Нүүр Зөвлөгөө Аз жаргалыг холоос хайх хэрэггүй – танд өөрт тань бий! Энэ бол сэрээ булчирхай!

Аз жаргалыг холоос хайх хэрэггүй – танд өөрт тань бий! Энэ бол сэрээ булчирхай!

1
1

Хүн болгонд “аз жаргалын цэг” гэж байдгийг та мэдэх үү? Тэр цэгийг хайж олоход маш амархан – сэрээ булчирхай (тимус) юм шүү дээ. Сэрээ булчирхай нь цээжинд хавирганы завсар байрлах бөгөөд хүний бие эрхтний аз жаргалын үндэс болно.

Энэхүү булчирхай “сэрээ” гэгдэх болсны учир нь сэрээ шиг гурван үзүүртэй байдаг байна. Грекээр “тимус” гэдэг нь “амьдралын эрч хүч” гэсэн утгыг агуулна.

Сэрээ булчирхай – дархлааны үндсэн систем, харамсалтай нь 30 наснаас хойш үүргээ гүйцэтгэхээ больдог байна. Зарим нэг хүмүүст эрт, зарим нэг нь хожуу энэ шинж тэмдэг илрэх нь бий. Яагаад? Одоо болтол шалтгааныг нь тогтоож чадаагүй л байна. Магадгүй хүний генетик ч байж болно эсвэл амьдралын хэв маягаас ч шалтгаалж байж болно.

Санаагаар унах хэрэггүй ээ, сэрээ булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжих аргууд байдаг ажээ.

Сэтгэл гутралаас хэрхэн хурдан салах вэ?

Сэтгэл санаа таагүй эсвэл сэтгэл гутралд орсон бол гэрийн нөхцөлд сэргээх боломжтой: сэрээ булчирхай дээр 10-20 секунд орчим хурууны өндгөөр тогших эсвэл яг л Тарзан шиг гараа атгаж байгаад цээжээ балбана. Балбахдаа хэт чанга биш шүү, аливаа зүйл өөрийн гэсэн зах хязгаартай байдгийг санаарай. Өөртөө эвтэйхэн байхаар хэмнэлтэй цохино. Сэрээ булчирхай ажиллаж эхлэхийн үед таны бие арзайж байгаа мэт мэдрэмж төрөхөөс гадна таны сэтгэл өөрийн эрхгүй сэргэж байгааг мэдэрнэ.

Сэрээ булчирхай халуун дулаан орчинд дуртай тул саунд орох эсвэл наранд ээж хэвтээрэй. Сэтгэл гутралд орсон үедээ өглөө болгон “аз жаргалын цэг”-ийг идэвхжүүлэх аргыг хэрэглэхээс гадна өдрийн турш хэд хэдэн удаа хийж болно.

Хэсэг хугацааны дараа та өөрийгөө илүү хүчтэй болж байгааг мэдэрнэ. Дээрээс нь та өөрийгөө онгироох хэрэгтэй “Би залуу, би эрүүл, би хөөрхөн”, эсвэл өөрийгөө онгироох өөр үг бодож олоорой.

Аз жаргалтай байхад таниас их зүйл шаардахгүй. Сэрээ булчирхайн талаар багахан мэдлэгтэй байж мэдрэлийн системийг тогтвортой байлгахад л та аяндаа тайвширч аз жаргалыг мэдрэх болно.

88
ХөөрхөнХөөрхөн
30
ГайхмаарГайхмаар
19
БахархмаарБахархмаар
18
ГоёГоё
14
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Odonchimeg Gansukh

    Odonchimeg Gansukh

    2017/01/21 at 19:17

    za ugluu bosoo l tseejee balbaad baiwal ugaasaa l uur garah blgui dee hahahhahaha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Таныг илүү дур булаам харагдуулах 15 зүйл

Дур булаам харагдах загвар гэдэгт бариу даашинз, богино банзал, ургуулсан урт хумсаар л тө…