Наснаасаа залуу харагдахад туслах гоо сайхны 7 зөвлөгөө

5

Эмэгтэй хүн бүр залуу насаа удаан хадгалж үлдэхийг хүснэ. Хэдий үрчлээ сууж нүүрний арьс унжиж эхэлсэн ч гэсэн залуу нас өнгөрлөө гэж бодож болохгүй ээ.

Эмэгтэй хүн ямар ч насандаа гоо үзэсгэлэнтэй харагдаж чадна. Бүсгүй хүний байгалийн гоо үзэсгэлэнг тодосгох гоо сайханчийн өгсөн 7 зөвлөгөөг танилцуулж байна. Нас бол ердөө иргэний үнэмлэх дээрх л тоо юм шүү дээ.

Суурь

Наснаасаа залуу харагдахад туслах гоо сайхны 7 зөвлөгөө 1

Нас тогтож буй эмэгтэйчүүдэд цайвар өнгийн суурь илүү тохиромжтой. Үрчлээг гялалзах жижиг цайвар суурь тосоор нууж арьсны ерөнхий өнгө төрхийг сэргээж өгдөг ажээ.

 

Тональ крем

Наснаасаа залуу харагдахад туслах гоо сайхны 7 зөвлөгөө 2

Шингэвтэр тональ тос сонгоно. Бидний зорилго – нүүрний өө сэвийг дарж арьсыг зөөлөн, өнгөлөг харагдуулах.

 

Хөмсөг

Наснаасаа залуу харагдахад туслах гоо сайхны 7 зөвлөгөө 3

Зөв зассан хөмсөг таны өнгө төрхийг тодотгож өгнө. Мөн хөмсөг будах будагны өнгийг зөв сонгохыг зөвлөж байна. Тас хар эсвэл саарал өнгөнөөс татгалзаад зөөлөн өнгө сонгоорой – та илүү залуу харагдах болно.

 

Сормуусны уг

Наснаасаа залуу харагдахад туслах гоо сайхны 7 зөвлөгөө 4

Нарийхан үзүүрлэсэн харандаагаар сормуусны уг хоорондох зайг будна – дээд сормуусыг шүү. Ингэснээр таны нүд илүү том харагдахаас гадна өтгөн сормуустай харагдуулахад нөлөөлнө.

 

Нүдний будаг

Наснаасаа залуу харагдахад туслах гоо сайхны 7 зөвлөгөө 6

Зовхио тениэр будна. Нүдний дотор угийг цайвар өнгөөр будаж эхлээд өнгөө аажим гүн болгоорой, жишээ нь цайвар ягаан, саарал гэх мэт. Шоколадны өнгөөр нүдний захын өнцгийг будна, жишээ нь хүрэн бор, ягаан туяатай бор өнгө байж болно. Доод зовхины 1/3 хэсгийг л хар тениэр будна. Хацраа будгаар тодосгож өгөөд хамраа жижиг харагдах байдлаар будна.

 

Уруулын будаг

Наснаасаа залуу харагдахад туслах гоо сайхны 7 зөвлөгөө 6

Уруулын будгаа удаан хадгалж үлдэхийн тулд уруулын мэргэжлийн харандаагаар будна. Уруулыг илүү тодосгохын тулд уруулын дотор өнцгийг илүү бараан өнгөөр будлаа. Уруулыг матт өнгөөр будвал илүү залуу харагдуулна.

 

Сүүлчийн засвар

Наснаасаа залуу харагдахад туслах гоо сайхны 7 зөвлөгөө 7

Илүү чамин харагдахын тулд харандаагаар будсан будаг дээрээ уруулын будгаа нэг түрхэнэ: уруулын дунд хэсгээр илүү цайвар туяатай, харин дотор өнцгүүдийг бараан өнгөөр будна. Энэ будалтаар бид омбре төрхөө хадгалж үлдэнэ. Хэрвээ та илүү чийглэг уруултай харагдахыг хүсэж байгаа бол уруулын дунд хэсгээр өнгөгүй гялалзуулагч түрхэж болно.

 

Эцсийн үр дүнд ямар харагдах вэ?

Наснаасаа залуу харагдахад туслах гоо сайхны 7 зөвлөгөө 8

Нүүр будалтын зорилго – “залуужих” биш,  “төөрөгдүүлэх” ч биш харин ямар ч насны эмэгтэйн гоо сайхныг тодотгож өөртөө илүү итгэлтэй байхад оршино.

184
ГайхмаарГайхмаар
47
ХөөрхөнХөөрхөн
20
ГоёГоё
18
Ха ХаХа Ха
16
БахархмаарБахархмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/16 at 11:08

    Тийм шүү.Яг үнэн. Өөдрөг байх хэрэгтэй дээ.Баярлалаа.Амжилт

  2. Аминаагийн Ээж

    Аминаагийн Ээж

    2017/01/16 at 12:51

    Ss Doogii Tsogbadrakh

  3. Narantuya Batsukh

    Narantuya Batsukh

    2017/01/16 at 13:00

    Gerelmaa Bataa minii eejee zawtai bolhooroo unshaarai

  4. Сүндэръяа Х.

    Сүндэръяа Х.

    2017/01/16 at 13:53

    Tserendulam Oonoi

  5. zochin

    2017/01/17 at 13:26

    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮНИЙГ ЯГ ЯАДАГ ХҮН ЮМ ГЭЭД ХҮМҮҮС АСУУГААД БАЙХИЙН. БИ ЭНЭ ХҮНТЭЙ НЭГ БАЙРАНД АМЬДАРДАГ БАЙСАН ЮМ. ҮНЭХЭЭР ӨМНӨӨС НЬ ИЧМЭЭР БАЛМАД, МУНХАГ, ГАЖ ДОНТОЙ ХҮН БИЙ. 2000 ОНЫ ҮЕД ЭНЭ ХҮН БАЙРНЫХАА ЖООХОН ХӨВГҮҮНИЙГ ТАТАЖ ЧАНГААГААДВ ТЭРЭНДЭЭ БАНТААД НӨГӨӨ МУУ БАНДИЙГ БААХАН АЙЛГАЖ ШОГЛОСОН. ОДОО ЭНЭ ХҮН ЗАМЫН ЦАГДААГИЙН УРД ТАЛЫН НАРХАН ХОТХОНД АМЬДАРЧ БАЙГАА Ч БАС Л ЗҮГЭЭР БАЙЖ ЧАДАХГҮЙ ЭНЭ ХАВИЙН ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ТАТАЖ ЧАНГААДАГ ГЭСЭН ШҮҮ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *