Шарах шүүгээ – хүн төрөлхтний нэгэн шилдэг нээлт. Тийм ч учраас юу хүссэнээ шарах шүүгээнд хийж болно.
Таны гэр бүлийнхэн тань танд баярлах тийм амттай хучмалын жоруудыг танилцуулахаар бэлдлээ.
Татсан махтай төмсний хучмал
Орц:
- Үхрийн татсан мах – 500 г
- Төмс – 1 кг
- Өндөг – 1 ш
- Сүү – 250 мл
- Сонгино – 1 ш
- Бяслаг – 50 г
- Давс, перец
Хийх арга:
- Төмсөө арилгаад давстай усанд чанана. Уснаас нь шүүж аваад 50 г цөцгийн тос хийж нухаш бэлдэнэ.
- Сүүгээ бүлээсгээд төмсний нухаш дээрээ нэмж сайтар холино.
- Сонгиноо жижиглэн хэрчээд шаргал өнгөтэй болтол нь цөцгийн тосонд шарна.
- Татсан махаа нэмж болтол нь шараад давс, перецээр амтална.
- Шарсан мах хөрөнгүүт нь өндөг хагалж хийгээд сайтар хутгана.
- Шарах шүүгээний хэвний ёроолыг цөцгийн тосоор тослоод мах, дээрээс нь төмсний нухашийг тарааж тавина.
- 15 минут шарж болгосны дараа гаргаж ирээд дээрээс нь үрж жижиглэсэн бяслаг цацаад дахин 5 минут шарна.
Тахианы мах, ногоотой хучмал
Орц:
- Тахиын цээж мах – 350 г
- Сонгино – 1 ш
- Амтат чинжүү – 1 ш
- Цоохор майлз – 2 иш
- Сүү – 150 мл
- Бяслаг – 100 г
- Өндөг – 1 ш
- Давс, перец
Хийх арга:
- Давстай усанд тахианы цээж махаа чанаж болгоно.
- Махаа хөргөөд дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.
- Ногоонуудаа арилгана. Сонгиныг нарийхан урт, амтат чинжүүг дөрвөлжин, цоохор майлзыг жижиглэн хэрчинэ.
- Оливийн тосонд сонгино, дараа нь амтат чинжүү, цоохор майлзаа шарна.
- Шарсан ногоогоо махан дээрээ нэмж шарах хэвэндээ хийнэ.
- Өндөг, сүү, бяслагаа сайтар холиод тахианы махан дээр асгана. Мөн дээрээс нь үрж жижиглэсэн бяслаг цацаарай.
- Шарах шүүгээнд 15 минут шарна.
Брокколи, бяслагтай хучмал
Орц:
- Брокколи – 500 г
- Өндөг – 5 ш
- Зөөхий – 300 г
- Хатуу бяслаг – 200 г
- Цөцгийн тос – 2 х.х
- Нунтаг шарсан талх – 2 х.х
- Давс, перец
Хийх арга:
- Давстай усанд брокколийг буцалгана.
- Өндөг, зөөхий, хатуу бяслагаа холиод давс, перецээр амтална.
- Хучмал хийх хэвээ цөцгийн тосоор тослоод дээрээс нь нунтаг шарсан талх цацна. Эхлээд брокколийг тарааж тавиад дээрээс нь өндөгний холимгоо асгана.
- Шарах шүүгээнд 25 минут шарна.
Паста, гахайн утсан махтай хучмал
Орц:
- Паста – 150 г
- Гахайн утсан мах – 200 г
- Цөцгийн тос – 4 х.х
- Өндөг – 3 ш
- Зөөхий – 150 г
- Ногоон вандуй – 200 г
- Бяслаг – 200 г
- Сармис – 1 хумс
- Давс, перец
Хийх арга:
- Пастаг буцалгаад уснаас нь шүүж авна. Цөцгийн тосоор тослоно.
- Гахайн утсан махаа жижиглэн хэрчээд сармистай цуг тосонд шарна.
- Өндөг, зөөхий, бяслагаа хийж сайтар холино.
- Өөр тусдаа саванд паста, ногоон вандуй, гахайн утсан махаа холиод хэвэндээ хийнэ.
- Дээрээс нь өндөгний холимгоо асгаад үрж жижиглэсэн бяслагаа цацаад 15 минут болгоно.
Будаа, мөөгтэй хучмал
Орц:
- Будаа – 500 г
- Өндөг – 2 ш
- Хатуу бяслаг – 250 г
- Шампиньон мөөг – 500 г
- Сонгино – 2 ш
- Давс, перец
Хийх арга:
- Давстай усанд будаагаа жигнэнэ.
- Мөөг, сонгиноо жижиглэн хэрчинэ.
- Халаасан тосонд эхлээд сонгиноо шараад дараа нь мөөгөө хийж шарна.
- Будаагаа тал бяслагтайгаа холино.
- Хучмал болгох хэвээ тослоод тал будаагаа хийж дээрээс нь сонгинотой шарсан мөөгөө хийнэ. Дээр нь үлдсэн будаагаа хийж үрж жижиглэсэн бяслагаа тарааж хийгээд мөөгөөр чимэглэнэ.
- Шарах шүүгээнд 15 минут болгоно.
Mira Sun
2017/01/11 at 14:07
Маш гое амттай харагдаж байна.хииж үзнээ
Badamushka Lotus
2017/01/11 at 14:57
G Tegsh Jargal
Тогтуун Мөрөн
2017/01/11 at 15:04
Muugii Muugii
Ууганбаяр Г.
2017/01/11 at 15:09
Monhtsooj Togtoh Monkhjargal Battulga
Э. Цогбадрах
2017/01/11 at 15:48
oh sankyou
Saraa Saraa
2017/01/11 at 17:27
.
Hell Guy
2017/01/11 at 18:30
.
Tsendjav Tserendulam
2017/01/11 at 20:55
Таалагдлаа.
Turbat Altai
2017/01/11 at 22:00
Buunuu Enhtsetseg
Batjargal Saikhangerel
2017/01/11 at 22:39
Apple Apple Apple
Hathaway Ann
2017/01/11 at 23:12
Kamiya Saruul
Enhtsetseg Buunuu
2017/01/12 at 00:08
Haip ni hiij uguyooo map za <3
Enkhee Delger
2017/01/12 at 08:42
Tselmeg Battulga
Зочин
2017/01/12 at 10:50
Цоохор майлз гэж юу вэ?
Ирмүүн Баярбат
2017/01/12 at 20:44
хийнээ
Хулан хулан
2017/01/12 at 21:12
Гоё харагдаж байна шүү хийж үзнээ
Зочин
2017/01/12 at 21:13
Гоё харагдажийн шүү гоё мэдээлэл өгөх юм аа
batgerel
2019/01/13 at 01:48
үнэхээр сайхан амттай харагдаж байна шүү хийж үзнээ