Цөцгийн тосыг тогтмол хэрэглэх 10 шалтгаан

2

Өнгөрсөн зууны 20-иод оноос эхлэн цөцгийн тосны хэрэглээ эрс багасжээ. Үүний учир шалтгаан нь цөцгийн тос зүрхний шигдээс болон судас нарийсах өвчлөлийн шалтгаан болж байна гэж үзэж эхэлсэнтэй холбоотой.

Гэсэн хэдий ч цөцгийн тосыг Төвдийн ард түмэн эрт дээр үеэс идээ ундаандаа дээдлэн хэрэглэж ирсээр өдийг хүрчээ. Тэд цөцгийн тосыг “tsocha” гэх бөгөөд тосыг сарлагийн сүүнээс гаргаж авч дээрээс нь ногоон цай, давс нэмж амталдаг ажээ. Энэхүү тосыг төвдүүд өдөрт хэд хэдэн удаа хоол хүнсэндээ хэрэглэнэ. Төвдүүд эрүүл бие, өндөр наслалтаараа дэлхийд дээгүүрт ордог бөгөөд магадгүй тэдний эрүүл мэндийн нууц нь энэхүү тосонд байж болох юм.

1. Цөцгийн тос нь А амин дэмийг биед шимэгдүүлэхэд нөлөөлдөг. Мөн бөөрний болон бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

2. Цөцгийн тосонд агуулагдах тосны хүчил нь А, Е, Д болон К амин дэмийг шимэгдүүлэхэд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл ногооны шим тэжээлийг нэмэгдүүлэхээс гадна илүү амттай болгодог ажээ.

3. Цөцгийн тосны хэрэглээ нь илүүдэл жинд хүргэхгүй. Цөцгийн тосонд агуулагдах тосны хүчил нь эрч хүч боловсруулахад бүрэн зарцуулагддаг тул өөх тос болон биед хуримтлагддаггүй.

Цөцгийн тос идсэнээр өл дарах тул хэмжээнээсээ хэтрүүлэн идэх муу зуршлыг таслан зогсооно.

4. Цөцгийн тос нь антиоксидант. Ингэснээр хорт хавдар болон судасны хана нарийсах өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

5. Шүүж цэвэрлээгүй цөцгийн тос нь хатингарших, хөших байдлаас хамгаалах (Wulzen фактор) үйлчилгээ үзүүлдэг. Ингэснээр артритын эсрэг үйлчилгээ үзүүлж судасны уян хатан байдлыг хангадаг байна.

6. Йодын эх үүсвэр болно. Цөцгийн тосонд агуулагдах йод нь хурдан шимэгддэг. Өнгөрсөн зуунд бамбай булчирхайн өвчлөл дэгдэхэд их хэмжээгээр хоол хүнсэндээ хэрэглэж эхэлжээ.

7. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Гэдэс гүйлгэх эсвэл өтгөн хатах эрсдэлийг буруулдаг байна.

8. Цөцгийн тосонд их хэмжээгээр агуулагдах К2 амин дэм нь шүд хорхойтохоос сэргийлнэ.

9. Цөцгийн тосны тосон молекулууд нь архаг үрэвслийн голомтонд нөлөөлдөг, хоол боловсруулах эрхтний ханаар хорт бодис гадагшлах явцыг таслан зогсоодог байна.

10. Цөцгийн тосны нууц орц – битурат гэх бодис юм. Битурат нь холестирины хэмжээг багасгадаг, инсулины мэдрэг байдлыг нэмэгдүүлдэг байна. Цөцгийн тосыг хоол хүнсэндээ байнга хэрэглэдэг хүмүүс зүрхний шигдээсээр өвдөх нь бага байгааг судалгаагаар тогтоожээ.

Цөцгийн тосны нэр хүнд өнөөдрийн байдлаар шалдаа буугаад байгаа нь хямдхан ургамлын тос болон транс тос үйлдвэрлэгчдийн худал мэдээлэлтэй шууд холбоотой юм.

Талын бэлчээрийн малаас гаргаж авсан цэвэр цөцгийн тос нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх болохыг та анхааралдаа авна биз ээ. Та бүхнийг зөвхөн чанартай хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

47
ГайхмаарГайхмаар
13
Ха ХаХа Ха
9
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/22 at 14:50

    Баярлалаа. Амжилт хүсье

  2. Chimgee Chimgee

    Chimgee Chimgee

    2017/01/22 at 15:16

    Mash ih heregtei medeelel bn shu

  3. Dorjpalam Ochirbat

    Dorjpalam Ochirbat

    2017/01/22 at 15:54

    Сайхан мэдээлэл бна

  4. Gvnzaya Gvnzaya

    Gvnzaya Gvnzaya

    2017/01/22 at 16:08

    Ss

  5. Selenge Dondog

    Selenge Dondog

    2017/01/22 at 16:16

    зөв эерэг мэдээлэл байна. Би мөн ус болон юу нь мэдэгдэхгүй хөлдөөсөн зүйл авч байхаар монголоо дэмжинэ гэж цөцгийн тос хүүхдүүддэ авч өгдөг. Энэ нь зөв юм байна.

  6. Woow.Төөрөлдөж явжээ.

  7. Khishigjargal Orsoo

    Khishigjargal Orsoo

    2017/01/23 at 00:31

    Margarine muu bolohoos maslo zugeeree

  8. Altai Suuri

    Altai Suuri

    2017/01/24 at 02:20

    муу гэж хэлж байхад нь ч хэрэглэж ирсэн. эх амьтны сүүнээс гаргаж авсан тос яалаа гэж муу байхав дээ. идэхэд л сайн нь мэдэгддэг байсан.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *