Живж байгаа машинаас хэрхэн амьд гарах вэ?

1
2
31,095

Онц аюултай байдлаас аврагдахын тулд хэрхэн биеэ авч явах талаар мэдлэгтэй байх ёстой. Энэ удаад бид живж байгаа машинаас хэрхэн аврагдах талаар мэргэжлийн аврагч нарын өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Алхам 1.

Машин усанд оронгуут хамгаалах бүсээ нэн даруй тайлж цонхоо нээгээрэй.

 

Алхам 2.

Машин усанд тэр чигээрээ орохоос өмнө онгорхой цонхоор нэн даруй гарна.

Аврагчид дараах зүйлийг анхааруулж байна: дээрх хоёр алхамыг хийхэд буюу машин усанд бүрэн живэхээс өмнө танд 1 минут хүрэхтэй үгүйтэй хугацаа бий.

Машины хаалгыг нээх оролдлого хийж цаг үрэх хэрэггүй. Яагаад гэвэл усны даралт хаалган дээр дарж байгаа учраас хаалга дотроосоо нээгдэхгүй. Дэс дараалал: “бүсээ тайллаа, цонхоо онгойлголоо, гарах” – энэ л таны амьд үлдэх цорын ганц боломж.

Гараар цонх онгойлгоход бэрхшээл гарах нь бага. Цахилгаанаар онгойдог цонхны хувьд ч бас хурдан онгойлгож болно. Аврагчдын хэлж байгаагаар, энэ төрлийн машиныг туршиж үзэхэд усанд живснээс 10 минутын дараанаас цахилгаанууд ажиллагаагүй болж эхэлж байжээ.

 

Цонхыг нээж чадахгүй бол хагална

Урд цонхыг хагалах гэж оролдсоны хэрэггүй. Та хэзээ ч хагалж чадахгүй – ослоос хамгаалах үүднээс урд шилийг триплексээр хийсэн байдаг юм.

Та интернэт дэлгүүрээс машины шил хагалах алх, сүх хямдхан авч болно. Бас нэг хувилбар – машины бүхээгт үзүүртэй хүнд зүйл хадгалж байх. Алх, түлхүүр, хүнд отвертк, хэрвээ байхгүй бол – туфлийн өсгий, тохой, машины суудлын толгойн түшлэг байж болно. Цонхны өнцөгт цохино, цонхны дунд хэсгээр цохиход эргэж ойдог байна.

 

Хэрвээ хүүхдүүд байгаа бол цонхоор гарахад араас нь түлхэж өгнө

Хүүхдүүд цуг явж байгаа бол аврагчид дараах байдлаар ажиллахыг зөвлөж байна: өөрийнхөө аврах бүсийг тайлж цонхыг онгойлгоод эхлээд том хүүхдийг дараа нь бага насны хүүхдийг түлхэж гаргана. Хамгийн сүүлд өөрөө гарна. Энэ бол бүгд аврагдах боломжтой арга юм.

 

Хэрвээ цонхоо онгойлгож чадаагүй бол машины бүхээг усаар дүүртэл түр хүлээ

Цонхоо онгойлгож чадаагүй эсвэл хагалж чадаагүй бол машинаас гарах өөр арга бий: хаалга онгойлгох. Гэхдээ энэ арга эрсдэлтэй гэдгийг анхаарах ёстой, юутай ч та машины бүхээг усаар дүүртэл хүлээхээс өөр аргагүй, яагаад гэвэл машины гадна болон дотор агаарын даралт адилхан байгаа тохиолдолд хаалга онгойно. Бүхээг усаар дүүрэх эцсийн мөчид амьсгаагаа сайн аваад хаалгаа онгойлгож машинаас гарна.

Аврагч нарын зөвлөгөө: машины бүхээг усаар дүүрч байхад хаалганы бариулаас сайтар барьсан байна. Хаалга амархан онгойхгүй, магадгүй хөлөөрөө сайн түлхэх ч хэрэг гарч болно.

 

Уснаас дээшээ аль зүгт сэлэхээ хэрхэн мэдэх вэ? Агаарын бөмбөлгийг дага

Усанд, ялангуяа булингартай усанд орон зайн баримжаагаа олоход бэрх. Дээш гарахын тулд агаарын бөмбөлөг хөөрч байгаа тэр газрыг чиглэн сэлнэ.

Бас дахин анхааруулахад: машин усанд орлоо л бол шууд хамгаалах бүсийг тайлж цонхоо онгойлгоод нэн даруй машинаас гарна.

208
ХөөрхөнХөөрхөн
101
ГайхмаарГайхмаар
46
ТэнэглэлТэнэглэл
38
ГоёГоё
25
БахархмаарБахархмаар
14
Ха ХаХа Ха
13
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Ц. Баяржавхлан

    Ц. Баяржавхлан

    2017/01/20 at 20:07

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.