Жин нэмэхэд нөлөөлдөг гормоныг хэрхэн багасгах вэ?

3

Хэрчим яргай загас эсвэл тахианы махаар бидний жин тодорхойлогдож байдаг гэдэгт та итгэдэг үү? Чухам гормон л биед илүүдэл өөх хуримтлагдах эсэхийг шийдэж команд өгдөг ажээ.

Хэрвээ та зарим нэг зүйлийн талаар тодорхой мэдлэгтэй бол эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарал тавьж чадна.

Хүний жинд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг: бага хөдөлгөөн, удамшил, хэт их идэх, стресс, мөн бодисын солилцоо хариуцсан гормон багагүй үүрэг гүйцэтгэдэг ажээ.

Чухам гормон л өөх тос биед хуримтлагдах эсэхийг шийднэ.

Инсулин

Эд эс глюкозоос эрч хүчээ авдаг. Хоол идсэний дараа глюкозийн хэмжээ ихсэх бөгөөд нойр булчирхай инсулин ялгаруулж эхэлнэ. Ялгарсан глюкоз эд эсэд очих буюу “би ирлээ эд эсээ хаалгаа нээгээрэй” гээд л орно.

Инсулин бидний биеийг эрч хүчээр сэлбэхээс гадна биед өөх тос хуримтлуулахад хүргэдэг. Хэрвээ таны инсулины хэмжээ өндөр бол өөх тос тэр хэмжээгээр хуримтлагдана.

 

Кортизол

Кортизол – стрессийн гормон. Энэхүү гормон ялгарснаар цусан дахь глюкозын хэмжээ унана. Тийм учраас стресстэй үед юм идэх хүсэл ихээр төрдөг, ялангуяа амттан идэх дур хүсэл төрнө – ийм байдлаар хүнд хэцүү үеийг даван туулах эрч хүчээ нөхөж авдаг ажээ.

Кортизол нь эрч хүчээ хадгалахын тулд бодисын солилцоог удаашруулдаг. Биед кортизолын хэмжээ их байх тусам өөх тос тэр хэмжээгээр хуримтлагдана.

 

Лептин

Лептин – өөх тосны эд эсээс ялгардаг цадалтын гормон юм, өөрөөр хэлбэл “та цаджээ” гэсэн дохио өгнө. Уг гормон нь бодисын солилцоог зохицуулж бие дэх өөх тосыг хэрхэхийг шийднэ: хадгалах уу, шатаах уу? Хэрвээ лептиний хэмжээ бага бол та их иднэ. Дутуу нойр лептиний хэмжээ бага байхад нөлөөлдөг ажээ. Тийм учраас өдрийн зөв дэглэм барихыг зөвлөж байна.

 

Тиреоид гормонууд

Тиреоид гормон (Т3 болон Т4)-ыг бамбай булчирхай ялгаруулдаг бөгөөд бодисын солилцооны хурд үүнээс хамаарна. Хэрвээ хүний биед тиреоид гормоны хэмжээ бага бол өөх тос хуримтлагдсаар байх болно.

 

Хооллолт

Жин нэмэхэд нөлөөлдөг гормоныг хэрхэн багасгах вэ? 1

Өдөрт хэдэн удаа хооллох ёстойг олон жилийн судалгаагаар тогтоогоод удаж байгаа – өдөрт 3 удаа.

Хуурай хоол – стресст хүргэнэ. Та хэсэгхэн хугацаанд туранхай байх боловч тун удалгүй таны бие буруу ажиллаж байна гэсэн дохио өгч эхэлнэ. Бага идсэн ч гэсэн та таргалах болно.

Бага багаар турахыг зөвлөж байна. Бага зэргийн калорийн дутагдалд ороход зүгээр (хэрвээ та өдөрт 1900 ккал идэх ёстой бол 1700-г иднэ). Энэ байдлаар биед илүүдэл өөх тосны хуримтлалыг багасгаж болно.

Мөн инсулин ялгаруулахад нөлөөлөхгүй хоол хүнс сонго. Уургаар баялаг хоол хүнс идсэнээр таныг хоолоо хэтрүүлж идэхээс сэргийлнэ. Уураг нь булчингийн хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. Булчин их байх тусам их калори шатаадаг ажээ.

 

Дасгал

Жин нэмэхэд нөлөөлдөг гормоныг хэрхэн багасгах вэ? 2

Таныг дасгал хийж байх явцад глюкоз шатаж байдаг бөгөөд шатаасан глюкозоо дахиж нөхөхийг шаарддаг байна. Тогтмол зохих хугацаанд биеийн тамирын дасгал хийхийг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл өдөрт 1-1,5 цаг зөөлөн хөдөлгөөнтэй дасгал хийх бол хурдан ширүүн дасгал хийхэд 20 минут л хангалттай. Дасгал хийж байхдаа нүүрс-ус, уургийн бэлдмэл хэрэглээрэй. Ингэснээр та кортизолын хэмжээг хянах боломжтой болно.

69
БахархмаарБахархмаар
21
ХөөрхөнХөөрхөн
18
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
10
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/08 at 10:11

    Сайхан мэдээлэлээр. мэдлэг өгсөнд баярлалаа..Хийморьлог залуус минь.

  2. Beka Bella

    Beka Bella

    2017/01/08 at 10:33

    Damdinjamts Tegshjargal

  3. Jerry Smile

    Jerry Smile

    2017/01/08 at 10:46

    Ss

  4. Ц. Жаргалсайхан

    Ц. Жаргалсайхан

    2017/01/08 at 11:39

    Ss

  5. Norvoo Oyukaa

    Norvoo Oyukaa

    2017/01/08 at 11:52

    Ss pliss

  6. Эрхэс Жо

    Эрхэс Жо'жо

    2017/01/08 at 17:24

    Ss hiigeed tawiad ogooch pls

  7. Отгончимэг О.

    Отгончимэг О.

    2017/01/08 at 20:14

    .

  8. Л. Ариунзаяа

    Л. Ариунзаяа

    2017/01/08 at 23:35

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *