Таныг гайхашруулах 15 хуурмаг үзэгдэл

0

Оптик дүрсийг хүн бүр өөр өөрөөр хардаг хэдий ч ихэнх хүмүүст таатай мэдрэмж төрүүлдэг. Харин зарим нь тэрхүү нууцын учрыг олохыг хичээдэг.

Бид танд дараах 15 төрлийн хуурмаг үзэгдлүүдийг сонирхуулж байна.

Fraserийн эрчлээс

Энэхүү оптик дүрс нь нэг нэгнийхээ дээр оршиж мушгиралдсан дүрс үүсгэж байгаа мэт харагдаж байгаа хэдий ч яг үнэндээ зүгээр л дугуй дүрс юм.

 

Эббингуазын хуурмаг үзэгдэл

Германы сэтгэл судлаач Герман Эббингуазын нэрээр нэрлэгдсэн харьцангуйн хэмжээний оптик дүрс юм. Ижил хэмжээтэй 2 дугуйг зэрэгцүүлэн байрлуулсан. Нэг дугуй дүрсийг тойруулан өөрөөс нь том, нөгөө дугуйг өөрөөс нь жижиг дугуй дүрсээр хүрээлүүлнэ. Энэ тохиолдолд эхний тойрог 2 дахь тойргоосоо том харагдаж байгаа юм.

 

Куб хэлбэртэй хуурмаг үзэгдэл

Энэхүү дүрсийг 1966 онд Чарльз Кокран бүтээсэн. Үүнийг хийхдээ шооны гүнд буруу холболтыг үүсгэсэн байна. Алдаатай шооны нууцыг тайлах гэж оролдох хэрэггүй.

 

Цёлльнерагийн хуурмаг үзэгдэл

Цёлльнерагийн дүрс нь параллель шулуун дээрх богино диагональ шугамын огтлолцол нь өвөрмөц байдлаар давхцаж байхаар хийгдсэн байдаг. Германы сансрын физикч Иоганн Цёлльнер 1860 онд энхүү дүрсийг санамсаргүйгээр нээсэн байдаг.

 

Жастроугийн хуурмаг үзэгдэл

Америкийн сэтгэл судлаач Жозеф Жастроу нь хэлбэр болон хэмжээгээрээ яг ижилхэн 2 хуурмаг үзэгдэл тодорхой байдлаар тэнцвэртэйгээр оршдог гэж үзсэн.

 

Канижийн гурвалжин

Энэхүү хуурмаг үзэгдэл нь Италийн физиологч Гаэтан Канижагийн нэрээр нэрлэгдсэн. Тэрээр хүмүүс хүрээлэн буй орчноо “яг байгаагаар нь” хардаггүй, харин сэтгэл зүйн тусгай загвараар хардаг гэж нотлохыг хичээсэн. Тэрээр янз бүрийн геометрийн дүрсүүдийн тусламжтайгаар нэг биш нилээд хэдэн байрлалаас гурвалжинг харах боломжийг олгон зурсан.

 

Поггендорфийн хуурмаг үзэгдэл

Хамгийн сонгодог хуурмаг үзэгдэл бөгөөд Германы физикч Иоганн Поггендорфийн нэрээр нэрлэгджээ. Алдарт сансрын физикч И.Цёлльнерийн илгээсэн зураг дээрээс үүнийг нээж олсон. Энэхүү хуурмаг үзэгдлийн мөн чанар нь хар шугамны үргэлжлэл цэнхэр биш харин улаан. Анх харахад харин эсрэгээрээ харагдаж байна.

 

Бливет

Бливет гэдэг нь геометрийн тод дүрсний нэгэн жишээ юм. Өнгөц харахад гурван суурьтай гурван хэсэг байх боловч сайн ажиглавал хоёр суурьтай гурван хэсэг болох нь харагдана.

 

Уайтын хуурмаг үзэгдэл

Хажуу талын өнгөнөөс хамаарч ижилхэн байх ёстой өнгөнүүд өөр өөрөөр харагдана.

 

Хөдөлгөөнт хуурмаг үзэгдэл

Сайн ажиглаж харвал цэнхэр өнгөтэй бөмбөлгүүд таны нүдэнд эрээлжилж харагдана.

 

Лудимара Херманнагийн хуурмаг үзэгдэл

Лудимара Херманна энэхүү хуурмаг үзэгдлийг 1870 онд Жон Тиндалын дуу авианы тухай бүтээлийг уншиж байхдаа нээсэн байна. Хар өнгийн дөрвөлжин дүрснүүдийн дунд байгаа цагаан хэсгүүдийг ажиглах үед “хий” саарал дүрсүүд харагдах болно.

 

Зураг доторх зураг

Танд юу харагдаж байна? Хос 2 өөд өөдөөсөө харсан байна уу эсвэл өөр зүйлс байна уу?

 

Эргүүлэг

Голын жижигхэн хар цэг дээр анхаарлаа төвлөрүүлэн харвал цэгийг хүрээлсэн дөрвөлжин дүрснүүд хөдлөх болно.

 

“Кафены хана” хуурмаг үзэгдэл

Энэхүү зургийг анх харахад муруй зурааснууд харагдах болно. Гэхдээ энэ нь параллель шулуунууд юм. Ричард Грегори үүнийг Бристол дахь Wall кафед зориулж хийснээс үүдэн ийн нэрлэжээ.

 

Хөдөлдөг дугуй

Эдгээр дугуйнууд 2 өөр тийш ээлжлэн эргэж байгааг харж болно. Аль нэг дугуйн дээр анхаарлаа төвлөрүүлэх үед тэр дугуй эргэхээ больж бусад нь эргэлдэж байгааг анзаарсан биз дээ?

146
ГайхмаарГайхмаар
25
ТэнэглэлТэнэглэл
23
ГоёГоё
16
БахархмаарБахархмаар
10
ХарамсалтайХарамсалтай
9
Ха ХаХа Ха
9
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/25 at 09:18

    Сонирхолтой сонин сайхан мэдээлэл байнаа.Нүдний ядаргаа тайлагдах шиг боллоо. Маш их таалагдлаа. Эрч хүчээр дүүрэн байж сайхан энерги бүхэн та нарыг тойрон хүрээлж байг залуусаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *