Нохойгоо үйл хөдлөлөөр нь юу хэлэх гээд байгааг ойлгох 9 арга

2

Хэрвээ та нохой тэжээдэг эсвэл тэжээж байсан бол ямар эгдүүтэй, үнэнч анд болохыг нь сайн мэднэ. Нохой өөрийн хэлтэй гэдгийг ч бас гадарласан байж таарна. Бид та бүхэнд зарим нэг судалгааны үр дүнгээс танилцуулах гэж байна.

Бэлэг бэлэглэх

Хэрвээ нохой тань амандаа мод, бөмбөг, тоглоом эсвэл өөр ямар нэгэн зүйл зуугаад авчирч өгч байвал нэгийг илэрхийлж байгаа юм. Танд бэлэг бэлэглэж байгаа юм шүү. Бас өөрөө ч хариуд нь бэлэг авахыг хүсэж байгааг бүү мартаарай.

 

Орон дээр хэвтэх

Нохойтой хүн болгонд танил дүр зураг: нохой орны хамаг зайг эзлээд биеэрээ тараад хэвтээд өгдөг, танд орны булан төдий л үлдэнэ. Танд өсөрхөж байгаадаа биш юм шүү. Үнэндээ хором мөч бүрийг хайртай эзэнтэйгээ хамт өнгөрөөхийг хүсэж байгаа юм, нойрон дундаа ч мөн адил тантай цуг.

 

Хөл дээр суух

Хэрвээ таны хөл дээр сууж байвал таныг өөрийн төрөлд авч үзэж байгаа юм. Та өөрөөрөө бахархаарай.

Хэрвээ түр зуурхан хөлөн дээр хэвтвэл таниас хамгаалалт хүсэж байгааг илэрхийлэх ажээ: “Намайг хамгаалаарай”.

 

Хөлөө дээш өргөх

Анхаарлаа нэг зүйлд хандуулж байна. Өөрөөр хэлбэл толгойд нь маш сайхан санаа орж ирсэн бөгөөд баяжуулж бодох хэрэгтэй байна.

 

Эвшээх

Нохой яг л хүнтэй адилхан зорилгоор эвшээлгэдэг: уйдсан, ядарсан эсвэл нойр нь хүрч байвал. Таныг эвшээж байгааг хараад халдварлаж байгаа ч юм билүү?

 

Эмх замбараагүй байдал үүсгэх

Гэртээ ганцааранг нь орхиод эргээд ирэхэд дэр нь задарсан, савтай цэцэг нь газар хагарсан, сандал, ширээний хөлийг идчихсэн байвал… Та өөрөө л буруутай. Нохой таниас хагацаж чадахаа больжээ. Хэрвээ таны нохой энэ мэт зан авир гаргаад байвал цагийг аль болох цугтаа өнгөрөөж байгаарай. Тэр тайвшрах болно.

 

Хөл түших

Хэрвээ нохой хөлийг тань түшээд байвал таниар илүүлэхийг хүсэж байгаа юм. Хайр халамж хүсэж байгаа нохой ингэдэг ажээ.

 

Нуруугаа бөгтийлгөх

Хэрвээ таны нохой зөөлөн гийнаж болхидуухан нуруугаа бөхийлгөж байвал хэн нэгэн түүнийг гомдоож эсвэл ямар нэгэн зүйлээс айж, ичиж байгаа бөгөөд нуугдахыг хүсэх ажээ. Хэн нэг нь айлгаж эсвэл гомдоосон байж болно. Ямартай ч ийм үед нь түүнийг сайн анхаараарай.

 

Ширтээд байвал

Хэрвээ таны нохой ширтээд салахгүй байвал та айж эмээх хэрэггүй. Танд итгэж, таныг хайрлаж байгаа ажээ. Та хоёр бие биедээ итгэх итгэл, харилцаагаараа бахархаж болно.

271
ХөөрхөнХөөрхөн
46
ГоёГоё
32
Ха ХаХа Ха
18
БахархмаарБахархмаар
14
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Тогооч Санжи

    Тогооч Санжи

    2017/01/23 at 13:07

    Undarmaa Thgs

  2. Батханд

    2017/11/23 at 18:56

    ИХ хөгжилтэй бас хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *