Энэ хялбархан аргаар та уртадсан жинсэн өмдийг төвөггүй хасаж болно

2

Дэлгүүрээс бидний авч өмсдөг өмдийг хэмжээний хувьд нэг ижил стандартаар оёдог. Тийм ч учраас тэр болгон хүн бүрт таарахгүй. Энэ тохиолдолд гэртээ ирээд жинсэн өмдөө өөртөө тааруулах ажилдаа орох нь мэдээж. Жишээ нь уртадсан өмдийг тайрахдаа заавал оёдолчин дээр очих шаардлага байхгүй. Мөнгөө төлж мэргэжлийн хүнээр хасууллаа гээд таны хүсэн хүлээсэн үр дүн гарах нь ч бас л эргэлзээтэй. Өөрөө элдэв төвөггүйгээр хасаад өмсөж болохоор байхад яагаад заавал оёдолчин руу гүйх ёстой гэж?

Энэ аргын тусламжтайгаар та хэдхэн минутын дотор өмдөө өөрөө хасаад өмсөх боломжтой.

Зөвхөн өөрийнхөө өндөрт тааруулсан жинсэн өмд өмсөхийг хүсэж байна уу?

Танд шаардлагатай зүйлс:

  • Индүү
  • Утастай зүү
  • Цавуу
  • Хатгуур зүү
  • Оёдлын машин эсвэл гараараа цэвэрхэн оёж болно

1. Өмдөө өмсөөд өөрт таарах уртыг тэмдэглэн хатгуур зүүгээр хатгана.

2. Өмдөө тайлж хуучин оёдол нь таны нугалсан тэр хэсэг дээр ил гарахаар эргүүлж нугалаарай.

3. Зүүгээ хагас сугалаад хуучин оёдлын дээгүүр оёно.

4. Өмдний илүүдэл хэсгийг аль болох оёдолдоо ойртуулж хайчилж авна.

5. Оёсон хэсгийн утас нь сэмрэхгүй байхаар цавуугаар цавуудна.

Жинсээ хэрхэн тайрахыг илүү ойлгомжтойгоор үзэхийг хүсвэл дараах видеог сонирхоно уу.

42
ГайхмаарГайхмаар
20
ГоёГоё
15
ТэнэглэлТэнэглэл
15
БахархмаарБахархмаар
13
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Chimgee Tugj

    Chimgee Tugj

    2017/01/25 at 15:55

    Их л бүдүүлэг аргаар тайрах нь дээ суулгаж оёдог шүү дээ.өмд үзүүр хэсэгтээ нарийн дээшлэх тутам өргөсдөг

  2. Sender Ochir

    Sender Ochir

    2017/01/25 at 16:16

    Muuhai haragdanaa

  3. Lkhagva Chimgee

    Lkhagva Chimgee

    2017/01/25 at 16:36

    Sunalt uguud evgui haragddiin bn lee bi oej uzsen

  4. Aagii Altaa

    Aagii Altaa

    2017/01/25 at 21:26

    Za za uursduu induudeed naagaad baij dee amar amar???

  5. Munkh Bayar

    Munkh Bayar

    2017/01/25 at 22:54

    ??

  6. Уранчимэг Батаа

    Уранчимэг Батаа

    2017/01/26 at 01:39

    Арай ч дээ чи эмэгтэй хүн мөн үү ?ийм байж арай болохгүй бхаа цавуугаар наах ч гэж

  7. Naranchimeg Zolzaya

    Naranchimeg Zolzaya

    2017/01/26 at 09:37

    Surtei medeelel ogohiimaa. Enenees oor ym oruulj boldguil ym bh daa

  8. Sarantuya Sarah

    Sarantuya Sarah

    2017/01/26 at 18:08

    medexiimaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *