Мэдэхэд илүүдэхгүй Viber-ийн 7 нууц

1

Хэрэв та ухаалаг утастай бол бусадтай харилцах зорилгоор өргөн хэрэглэгддэг дараах аппликейшнүүдийн нэгийг хэрэглэдэг л байх. Skype, WhatsApp мөн Viber нь хамгийн ихээр татагдсан аппликейшнүүдийн тоонд ордог бөгөөд үүрэн холбоогоор ярих шаардлагагүй болгодгоороо давуу талтай юм. Интернэт л байгаа цагт та хүссэн хэмжээгээрээ ярьж, хүссэн хэмжээгээрээ зурвас илгээх боломжтой.

Skype-аас ялгаатай нь Viber хэрэглэхэд илүү эвтэйхэн бас хурдан юм. Та өөрийн найзыг нэмэхийн тулд хайх шаардлага байхгүй. Утсан дээр чинь дугаар нь тэмдэглэгдсэн байгаа л бол өөрөө гараад ирнэ гэсэн үг.

Ингээд танд хэрэг болох Viber аппликейшний 7 нууц:

Онлайн байгаагаа нууцлах арга

“Settings” рүүгээ ороод “Privacy” дотор байгаа “Share ‘Online’ Status” гэсэн сонголтыг цуцлах хэрэгтэй.

Харилцагчийнхаа зурвасыг уншсан гэдгээ нуух арга

“Seen” гэдэг үг таны харилцагчийн дэлгэцэн дээр битгий гараасай гэж хүсэж байгаа бол “Settings -> Privacy -> Send ‘Seen’ Status” гэдгийг цуцлахад л хангалттай.

Утасныхаа багтаамжийг хадгалах арга

Хэрэв таны утас руу хэн нэгний явуулсан зураг эсвэл бичлэг автоматаар хадгалагдаад байгаа бол “Settings -> Media -> Save to Gallery” гэсэн сонголтыг болиулахад болно.

Илгээсэн зурвасуудаа мэйлээр хүлээж авах

Хэрэв танд хэзээ, хэн рүү, юу гэж илгээснээ утаснаасаа өөр газар хадгалах хэрэгтэй байгаа бол “Settings -> Calls and messages -> Email message history” гэсэн сонголт дээр дарахад хангалттай.

Нүүр зургаа үл таних хэрэглэгчдээс нуух

Хэрэв та зөвхөн найзууддаа л өөрийн нүүр зургийг харуулахыг хүсэж байгаа бол “Privacy -> Profile photo -> Nobody” гэснийг сонгох хэрэгтэй.

Хэрэглэдэг аппликейшнээ бусдаас нуух арга

Viber нь таны хэрэглэдэг бүх аппликейшнтэй холбогддог бөгөөд энэ нь бусад хэрэглэгчдэд таны хэрэглэдэг аппликейшнүүдийн жагсаалтыг харах боломж олгодог юм. Хэрэв та энэ тохиргоог болиулахыг хүсвэл “Settings -> Privacy -> Share ‘Using App’ status” гэсэн командыг дагахад л хангалттай.

Өөрийн Viber-т нууц үг хийх

Хэрэв таны утсаар хэн нэгэн оролдож магадгүй гэж санаа зовж байгаа бол App Store аль эсвэл Google Play-ээс Viber-т зориулсан нууц үг бий болгодог аппликейшн татаж болно.

Мэдээж таны найзуудад ч бас энэ мэдээлэл хэрэг болж магадгүй учраас та заавал тэдэнтэй хуваалцаарай.

47
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/23 at 16:35

    Маш их таалагдлаа. Гол нь мэдэхгүй мэдээллээ олж уншихад л оршиж байна. Мэдээлэл ээ уншаад мэдлэгээ нэмэгдүүлэхэд л баяртай байдаг.Танай хамт олон агуу шүү.Хүчирхэг ухаалаг залуус минь амжилт бүхнийг атгаад байгаарай.

  2. Retweet

    2017/01/24 at 09:51

    Ok

  3. Зочин

    2017/01/24 at 15:22

    mongold Viber appstore, playstore ees tatagdahaa bolison baisan. Ene Hariltsaa holboo zohitsuulah horoo gej dandaa hergelee hyazgaarlah ym

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *