Нүүр Технологи Авто Жолооч нарын 95% нь гаргадаг нийтлэг 7 алдаа

Жолооч нарын 95% нь гаргадаг нийтлэг 7 алдаа

4
0

Жолооны ард сууж байхдаа бид өөрсдийгөө мундгууд хэмээн өргөмжилж хажууд яваа жолоочийг “арчаагүй”-гээр нь дуудах нь бий. Бид өөрсдөө бусдаас онцгойрох чадварлаг жолооч биш бол яах вэ?

Та бүхэнд ихэнх жолооч нарын зам дээр гаргадаг алдаануудаас танилцуулахаар бэлдлээ. Хэн нэг нь энэ алдааг гаргаснаар зам тээврийн осолд орохыг ч үгүйсгэхгүй.

Алдаа №1. Зүүн тийш эргэх боломжийг хүлээж байхдаа дугуйгаа зүүн тийш эргүүлж зогсдог.

Бидний ихэнх нь л ингэж жолоо барьдаг: зүүн тийш эргэхээр жолооны хүрдээ зүүн тийш эргүүлээд “сиймхий” хүлээж байгаад огцом хурдаа нэмнэ. Энэ үед таны араас өөр тээврийн хэрэгсэл мөргөвөл яах вэ? Ингээд л та эсрэг урсгалд ороод ирэх нь тэр дээ.

Энэ бол маш их тохиолддог осол. Юуг анхаарах ёстой вэ: хэрвээ автомашин зогсоо байдалд шилжсэн бол дугуй тэгш байх ёстой.

 

Алдаа №2. Машиныг мөргөхөд та өөрийн эрхгүй тормозоо гишгэж эсрэг тал руу нь жолооны хүрдээ эргүүлдэг.

Үнэндээ бүгдийг эсрэгээр нь хийх ёстой: жолооны хүрднээсээ чанга зуураад хаазан дээрээ зөөлөн гишгэнэ. Ингэж л та машинаа тэгшилж чадна.

 

Алдаа №3. Эгнээ солихдоо хурдаа сааруулж тормоз гишгэдэг

Бас л эсрэгээр нь хийх ёстой зүйл: шилжих гэж байгаа эгнээнийхээ автомашинд төвөг учруулахгүйн тулд та хурдаа багахан нэмэх ёстой. Санаж явна уу: эгнээ солих бүртээ хурдаа багаар нэмнэ.

 

Алдаа №4. Гэрлэн дохион дээр зогсохдоо араагаа салгадаг

Хэзээ ч тэгж болохгүй. Автомашины дугуй хөдөлгөөнд оролцож байгаа цагт замтай зууралдаж “ажлын” горимд байнга бэлэн байх ёстой.

Зам дээр юу ч тохиолдож болно, яаралтай үед та зам тавьж өгөх эсвэл өөрөө осол аваараас бултах хэрэг гарахыг хэн ч таашгүй.

 

Алдаа №5. Хэн нэг нь зүүн эгнээнд “явж ядаад байвал” та баруун талаар нь гүйцэж түрүүлэхээр шийдсэн

Энэ бол маш аюултай. Зүүн талын эгнээнд яваа жолооч бусдад зам тавьж өгөхдөө өөрийн эрхгүй баруун тал руугаа дардаг байна.

 

Алдаа №6. Та багагүй хурдтай явж байтал зам дээр гэнэт саад гарч ирэх бөгөөд та манёвр хийж зайлахыг хичээнэ

Замын хөдөлгөөнд оролцож байхад ямар нэгэн амьтан эсвэл томоохон саад байвал огцом манёвр хийж тойрч гарахыг оролдох хэрэггүй.

Тормозоо гишгээд жолооны хүрдээ чигээр нь бариастай байна. Энэ үед жолооны хүрд дарна гэдэг бол – ёстой хэрэггүй зүйлийн нэг.

 

Алдаа №7. Эргэн тойрон бүгд хурд хэтрүүлж байсан ч би тэгэхгүй

Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хурд цагт 60 км-ээс их байвал та тэдний хурдтай адил явахаас өөр аргагүй.

Зам тээврийн ослын ихэнх хувь нь “удаан явдалтай” тээврийн хэрэгслээс үүдэлтэй байдаг байна. Удаан явж байгаа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийн тулд эгнээ байр сольсноор аваар осолд ордог ажээ.

 

Бас нэг зүйл нэмж хэлэхэд…

Санаж явна уу: Удаан явж байсан бол энэ аваар осол гарахгүй байсан юм гэсэн ойлголт байдаггүй юм. Хурдаа сайтар хянаж сураарай. Ялангуяа машинд хүүхэд явж байхад болон хороолол доторх замаар явж байхдаа бүгдийг нарийн анхаарч явж сур.

Алтан шаргал зам тань өлзийтэй байг. Жолооч найзууддаа энэхүү нийтлэлийг хуваалцаж болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлээрэй.

38
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. еэс

    2017/01/12 at 13:51

    Тиймээ

  2. Tsesenjav Amgalansaikhan

    Tsesenjav Amgalansaikhan

    2017/01/12 at 21:06

    Баяраллаа их хэрэгтэй зөвлөгөө бн.

  3. Зочин

    2017/01/13 at 13:30

    neeeh t1 mal mal yum bichihiimaa prius unadag iljignuud l ingedeh bh

  4. Зочин

    2017/01/14 at 23:14

    Бүгд хараал ургадаг, нэгэндээ зам тавьж өгөх дургүй, хурд хэтрүүлнэ,..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Машиныг муутгаж, түрийвчийг хоослодог жолоодлогын 8 буруу зуршил

Машин жолоодох явдал ихэссэнтэй холбоотой тийм ч сайн биш олон өөр өөр зуршлууд бий болсон…