Нүүр Энтертайнмент Видео Заавал үзэх ёстой богино хэмжээний 15 зөгнөлт кино

Заавал үзэх ёстой богино хэмжээний 15 зөгнөлт кино

6
0

Маш богинохон хугацаанд кино бүтээгчид бүгдийг багтааж чаджээ: сонирхолтой кино зохиол, ирээдүйг харуулсан үйл явдал бас чадварлаг жүжигчид. Та эдгээр богино хэмжээний киног үзэж цагаа үрсэндээ харамсахгүй шүү.

Room 8

Үйл явдал тэртээх ЗХУ-д өрнөнө. Нэгэн хоригдол хоёр хүний камерт шилжиж орно. Өрөөнд нэгэн улаан хайрцаг байх ажээ, юу байгаа бол гэхээс л …

 

The Black Hole

Нэгэн нууц ид шидийн бичиг оффисын ажилтны гарт орж шунал, муу муухай болгоныг нь өдөөж өгнө.

 

The Messenger

Хүү санамсаргүйгээр харь гаригийн төлөөлөгчтэй учирна – аварга том дайчин роботын араас тусгай ангийнхан мөшгиж байгаа.

 

Code 8

Линкольн Сити–гийн оршин суугчдын 4 хувь нь далдын хүчтэй. Эдгээр “онцгой” хүмүүс ядуу амьдралаар амьдрах бөгөөд гудамжинд гарчихгүйн тулд олдсон ажлыг гололгүй хийж хоолтойгоо золгоно. Гэхдээ бүгд үнэнч хөдөлмөр эрхлэхгүй, зарим нэг нь “онцгой” чадвараа ашиглаж гэмт хэрэг үйлдэх нь бий. Киноны гол дүрийн баатар шударга хөдөлмөр эрхлэн дөнгөн данган л өдрийн хоолтойгоо золгодог нэгэн. “Онцгой”-чууд эрхээ хамгаалахаар үзэл бодлоо өөрчлөх цаг ирэх болов уу…

 

Abe

Гажигтай робот болон түүний сэтгэл хөдлөлийн тухай өгүүлнэ.

 

Uncanny Valley

Ирээдүйд хар тамхичид өөрийн хүсэл тачаалаа онлайнаар хангадаг болно. Нэгэн тоглогч виртуал болон бодит амьдралын хооронд маш том ялгаа байгааг олж мэдэх ажээ.

 

Cropped

Шинжлэх ухааны, зөгнөлт, инээдмийн кино. Талбай дээр бий болсон тойргуудыг судлахаар судалгааны баг аян замдаа гарна. Хөтөч энэ мэт учир битүүлэг зүйлд итгэдэггүй нэгэн, гэхдээ ямар ч шалтгаангүйгээр автобус замын голд эвдэрч зогсоход хөтөч нэгийг ухаарч эхэлнэ.

 

Blinky™

Үйл явдал алс холын ирээдүйд, хаа сайгүй зурагт байх хэдий ч хэний ч сонирхолыг татахгүй. Алекс хүүгийн эцэг эх байнга хэрэлдэнэ. Хүүгийн нүдэн дээр гэр бүл нь нуран унаж байгаа бөгөөд хүүд хэцүү үед нь хэн ч хань болохгүй. Хүүд нэгэн өдөр Блинки нэртэй роботыг бэлэглэнэ. Хэсэгтээ л хүү роботтой зугаатай байна, тун удалгүй робот гэр бүлийг нь орлохгүй гэдгийг ойлгох ажээ. Эцэг, эх нь хэрэлдсээр л… Хүү өөрийн муухай ааш авираа роботод гаргаж эхлэнэ.

 

Archetype

Киноны үйл явдал одоогоос хэдхэн жилийн дараа өрнөнө. RL7 гэх робот өнгөрснөө дурсах бөгөөд энэ нь үйлдвэрлэгч компанийн хувьд таатай мэдээ биш. Иймээс роботын араас ангуучлах ажээ.

 

Rise

Ойрын ирээдүйд ухамсарт роботуудыг устгалд оруулж эхлэнэ, яагаад гэвэл тэд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх болжээ.

 

Tempus

Дэлхий ертөнцийг 60 секунд зогсоож чадвал та юу амжуулах вэ? Киноны гол баатрууд юу амжуулсныг мэдмээр байна уу?

 

Therefore I Am

Хоёр хүний нэгэн учрал, нэг нь өөрийгөө ирээдүйгээс ирсэн өнөөдрийн чи гэж мэдэгдэнэ. Цаг хугацааны машин гэж байдаг бол ийм л зүйл тохиолдох болно.

 

Lost Memories

Өнөө үеийг та тоон эрин үе гэж бодож байна уу? Киноны гол дүрийн баатрууд нэгэн цаг хугацаанд амьдарч байгаа. Захидал, гэрэл зураг, тэмдэглэл … – бүгд цахилгаан хэлбэрээр хадгалагдана. Энэ бүгд Эйфелийн цамхаг үзэхээр ирсэн хосуудтай ямар холбоотой юм бэ? Хариултыг та киноноос аваарай.

 

Portal: No Escape

Бүсгүй цоожтой өрөөнд ой санамжаа алдсан байдалтай сэрнэ. Өөрийгөө хэн болохыг ч санахгүй, яагаад энд ирсэн бэ?

 

Closet Space

Залуу хос шинэ байранд орно. Тэнд байсан шкаф нэг л сонин…

36
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/13 at 14:07

    Сонирхолтой мэдээлэл байна. Амжилт хүсье. баярлалаа

  2. aa

    2017/01/13 at 15:02

    aa

  3. aa

    2017/01/13 at 15:03

    aaa

  4. ЦАГААН САР

    2017/01/13 at 20:20

    ХЭРЭГТЭЙ КИНО САНАЛ БОЛГОСНД БАЯРЛАА

  5. Lkhaasuren Tegshjargal

    Lkhaasuren Tegshjargal

    2017/01/14 at 12:20

    Kuno gunuu torolgoogoo toglom nee haan zypruur tavshaab

  6. zorigoo

    zorigoo

    2017/01/16 at 16:00

    goyl ym bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Холливудын кинонууд тусгай эффект хийхийн өмнө ба дараа

Орчин үеийн кино бүгд тусгай эффект ашигладаг болохыг та бүхэн мэднэ. Эдгээр тусгай эффект…