ширүүн гэж хэлж болохоор, гэхдээ сэтгэл хөдлөлийн хувьд тэгж их өдөөхгүй болов уу. Хүмүүс сонсоод юу гэх нь надад сонин байна. Тэд их гайхах болов уу” гэж Мэнсон хэлжээ. Мэнсон өөрөө шүтэн бишрэгчдээсээ дутуугүй цомгоо хүлээж байгаа бололтой.

 

Bonobo

Өнгөрсөн жил Саймон Грин шинэ цомог гаргана гэж амласан. Амлалтаа ч биелүүлжээ, энэ оны 1-р сарын 13-ны өдөр “Migration” цомгоо гаргалаа.

11
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Xm

    2017/01/28 at 18:12

    Usa rock gesen hamtlaguud ymarj hugjimlug bish chihend chiirtei brit rock bol yaj ch bodson ilvvldee za tgd end bga hamtlaguudaas Arctic monkeys-s oor awah yum 1j bhku busadni zvgeer hog…

  2. fuck u Xm

    2017/03/22 at 00:26

    Gorillaz hog gju whattt ???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *