UGG гутлыг цаг агаарын ямар нөхцөлд өмсвөл зохих вэ?

0

Цэвэр үстэй UGG гутлыг бид өвлийн улиралд л өмсөх зориулалттай гэж боддог. Энэ гутлын нэрийг сонсонгуут л өвөл санаанд бууна. Уг гутлыг сайн чанарын хонины нэхийгээр хийдэг тул маш дулаахан, зөөлхөн. Энэхүү нийтлэлээр UGG-ийг өвлийн хүйтэн улирлаас гадна өөр бусад улиралд өмсөх боломжтойг танилцуулах болно.

UGG-ийн гутлыг ямар цаг агаарын нөхцөлд өмсөх вэ? 2

UGG-ийг -35 хэмийн хүйтэнд өмсөх боломжтой. Гутлын гадна хэсэгт нэмэлт гадарга хийж өгсөн, дотор тал нь хонины нэхий юм. Энэ хоёр материалын завсар ямар ч хиймэл материал ороогүй. Хонины нэхий нь таны хөлийг ямар ч хүйтэнд дулаанаар нь байлгаж чадна. Угги гутлын ид шид үүгээр дуусахгүй, хамгийн сонирхолтой нь халуунд буюу +25 хэмд таны хөлийг сэрүүцүүлэх болно. Бас нэгэн сонирхолтой баримт бол уг гутлыг та оймсгүйгээр нүцгэн хөлөн дээрээ ч өмсөхөд хөлөнд муугаар нөлөөлөхгүй.

Kim Kardashian is seen wearing Ugg boots and an Hermes Birkin bag as she heads to a studio in Culver City. Los Angeles, California - 28.12.10 Featuring: Kim Kardashian Where: United States When: 28 Dec 2010 Credit: WENN

Хэрвээ та зөвхөн өвлийн улиралд өмсөх UGG гутал сонирхож байгаа бол цэвэр материалтайг сонгоно. Синтетик арьс хүйтэнд тэсвэргүйг та эрхбиш мэдэж байгаа болов уу. Маш олон загвар бий бөгөөд эмэгтэйчүүдэд ч тэр, эрчүүдэд ч тэр өргөн сонголттой. Мөн хүүхдийн UGG гутал ч эрэлт хэрэгцээ өндөр байдаг. Цэвэр арьсаар тусгай технологийн дагуу хийгдсэн тул чанарын өндөр баталгаа өгч чаддаг ажээ.

UGG гутлыг та хавар, намрын цагаар ч өмсөх боломжтой. Дээр хэлсэнчлэн халууныг гайхалтай хадгалахаас гадна хөлийг тань хөлөргөхгүй. Энэ гутал ганц л дутагдалтай, борооны улиралд өмсөхгүй. Зарим нэг загварын UGG гутлууд борооны уснаас хамгаалсан байдаг хэдий ч ширүүн усархаг бороонд өмсөх гэсний хэрэггүй. Норсон UGG гутал хэлбэрээ алддаг. UGG гутлыг чийг авахуулсан бол чийгийг шингээж авах аргаар хатаана. Цэвэрлэхдээ эхлээд нойтон салфеткаар арчаад дараа нь хуурай цаасаар сайтар арчаарай.

UGG-ийн гутлыг ямар цаг агаарын нөхцөлд өмсөх вэ? 3

Уг гутлын хамгийн алдартай брэнд бол UGG Australia. Тус компани дулааны улиралд болон хүйтний улиралд өмсөх загваруудыг гаргадаг. Хэрвээ сайн чанарын UGG гутал авахыг хүсвэл албан ёсны үйлдвэрлэгчийн интернэт дэлгүүрээс сонгож авахыг зөвлөж байна.

13
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. zochin

    2017/01/17 at 13:24

    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮНИЙГ ЯГ ЯАДАГ ХҮН ЮМ ГЭЭД ХҮМҮҮС АСУУГААД БАЙХИЙН. БИ ЭНЭ ХҮНТЭЙ НЭГ БАЙРАНД АМЬДАРДАГ БАЙСАН ЮМ. ҮНЭХЭЭР ӨМНӨӨС НЬ ИЧМЭЭР БАЛМАД, МУНХАГ, ГАЖ ДОНТОЙ ХҮН БИЙ. 2000 ОНЫ ҮЕД ЭНЭ ХҮН БАЙРНЫХАА ЖООХОН ХӨВГҮҮНИЙГ ТАТАЖ ЧАНГААГААДВ ТЭРЭНДЭЭ БАНТААД НӨГӨӨ МУУ БАНДИЙГ БААХАН АЙЛГАЖ ШОГЛОСОН. ОДОО ЭНЭ ХҮН ЗАМЫН ЦАГДААГИЙН УРД ТАЛЫН НАРХАН ХОТХОНД АМЬДАРЧ БАЙГАА Ч БАС Л ЗҮГЭЭР БАЙЖ ЧАДАХГҮЙ ЭНЭ ХАВИЙН ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ТАТАЖ ЧАНГААДАГ ГЭСЭН ШҮҮ

  2. ЦАГААН САР

    2017/01/17 at 16:17

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

  3. Suzie Sodoo

    Suzie Sodoo

    2017/01/18 at 10:22

    Humuus er ni oimsgui l omsdog baihaa,

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *