Баярын дараа хэвийн жиндээ очих 15 хялбар арга

0

Шинэ жилийн баярын өдрүүд бидэнд ул мөр үлдээгээгүй гэж хэлж болохгүй, үүнийг уншиж байгаа хүн болгонд лав илүү кг бэлэглэсэн байх. Энэ удаад бид спорт зааланд хөлсөө дуслуулахгүйгээр эргэж жиндээ очих энгийн аргуудаас танилцуулахаар бэлдлээ.

10 минут хүлээ

Баярын дараа хуучин жиндээ буцаж очих 15 хялбар арга 1

Хоол идэх дур хүсэл 10 минут орчим үргэлжлээд буурдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Юм идмээр болсон үедээ өөртөө 10 минутын сэрүүлэг тавь. Энэ үеэр өөрийгөө завгүй байлга.

 

Удаан суух муу

Суугаа байдал бодисын солилцоог удаашруулдаг – энэ бол баримт. Ажлаа амжуулах гэж өөр давхар руу гүйх, ядаж л цаг тутамд цай уух, ус авахаар суудлаасаа босож байгаарай. Нөхцөл байдлыг хамаагүй дээр болгоно. Хэрвээ боломжтой бол 2 цагийг зогсоогоор өнгөрөө. Суугаа байдалд бид цагт 100 ккал, зогсоо үед 140 ккал шатаадаг байдаг. Эдгээр тоог өөртөө суулгаад ав.

 

Ус уу

Баярын дараа хуучин жиндээ буцаж очих 15 хялбар арга 2

Маш энгийн. Хүний бие эрхтэн өлсгөлөн болон ам цангах хоёрыг андуурдаг. Тийм учраас өлсөөд байвал юуны түрүүнд ус эсвэл хүйтэн цай ууж үзээрэй. 10-20 минут дараа адилхан өлсөөд байвал харин хоол руу гүйж болно.

 

Бусад нь ундаа уугаад л, харин би уухгүй

Ундаа эсвэл дэлгүүрийн шүүс ямар хортой болохыг энд дурьдаад хэрэггүй байх. Эдгээр ундааны нэг балга ч гэсэн таны жингээ хасах гэсэн хөдөлмөрийг баллаж орхино. 1 литр ундаанд 90 граммаас багагүй сахар агуулагдаж байдаг. Өөрийгөө ингэж шийтгэх хэрэггүй, цай л уу.

 

Чихэж ховдоглох хэрэггүй

Баярын дараа хуучин жиндээ буцаж очих 15 хялбар арга 3

Явуут дундаа яаран сандран хоол идэх хэрэггүй. Ширээнийхээ бүтээлгийг тавиад, халбага сэрээгээ байх ёстой газар нь байрлуулж, ширээнийхээ ард зөв суугаад бага багаар хоолны зүсэм бүрийг сүүлчийн амтыг нь мэдэрч буй мэт идээрэй.

 

Уураг – сайн

Уургаар баялаг хоол хүнс – мөддөө л өлсөхгүй. Тийм учраас өглөөний цайндаа уураг ихтэй, өөх тос багатай хоол идвэл оройн хоолондоо таваг хоол идэх хүсэл огтоос төрөхгүй.

 

Дасгал хийвэл кардио хий

Баярын дараа хуучин жиндээ буцаж очих 15 хялбар арга 4

Кардио ачаалал – фитнест эсвэл спорт зааланд очиж хийдэг хүмүүст зориулсан. Баярын дараах өдрүүдэд илүүдэл жингээ хасах зориулалттай. Кардио дасгал нь булчинд багаар нөлөөлж өөх тос шатаахад илүү тохиромжтой байдаг ажээ.

 

Жижиг таваг сонгоорой

Баярын дараа хуучин жиндээ буцаж очих 15 хялбар арга 6

Ердөө л хэмжээ, 5 см-ээр жижиг таваг сонгосноор бид 22%-иар бага идэх болно.

 

Цахилгаан шат хүлээх хэрэггүй

Удаан гүйх дургүй хүмүүст тохирох хувилбар бол шат.  Шатаар 15 минут л дээш, доош өгсөхөд бид 150 ккал шатаана. Өдөр болгон энэ байдлаар яваад байвал долоо хоногт 1050 ккал. Энэ тооцоог харсан ч гэсэн гар тань цахилгаан шатны товчлуур луу явсаар л байна уу?

 

Согтууруулах төрлийн ундаа уухгүй

Баярын дараа хуучин жиндээ буцаж очих 15 хялбар арга 5

Согтууруулах төрлийн ундаа хоол идэх дур хүслийг өдөөдгөөс гадна өөрөө маш их калоритой. Хундага дарс – 85 ккал, том стакан шар айраг – 150-220 ккал. Бас коктейлуудыг ч мартаж болохгүй, жишээ нь гэхэд л 100 м Бейлис – 327 ккал. Жингээ хасахыг хүсэж байгаа бол согтууруулах төрлийн ундаанаас татгалз.

 

Пиццанаас яагаад татгалз гэж?

Пицца идмээр байна уу? Яагаад болохгүй гэж? Хэдхэн зүсэм цагаан хоолтны нимгэн пицца хор уршиг багатай. Харин гахайн мах, пепперони гэх мэт хүнд хачиртай пиццанаас татгалзаарай.

 

Попкорнтой л кино үзнэ

Баярын дараа хуучин жиндээ буцаж очих 15 хялбар арга 7

Ямар ч нэмэлт амталгаагүй буюу карамельгүй, давсгүй эсвэл бяслаггүй попкорн идэж болно. Ийм попкорны калори 2 дахин бага байдгаас гадна ширхэглэг, антиоксидант юм. Тэгэхээр ямар нэгэн амталгаагүй попкорноо бариад киногоо үз дээ.

 

Гэрийнхэнтэйгээ боулинг тоглоё

Гэрийнхнийгээ цэвэр агаарт гаргаж чадахгүй байгаа бол боулинг тоглоорой. Тайван 2 цаг тоглоход 500 ккал шатаана. Ахмад настнуудад ч таалагдана шүү.

 

Өглөө болтол бүжиглэ

Баярын дараа хуучин жиндээ буцаж очих 15 хялбар арга 8

Хоолны үлдэгдэлтэй ширээний ард уйтгарлан суухаар бүжгийн талбайд гар. 2 цаг бүжиглэхэд 650 ккал шатаана. Ус уухаа мартаж болохгүй: 20 минут тутамд 200-300 мл ус ууна шүү.

 

Цэвэрлэгээг сунга

Зочид яваад өглөө, гартаа бээлий углаж аваад л цэвэрлэгээндээ ханцуй шамлан орох гэж байна уу? Яарах хэрэггүй ээ. Цэвэрлэгээгээ өдөр өдрөөр хуваа: өнөөдөр том өрөөг, маргааш гал тогоо, нөгөөдөр угаалгын өрөө … 45 минут идэвхтэй хөдөлгөөн хийхэд үр дүнгээ өгдөг гэдгийг та эрхбиш мэдэх байлгүй. Гэр цэвэрлэхдээ ч энэ схемээр ажиллацгаая. Өдөр болгон 30 минутыг гэр цэвэрлэхэд зарцуулаад байвал илүү их калори шатаана гэдгийг бүү мартаарай.

15
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/16 at 16:13

    Маш их таалагдлаа. Амжилт хүсье

  2. ЦАГААН САР

    2017/01/16 at 17:20

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

  3. zochin

    2017/01/17 at 13:25

    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮНИЙГ ЯГ ЯАДАГ ХҮН ЮМ ГЭЭД ХҮМҮҮС АСУУГААД БАЙХИЙН. БИ ЭНЭ ХҮНТЭЙ НЭГ БАЙРАНД АМЬДАРДАГ БАЙСАН ЮМ. ҮНЭХЭЭР ӨМНӨӨС НЬ ИЧМЭЭР БАЛМАД, МУНХАГ, ГАЖ ДОНТОЙ ХҮН БИЙ. 2000 ОНЫ ҮЕД ЭНЭ ХҮН БАЙРНЫХАА ЖООХОН ХӨВГҮҮНИЙГ ТАТАЖ ЧАНГААГААДВ ТЭРЭНДЭЭ БАНТААД НӨГӨӨ МУУ БАНДИЙГ БААХАН АЙЛГАЖ ШОГЛОСОН. ОДОО ЭНЭ ХҮН ЗАМЫН ЦАГДААГИЙН УРД ТАЛЫН НАРХАН ХОТХОНД АМЬДАРЧ БАЙГАА Ч БАС Л ЗҮГЭЭР БАЙЖ ЧАДАХГҮЙ ЭНЭ ХАВИЙН ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ТАТАЖ ЧАНГААДАГ ГЭСЭН ШҮҮ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *