Бидний буруу хэрэглэж сурсан 11 хүнсний бүтээгдэхүүн

4

Сурсаар байгаад л дуусдаг хорвоо доо. Энэ хэллэг амьдралын бүхий л салбарт хамааралтай.

Та бүхэнд аливаа зүйлийг зөв хэрэглэх хялбар аргуудыг танилцуулах гэж байна. Магадгүй та урьд нь мэддэггүй байсан бол одоо мэдэж авах цаг нь болжээ.

Цаасан ууттай элсэн чихэр

Бидний буруу хэрэглэж сурсан 11 хүнсний бүтээгдэхүүн 1

Сахарны цаасан уутыг Бенжамин Эйзенштадт зохион бүтээсэн юм. Хэрэглэхэд маш энгийн: уутны үзүүрийг биш дундуур нь задлана. Ингэж задлахад уутан дахь бүх сахар аяганд гүйцэд орно. Таны хурууны үзүүрт ширхэг ч сахар үлдэхгүй.

 

Pringles чипс

Бидний буруу хэрэглэж сурсан 11 хүнсний бүтээгдэхүүн 2

Хайрцаг чипсэнд хуйлсан цаас шургуулаад чипсээ гаргаж идэхэд маш амар.

 

Энгийн чипс

Бидний буруу хэрэглэж сурсан 11 хүнсний бүтээгдэхүүн 1

Хайчаар эсвэл үзүүртэй зүйлээр гялгар уутыг цоолоорой.

 

Чанасан төмс арилгах

Бидний буруу хэрэглэж сурсан 11 хүнсний бүтээгдэхүүн 2

Төмсний эргэн тойрон зүсэлт хийгээд чанана. Хүйтэн усанд сойгоод хальсыг нь маш амархан салгаж авна.

 

Tic tac

Бидний буруу хэрэглэж сурсан 11 хүнсний бүтээгдэхүүн 3

Бидний буруу хэрэглэж сурсан 11 хүнсний бүтээгдэхүүн 4

Савтай гааг доош харуулахад тагны ховилд гаа өөрөө орно.

 

Кофены шингэн сүү

Бидний буруу хэрэглэж сурсан 11 хүнсний бүтээгдэхүүн 5

Хэлнээс татахад таг нь төвөггүй онгойно, ингээд л асгалгүйгээр аяга кофендоо сүүгээ хийгээд уу даа.

 

McDonald’s-ийн кофе

Бидний буруу хэрэглэж сурсан 11 хүнсний бүтээгдэхүүн 6

Энэ кофе өөрийн түүхтэй: тагийг бүхлээр нь нээх гэж зовох шаардлагагүй. Таганд нь тусгай түгжээ хийгдсэн – тэр түгжээ дээр дарахад цааш цөмрөн ороод л та том балгаар кофегоо ууж чадна.

 

Савласан шүүс хийх

Бидний буруу хэрэглэж сурсан 11 хүнсний бүтээгдэхүүн 7

Савлагаатай шүүсний хоолой нэг буландаа байрласан байдаг. Шүүс гоожих хоолойг доор нь гаргаад аяганд хийхэд саванд агаар орж ирэх боломжгүй болно. Ингээд л стаканаас гадуур гоожуулах ажээ. Тэгэхээр канистраас бензин хийж байгаа мэтээр хийх хэрэгтэй буюу хоолой нь дээр гарна. Агаар орж шүүс цүл пал хийж гоожихгүй.

 

Кокос

Бидний буруу хэрэглэж сурсан 11 хүнсний бүтээгдэхүүн 8

Кокосыг сайтар хараад 3 нүх хаана байгааг ол. Нэг нүхийг цоолоод гуурсаа хийж шүүсийг ууж болно. Харин кокосыг бүрэн онгойлгох гэж байгаа бол 3 цэгтэй ойролцоо нүдээрээ баримжаалаад цохиход кокос өөрөө хагарна.

 

Toblerone шоколад

Бидний буруу хэрэглэж сурсан 11 хүнсний бүтээгдэхүүн 9

Уг шоколадны үзүүрийг гадагш хугалж бус харин дотогш хугалж иднэ.

 

Консерв

Бидний буруу хэрэглэж сурсан 11 хүнсний бүтээгдэхүүн 3

Лааз онгойлгогчоо сайтар бариад өөр рүүгээ эргүүлнэ. Ингэж онгойлгосон лаазны ирмэг хуруу зүсэхгүй жигд болно.

 

Оргилуун дарс

Бидний буруу хэрэглэж сурсан 11 хүнсний бүтээгдэхүүн 10

  1. Дарсыг хөргөнө: 30 минут мөстэй усанд хийнэ эсвэл 3 цаг хөлдөөгчинд тавина.
  2. Дарстай шилийг сэгсрэх хэрэггүй.
  3. Тагийг эрхий хуруугаараа тээглүүлж бариад түгжээ төмрийг авна.
  4. 45 хэмийн өнцөгт барьж байхдаа бөглөөнөөс гараа салгахгүй.
  5. Нэг гараараа бөглөөгөө сайтар барина, нөгөө гараараа шилийг хоёр тийш зөөлөн эргүүлнэ.
  6. Бөглөө хөдөлж эхлэнгүүт эрхий хуруугаараа бөглөөг сугална.

Энэ аргаар оргилуун дарс онгойлгоход оргилж асгарахгүй.

162
ГайхмаарГайхмаар
42
ТэнэглэлТэнэглэл
33
ГоёГоё
31
БахархмаарБахархмаар
28
Ха ХаХа Ха
16
БурууБуруу
15
ХөөрхөнХөөрхөн
14
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/17 at 09:28

    Нээрээ хүн алхам тутамдаа сураар байгаад л явчихдаг.Ёстой үнэн дээ.Маш хэрэгтэй мэдээлэл байлаа.Та нар мундаг мэдрэмжтэй юмаа . Амжилт бүхэн алган дээр чинь бууж байг

  2. Jamiyan Ikhbayar

  3. Б. Ариунзаяа

    Б. Ариунзаяа

    2017/01/17 at 12:38

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *