Үүнийг зөвхөн хийсвэр хийлгэсэн эх хүн л мэднэ

0

Эх хүн болно гэдэг – том аз жаргал мэдрэхээс гадна маш их хариуцлага үүрч, хүч хөдөлмөр зарцуулах болсныг ухаарах цаг мөч мөн.

Та бүхэнд кесар хагалгааны үнэн бодит байдлыг танилцуулахаар шийдлээ. Энэхүү нийтлэлд дурссан зүйлсийг зөвхөн кесар хагалгаа хийлгэсэн эх хүн буюу “аз жаргалын тэмдэг”-тэй эмэгтэй хүн л ойлгоно.

1. Өөрийн биедээ мэс хүргэх том шийдвэрийг зоригтойгоор гаргадаг

Өнгөц бодоход нэг л зүсэлт хийлгэнэ биз дээ гэж бодох нэг нь байгаа болов уу. Үнэндээ энэ нь хүнд хагалгаанд тооцогддог, учир нь эх хүн болон хүүхдийн амь нас яригдаж байгааг та мартаж болохгүй.

Энэ мэс ажилбарын үеэр нөхөр нь эсвэл гэр бүлийн бусад гишүүн хажууд нь байх хориотой. Энэ утгаараа төрөх гэж байгаа эмэгтэй хүн сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг авах боломжгүй ганцаараа үл мэдэгдэх ирээдүйг хүлээн хэвтдэг.

Айдас, ганцаардалтай зэрэгцэн эх хүн болж үрийн зулай үнэрлэх тэрхүү хайр энэрэл зэрэг төрнө.

2. Хагалгааны өрөөнөөс гаран гартлаа тэд бүх зүйл хэвийн гэдгийг мэдэх боломжгүй

Хүүхдийг эх барьж аваад эрсдэл дуусна гэж байхгүй. Аливаа мэс ажилбарыг эмч нар хийж дуусангуутаа мэс заслын талаар дүгнэж хэлдэггүй, энэ нь наркозтой холбоотой юм.

Бас жирийн хүмүүс мэддэггүй зүйл байдаг ажээ. Кесар хагалгааны үеэр эх хүн өвчин мэдэрдэггүй ч бие доторх бүх хөдөлгөөнийг мэдэрч байдаг, ухамсарлаж ойлгож байдаг. Гэхдээ тэд цээжиндээ тэврэх тэр бяцхан амьтныг хараад л бүгдийг умартдаг ажээ.

3. Мэс заслын дараа хөл дээрээ босох гэж жинхэнэ баатарлаг гавьяа байгуулдаг

Хүүхэд төрөөд л эх хүн бүхнээ хайртай үрдээ зориулна, тэр бяцхан амьтныг тойроод л бүх амьдрал үргэлжилнэ. Эх хүнд маш их хүч чадал, тэвчээр хэрэгтэй болно. Энэ бүгдийг өвчнөө мэдрээд хийнэ гээд та төсөөл дөө? Өвчин, өөрт мэдрэгдэх таагүй мэдрэмжийг тэсвэрлэн мэс заслын дараа хөл дээрээ босно.

Энэ өвчнийг даван туулахын тулд эх хүний дотоод эрч хүч цаанаасаа ундарч байдаг гэж хэлж болно. Мэдрэгдэх өвчин ямар хүнд байх нь хамаагүй тэд инээмсэглэсээр л, хайр халамжаа цацруулсаар нялх үрийнхээ төлөө бүгдийг хийнэ.

Нойргүй хоносон шөнийнхөө хариуд тэд үрийнхээ хөөрхөн инээмсэглэлийг харж, амьсгалыг нь мэдэрч, бяцхан хурууг нь барьж, нялх үрийнхээ үнэрийг үнэртэн мансуурах тэр мэдрэмж жаргал бэлэглэнэ. Энэ бүгд амьдралын жинхэнэ аз жаргал билээ.

Энэ дашрамд, кесар хагалгаа хийлгэж “аз жаргалын тэмдэг”-тэй эх хүн бүрийг хүндэлж халуунаар алга ташмаар байна. Тэр сорви юуны төлөө байсан гэдгийг та байнга дурсах болно. Эхчүүд минь, та бүхэн тийм сорвитойдоо хэнээс ч ичих ёсгүй, яагаад гэвэл бүсгүй хүн болгон тань шиг зоригтой алхам хийж чадахгүй юм шүү.

117
ХөөрхөнХөөрхөн
22
БахархмаарБахархмаар
18
ГоёГоё
8
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Dulmaa Nymsuren

    Dulmaa Nymsuren

    2017/01/11 at 14:10

    Тийм шүү

  2. Yanjika Yanjika

    Yanjika Yanjika

    2017/01/11 at 14:20

    Ewgvi haragdj bn

  3. Chuka Komarov

    Chuka Komarov

    2017/01/11 at 15:17

    Jamaara turuh ch tiim amar bish

  4. Solongo

    2017/01/11 at 15:19

    Hiiswer hagalgaa gj yu bdiin ? Niitleliinhee garchigiig neg hardaa

  5. Батхишиг Ц.

    Батхишиг Ц.

    2017/01/11 at 16:52

    Hagalgaa l gsn ug bizdee buh l hagalgaa ymar neg baidlaae hetsuu2

  6. Battsetseg Luvsan

    Battsetseg Luvsan

    2017/01/11 at 17:00

    хийсвэр хийлгэх тийм амар биш.

  7. Oyunzul Ragchaa

    Oyunzul Ragchaa

    2017/01/11 at 17:33

    Зшг

  8. Eegii Bumashka

    Eegii Bumashka

    2017/01/11 at 18:17

    hetsuu shuu 3 uuruuru tursun 4 dehee hiiswer hiilgesen aimar yum bilee

  9. Munhjargal Tolya

    Munhjargal Tolya

    2017/01/11 at 19:28

    Jamaaraa toroh chin aimar yum bilee burhan mini bagiigaa hagalgaa hiilgej bsan oorooroo torohiin hajuud bol jargal yum bilee kkk

  10. Tumuruu Tumku

    Tumuruu Tumku

    2017/01/11 at 20:04

    Bi 2 uda hiiswer hiilgesen.hiisweriin daraagiin hor urzhig gewel ih bdag yum bile.martamhai boloh geed l……

  11. Eenii Eenii

    Eenii Eenii

    2017/01/11 at 22:39

    Munhjargal Tolya ???????

  12. Э. Цэрэгбаатар

    Э. Цэрэгбаатар

    2017/01/12 at 00:45

    Хийсвэр биш кесар хагалгаа шүү !!!

  13. З. Мөнхзул

    З. Мөнхзул

    2017/01/12 at 01:07

    Амарсанаа Батсүрэн

  14. safafas

    2017/01/12 at 06:14

    fdfasf

  15. зочин

    2017/01/12 at 14:26

    кесар биш шүү яг орос үгээрээ бол кесарев буюу монголчлоод хийсвэр хагалгаа юм шүү

  16. Sarka Shinebayar

    Sarka Shinebayar

    2017/01/12 at 20:57

    3 дахь удаагаа хагалгаанд ороход ахиж төрмөөргүй санагдсан. Хожим гарах үр дагавар нь их шүү дээ болбол жам ёсоороо төрсөн нь дээр дээ Бүсгүйчүүд ээ.

  17. Baigalmaa Purevsuren

    Baigalmaa Purevsuren

    2017/01/12 at 22:23

    ер нь бол хүүхдээ эсэн мэнд төрүүлэх өөр арга алга байнаа гэж эмч хэлэхээр эмэгтэй хүн хүүхдээ л аятайхан төрүүлэхээ боддог юм билээ, би яах бол гэж огт бодогдоогүй. өөрөө төрөх боломжтой эхчүүдэд эмч нар хагалгаа санал болгохгүй байх гэж бодож байна. мартамхай болдог гэдэг үнэн дэг шүү, зарим юмыг сураггүй мартдаг болоод байгаа. Эмэгтэй хүний үүрдэг бас л нэг ачаануудын нэг юм даа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *