Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа

2

Гэртээ засвар хийхдээ бид өөрсдийн үзэмжээрээ ханддаг. Ямар нэгэн интерьер дизайны мэдлэг байхгүй жирийн хүмүүст төсөөлж байсан дүр төрх нь гарч ирэхгүй байх нь бий.

Зочны өрөөний засал чимэглэлд юу анхаарах ёстойг та бүхэнд танилцуулах гэж байна.

Зөвхөн таазны гэрэлтэй байх

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 1

Гэрэлтүүлэг уур амьсгалыг чимдэг тул таазнаас дүүжлэгдэх ганц чийдэнгээр хязгаарлагдах ёсгүй. Өөрийн гэсэн гэрэлтүүлгийн системийг бий болго (ширээний чийдэн, бра, ханын чийдэн …).

 

Хивсгүй эсвэл хэмжээ нь тохироогүй хивс

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 2

Жижиг хивс өрөөний харьцааг алдагдуулдаг учраас өрөөний хэмжээнд тохирох хивс сонгоорой. Том хивс өрөөг том харагдуулдаг юм шүү.

 

Зурагтаа буруу газар байрлуулах

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 3

Зурагт байрлуулах тохиромжтой газар бол хоосон хана. Цонхны өөдөөс эсвэл ойролцоо байрлуулах хэрэггүй, яагаад гэвэл зурагт дээр гэрэл ойж нүдэнд муугаар нөлөөлнө. Зурагт болон буйдан хоёрын хоорондын зай нь зурагтын жижиг томоос хамаарна.

 

Дэрийг төдийлөн тоохгүй байх

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 4

Буйдангийн дэр таны гэрийг улам тухтай, дулаахан болгодог. Дэр сонгохдоо буйдангийн бүрээстэй тохирч байгаа эсэхийг нь сайтар ажиглаарай. Хэрвээ таны буйдан даавуун эсвэл хамбан материалтай бол тааран даавуун дэр зохимжгүй. Жижгэвтэр буйдан, кресло бол дэр нь ч мөн адил жижиг байвал зохино. Том буйдан бол хэд хэдэн том дэр тавиарай.

 

Буйдангаа ханандаа тулгасан

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 5

Том өрөөтэй бол буйдангаа ханандаа бүү шахаж тавь. Донжийг нь олоод өрөөнийхөө голд тавьбал зочны өрөө улам цэлгэр харагдах болно. Ханандаа шахсан буйдан – яг л бүжгийн талбай шиг харагдана.

 

Намхан тааз болон бараан өнгийн тавилга

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 6

Бараан өнгийн тавилга өрөөг улам жижигхэн, давчуу харагдуулдаг. Тийм учраас намхан таазтай зочны өрөөнд цайвар өнгийн буйдан, кресло, ширээ тавина.

 

Өөрийнхөө ая тухыг бодох бус дизайн хөөж тавилгаа сонгох

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 7

Гоё харагдсан болгон таны гэрт тохирохгүй гэдгийг санаж яваарай. Гэртээ тавих буйдан зэрэг нь юуны түрүүнд танд ая тухтай байх ёстой. Сонирхож байгаа буйдан дээр эхлээд суугаад үз. Эс бөгөөс зай бөглөсөн тавилга нэгээр нэмэгдэнэ.

 

Үеэ өнгөрөөсөн тавилга

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 8

Тавилгын загвар гэж бий. Товойсон түшлэгтэй том оврын буйдан загвараас гараад удаж байна. Элдэв гоёл чимэглэлгүй тааран материалтай зөөлөн тавилга одоо ид мандаж байгаа болно. Сонгодог загварын тавилга сонгож болно гэхдээ загварын өнгөтэйг сонгоорой.

 

Гэрэл зургаа буруу газар өлгөжээ

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 9

Тохиромжтой өндөр бол шалнаас 153 см-ийн өндөрт байрлуулах. Хэрвээ олон тооны гэрэл зураг өлгөх гэж байгаа бол хоосон ханыг галерей болгон ашиглаарай. Энэ тэнд өлгөснөөс хамаагүй утга учиртай харагдах болно.

 

Овор ихтэй тавилга

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 10

Тасалгаандаа тохироогүй тавилга, ялангуяа буйдан тавьж өрөөний үзэмжийг гутаадаг. Хэрвээ таны зочны өрөө том бол булангийн буйдан тавьж болно. Жижиг бол хоёр хүний суудалтай буйдангаас гадна хоёр кресло байхад л хангалттай.

 

Зочны өрөөний зориулалт

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 11

Хэрвээ гонзгой өрөө бол шкаф, тавиур зэргээр зохицуулж болно. Танд гэж зөвлөхөд:

  • Зочны болон унтлагын өрөө – унтлагын өрөөг цонхон талдаа гаргана, тэгээд ч унтлагын өрөө орж ирэх үүднээс алс хол байх ёстой
  • Зочны болон гал тогооны өрөө – хаана байрлуулах нь таны үзэмж л дээ, гэхдээ гал тогоогоо цонхон талдаа гаргахын зөвлөж байна. Гэрийн эзэгтэй хоолоо хийхэд хараатай, гэрэлтэй байх болно.
  • Зочны болон хоолны өрөө – нэг бүхэл гэж хэлж болно.
  • Зочны болон ажлын өрөө – ажлын өрөө гээд нэг булан гаргаж болно, хамгийн гол нь нэмэлт гэрэлтүүлэг тавиарай.

 

Өрөөний төв хэсэг

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 12

Зочны өрөөг огцом өнгө төрх чимж өгдөг. Төв хэсэг нь камин зуух, зурагт, толь, гэрэл зураг – хүний нүд шууд буух зүйл байх болно. Эсвэл амрах булангаа тод өнгөөр хийж өгвөл улам ч зугаатай харагдана.

 

Жижиг савтай тасалгааны ургамал

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 13

Том савтай нэг л том мод тарихыг хичээгээрэй. Цонхны тавцангаар дүүрэн жижиг савтай олон цэцгүүдийг бодвол таны өрөөг илүү чамин, том харагдуулах болно.

 

Хуучирсан углаа бүтээлгүүд

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 14

Углаа бүтээлгийг сольж өрөөнийхөө өнгө төрхийг солих цаг болсон эсэхийг та нэг ажигла даа. Эсвэл ирж буй улиралдаа тохируулаад бүтээлгүүдийг солих ч арга бий.

 

Нэг хэв загвар оруулах

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 15

Зөвхөн нэг л хэв загварт баригдаад байвал та хэзээ ч ая тухтай зочны өрөөтэй болж чадахгүй. Өөрийн сонгосон загварын өөр бусад хэв загвартай хослуул: ретро, лофт, гранж гээд дизайны сонголтууд маш их.

 

Хөшиг тань таны өрөөг жижигхэн харагдуулдаг

Зочны өрөөгөө тохижуулахдаа бидний гаргадаг 15 алдаа 16

Өчүүхэн мэт зүйл боловч таны өрөөний харагдах байдалд маш их нөлөөтэй зүйл бол хөшиг. Хөшгөө аль болох өндөрт хадаж, өргөн байлгахыг хичээ, ингэж байж таны зочны өрөө том харагдах болно. Цайвар өнгийн хөшиг ямар ч өрөөг гэгээлэг болгож өгдөг юм.

175
ГоёГоё
50
БахархмаарБахархмаар
38
ГайхмаарГайхмаар
25
ХөөрхөнХөөрхөн
15
БурууБуруу
11
Ха ХаХа Ха
9
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Б. Цэлмэг

    Б. Цэлмэг

    2017/01/16 at 14:13

    Naraa Ayursed

  2. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/16 at 16:00

    Нээрээ бид ийм алдаа гаргадаг даа .Санаа зөв бол заяа зөв. Маш их таалагдлаа . Амжилт бүхэн алган дээр чинь байг .

  3. Ариунзаяа

    Ариунзаяа

    2017/01/16 at 20:08

    Сн хараад ав Munkhjwhln Uchrl

  4. Byambadulam Chultemjamts

    Byambadulam Chultemjamts

    2017/01/16 at 21:23

    З. Сүндари

  5. Bayasaa Bayasgalan

    Bayasaa Bayasgalan

    2017/01/17 at 19:42

    Tsend-Ayush Baasanjav

  6. Selenge Bataa

    Selenge Bataa

    2017/01/17 at 22:10

    Nansalmaa Sanjaajav

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *