Бүсгүйчүүдэд хэрэг болох топ загвар өмсөгчдийн 13 нууцаас

0

Сэтгүүлийн нүүрэнд гарсан загвар өмсөгч бүсгүйчүүдийн нүүр царай, бие галбир төгс мэт. Үнэндээ тэд бидний л адил хүн шүү дээ. Тэд гоо сайхандаа илүү их цаг зарцуулдагт л гол нууц нь оршиж байгаа юм. Тэдний хувьд гоо сайхан гэдэг бол тусгай арчилгаа бус харин амьдралынх нь өдөр тутмын хэв маяг болон хувирсанд л байгаа ажээ.

Тэд байнга үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд байдаггүй, хямдханыг ч хэрэглэх тохиолдол байдгаас гадна гоо сайхны өөрсдийн жортой байдаг байна.

Та бүхэнтэй топ загвар өмсөгчид өөрсдийн гоо сайхны нууцаас дэлгэж байна.

Жижи Хадид

Бүсгүйчүүдэд хэрэг болох топ загвар өмсөгчдийн 13 нууцаас 1

  • “Ээж минь нэг шөнийн дотор батганаасаа салах арга зааж өгсөн юм. Батгыг хатаахын тулд би шүдний оо түрхдэг”
  • “Зөв хооллож байх хэрэгтэй. Галзууртлаа бялуу идэх ямар ч хэрэг байхгүй”

 

Миранда Керр

Бүсгүйчүүдэд хэрэг болох топ загвар өмсөгчдийн 13 нууцаас 2

  • Пилинг хийх Мириндагийн арга бусдаас өөр, тэрээр шүршүүрт орохоосоо өмнө биеэ хуурай байхад нь хөлийн хуруунаас эхлээд дээш явсаар бүх биеэ жинхэнэ үстэй сойзоор үрдэг. Ингэснээр арьс нь зөөлрөөд зогсохгүй, үхэжсэн арьснаасаа сална, мөн цусны эргэлтийг сайжруулах ажээ. Энэ нь целлюлит үүсэхээс хамгаалдаг байна.
  • Гоо сайхны арчилгааны бүтээгдэхүүнд нохойн хошууны тос багагүй байр суурь эзэлдэг, залуужуулахаас гадна антиоксидант үйлчилгээтэй. Орой болгон нүүрээ цэвэрлээд нохойн хошууны тос түрхэж хонуулдаг. Мөн үзүүлбэрийн дараа гоёлын будгаа арилгахдаа нохойн хошууны тос ашигладаг байна.

Байгалийн гаралтай өөр бусад тос түрхсэн ч гэсэн таны нүүрний арьс талархах болно. Хамгийн гол нь өөрийн арьсны төрөлд тохирох тосыг сонгоорой.

 

Жоан Смоллс

Бүсгүйчүүдэд хэрэг болох топ загвар өмсөгчдийн 13 нууцаас 3

  • Загвар өмсөгчийн хэлж байгаагаар ганцхан шидэт маскны ачаар үсний бүх асуудлыг шийдэж чадна.

Жор нь маш энгийн: бүрэн боловсорсон авокадогийн нухашийг 2 өндөгний шар болон 2 х.х оливийн тостой хольж хутгана. Холимгийг үсний нийт уртад долоо хоногтоо 2 удаа түрхэнэ.

 

Адриана Лима

Бүсгүйчүүдэд хэрэг болох топ загвар өмсөгчдийн 13 нууцаас 4

  • Адрианагийн нүүрэн дээр бусдын адил батга гарах нь мэдээж. Цайны модны тос түрхэж батганаасаа маш богино хугацаанд салж чаддаг. Гарсан батга дээрээ өдөрт 2 удаа тосоо түрхдэг байна.

 

Хайди Клум

Бүсгүйчүүдэд хэрэг болох топ загвар өмсөгчдийн 13 нууцаас 5

  • Туяхан хөлөөрөө бусдыг алмайруулахыг хүсэж байгаа бүсгүйчүүдэд Хайди ийн зөвлөж байна: чийгшүүлэгч болон наран шарлагын тос хоёрыг адил хэмжээтэй холино. Скраб эсвэл бие угаах ширүүн сойзоор үхэжсэн арьсыг аваад бэлдсэн тосоо шууд биедээ түрхэнэ. Ингэснээр таны хөлийн жижиг өө сэв дарагдаж бүсгүй таны хөл гайхалтай харагдах болно.

 

Ирина Шейк

Бүсгүйчүүдэд хэрэг болох топ загвар өмсөгчдийн 13 нууцаас 6

  • Угаасан үсээ чийгтэй байхад нь чийгшүүлэгч кондиционер түрхээд фольга цаасаар ороодог. Энэ масктайгаа наран шарлагын газраар хээв нэг алхахдаа ер ичдэггүй гэнэ. Яагаад гэвэл нарны илч үсийг халааж маск үсний гүнд илүү сайн шингэхэд нөлөөлдөг байна. Энэ маск нь хугарамтгай эмзэг үсийг гайхалтай сэргээж өгдөг хэмээн Ирина хэлжээ.
  • Үнэтэй арьс арчилгааны бүтээгдэхүүний оронд натурал кокосын тосыг илүүд үзнэ. Нүүрний арьсны өнгийг сэргээж, чийгшүүлэх мөн үрэвслээс хамгаалдаг гэж үздэг ажээ.
  • Өглөө болгон нүүрээ мөстэй хүйтэн усаар шавшиж угаагаад дараа нь өргөст хэмхийн маск тавина: “Энэ аргыг ээжээсээ сурсан: ээжид минь үнэтэй тос авах мөнгө байдаггүй байсан учраас тэр гар дор байгаа зүйлээ ашиглан гоо сайхандаа анхаарал тавьж чаддаг байлаа” гэжээ.

 

Жизель Бюндхен

Бүсгүйчүүдэд хэрэг болох топ загвар өмсөгчдийн 13 нууцаас 9

  • Хүйтэн оливоос шахаж гаргасан тос түүний хувьд юугаар ч орлуулашгүй арьс арчилгааны бүтээгдэхүүн. Тосыг ширхэгтэй далайн давстай холиод скраб болгоно. Энэхүү скраб нь арьсыг толигор болгохоос гадна хорыг гадагшлуулахад нөлөөлдөг байна.

 

Каролилна Куркова

Бүсгүйчүүдэд хэрэг болох топ загвар өмсөгчдийн 13 нууцаас 7

  • Кокосын тосоор гоо сайхандаа анхаарал тавина: тос нь арьс хуурайшихаас хамгаалаад зогсохгүй мундаг арчилгаа болж өгдөг. Учир нь кокосын тос нь амино-хүчлээр баялаг төдийгүй үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ.
  • Нэгэн ярилцлагадаа өөрийгөө маш тослог арьстай гэдгээ хэлсэн байдаг юм. Цэвэрхэн, толигор нүүрний арьстай байхад нимбэгийн шүүс тус болдог буюу нимбэгийн шүүс болон усыг адил хэмжээтэй хольж тоник болгон ашигладаг ажээ.

 

Наоми Кэмпбелл

Бүсгүйчүүдэд хэрэг болох топ загвар өмсөгчдийн 13 нууцаас 8

  • “Кофе – целлюлитын эсрэг цорын ганц зэвсэг” – гэж Кэмпбэл хэлсэн удаатай. “Жүржийн хальс” танд тус болоогүй бол кофены скрабыг туршаад үз. Биеийн арьсанд маш гайхалтай үйлчилгээ үзүүлнэ. Анхны хэрэглээний дараанаас л арьс тань шууд булбарай болно. Сануулж хэлэхэд, үрэнд хэдий хэр кофеин агуулагдана төдий чинээ арьсанд сайнаар нөлөөлнө.
49
БахархмаарБахархмаар
18
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/12 at 15:56

    Маш сайхан зөвлөгөө байна даа. Амьдрал дээр хэрэгжүүлэх бүрэн боломжтой юмаа. Баярлалаа. . .. Залуусаа ажил үйлс чинь өөдрөг байг.

  2. Alta Banzragch

    Alta Banzragch

    2017/01/12 at 21:37

    Kokociin tos gj coconut tos um uu

  3. Одноо ‘Э

  4. Одноо

    Одноо 'Э

    2017/01/15 at 17:41

    byrlla?

  5. jackie

    2017/01/16 at 11:02

    conditioner turxeed tsaasaar orooj xataana gedeg bol usneesee salnaa l gesen ug shuu oxiduudaa buruu arga esvel buruu orhcuulsan baina, ali bolox conditioner baga xeregelex usnii uzuur xesegt l xeregelx, esvel sodtoi us-r orluulax xeregtei.

  6. Ганаа

    2017/03/03 at 10:36

    Ангижруулагч биш үсни тэжээлийн тосыг хэлсэн байх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *