Нүүр Зөвлөгөө Өглөөг эрч хүчтэй угтахыг хүсвэл орноосоо босохоос өмнө дараах дасгалыг хийж хэвшээрэй

Өглөөг эрч хүчтэй угтахыг хүсвэл орноосоо босохоос өмнө дараах дасгалыг хийж хэвшээрэй

3
2

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Өглөө сэргэлэн цовоо “зөв хөл” дээрээ босмоор байна уу? Тэгвэл эрүүлжүүлэх дасгалаар шинэ өдрийг угтаарай. Энэ дасгалыг хийхэд танд минут хүрэхтэй үгүйтэй хугацаа орно, үр дүн нь гайхалтай өндөр.

Эрч хүч сэлбэгдэж бодисын солилцоо идэвхжиж байгааг та мэдэрнэ – энэ дасгалын ашиг тусыг зах зухаас нь дурьдахад ийм байна. Сунгалтын дасгал нь булчин, үе мөчний эрүүл байдлыг хангана. Дасгалыг хийхэд орноосоо ч босох хэрэггүй.

1. Нурууны сунгалт

Өглөөг эрч хүчтэй угтахыг хүсвэл орноосоо босохоос өмнө дараах дасгалыг хийж хэвшээрэй 1

Амьсгалаа аваад хоёр алгаа салаавчлаад толгойныхоо дээр өргөнө. Алгыг хананд хүргэнэ. Өвдөг тэгш, хөлийн хурууг урагш сунгана. Энэ байрлалд 5 секунд хэвтэнэ. Дасгалыг 3 удаа хийнэ.

 

2. Үе мөчний сунгалт

Өглөөг эрч хүчтэй угтахыг хүсвэл орноосоо босохоос өмнө дараах дасгалыг хийж хэвшээрэй 3

Баруун хөлөө нугалаад дээр нь зүүн хөлөө гаргаж тавина. Баруун өвдгөө гараараа барина. Гүнзгий амьсгаа аваад 5 секунд хэвтээд хөлний байрлалыг сольж дасгалыг гүйцэтгэнэ. Үе мөчний чилээг гаргаж өгзөгний булчинг чангалах үйлчилгээтэй. Хөл тус бүрээр 3-5 удаа хийнэ.

 

3. Нуруу, нугасны булчингийн сунгалт

Өглөөг эрч хүчтэй угтахыг хүсвэл орноосоо босохоос өмнө дараах дасгалыг хийж хэвшээрэй 4

Хөлөө шалан дээр тавиад алгаараа газар хүрнэ. Толгойгоо доош болгоод 5 хүртэл тоолж биеэ суллана. Энэ дасгал нурууны булчингуудыг сэргээж өгөхөд нөлөөлөхөөс гадна тархинд их хэмжээний хүчилтөрөгч очдог байна. 5-7 удаа хийнэ.

 

4. Өвдгийг цээжиндээ

Өглөөг эрч хүчтэй угтахыг хүсвэл орноосоо босохоос өмнө дараах дасгалыг хийж хэвшээрэй 5

Нуруугаараа дээш харж хэвтээд өвдгөө цээжиндээ авчирна. Нурууны доод хэсгийн булчингуудыг ажиллуулна. Энэ байрлалд 10 секунд орчим хэвтэх бөгөөд дасгалыг 5-7 удаа гүйцэтгэнэ.

 

5. Эргэлт

Өглөөг эрч хүчтэй угтахыг хүсвэл орноосоо босохоос өмнө дараах дасгалыг хийж хэвшээрэй 6

Гараа биеийнхээ баруун хэсэгт тавина. Хөлөө өвдгөөр нь нугалаад зүүн тийш тавина. Мөр матраснаас салахгүй. Энэ байрлалд 10 секунд хэвтээд хөл, гараа эсрэгээр нь солино. Энэхүү дасгал нь нурууны булчинг ажиллуулж цусан хангамжийг сайжруулна. Тал тус бүрээр 5-7 удаа хийнэ.

 

6. Урагш бөхийх

Өглөөг эрч хүчтэй угтахыг хүсвэл орноосоо босохоос өмнө дараах дасгалыг хийж хэвшээрэй 2

Орон дээрээ суугаад хөлөө тэгшилнэ. Амьсгалаа аваад, гаргахдаа хөлийн хуруундаа хүрэхээр урагш тонгойно. Амьсгалаа аваад гаргахдаа дахин урагшаа сунана. Хүзүүгээ мөн сунгана. Дасгалыг 10 удаа давтан хийнэ.

Эдгээр дасгал нь таны биеийг тухайн өдрийн ачаалал даах чадвартай болгоно.

Таны эрүүл мэнд таны л гарт байгаа, тиймээс бидний санал болгосон дасгалуудыг тогтмол хийж эрүүл мэнддээ анхаарал тавина уу. Энгийн хэдий ч мэдэгдэхүйц үр дүнтэй шүү.

199
ГоёГоё
65
БахархмаарБахархмаар
37
Ха ХаХа Ха
34
ГайхмаарГайхмаар
34
ХөөрхөнХөөрхөн
11
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Амандах Кабдраш

    Амандах Кабдраш

    2017/01/14 at 12:02

    Гоё

  2. Чулуунбат Уранчимэг.

    2017/01/14 at 14:05

    Баярлалаа.Еерее болон ур хуухдуудээрээ хийж заншья.

  3. MTynglagsaihan

    2017/01/15 at 12:12

    Heregtei uym bn .amidraldaa hewshvvlne.bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хямдхан бөгөөд энгийн хялбар аргаар ялаа, шумуулаас хэрхэн салах вэ?

Ялаа – дэлхий ертөнцийн салшгүй нэг зүйл. Салшгүй гээд тэвчих хэрэгтэй гэсэн үг ч биш, мөн…