40 насандаа хэрхэн 25-тай мэт харагдах вэ? Гэрийн нөхцөлд долоо хоногийн дотор нүүрний үрчлээ арилгах арга

5

Охид, бүсгүйчүүд хар батганаасаа салах гэж гоо сайхан руу гүйх нь их болжээ. Хар батга нь арьсны тослог хүчилтөрөгчтэй нийлж хар өнгөтэй болдог байна. Хэрвээ цаг тухайд нь цэвэрлэхгүй бол үрэвсэх аюултай.

Хар батга үүсэх шалтгаан:

  • Гормон алдагдах. Өсвөр насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд болон цэвэршилт явагдаж буй эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдоно.
  • Амьдралын буруу хэв маяг. Буруу хооллолт, ажлын хэт их ачаалал, буруу зуршлууд зөвхөн эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй гоо сайханд ч сөргөөр нөлөөлдөг байна.
  • Удамшил. Хэт тослог арьс болон нүхжилттэй эмэгтэйчүүд арьсандаа илүү их анхаарал тавих ёстой байдаг.
  • Физиологийн процесс алдагдах эсвэл байнгын стресст орох. Эмийн хэрэглээ, мэдрэлийн хэт ачаалал нь арьс ядрахад хүргэж арьсны эд эс сэргэх чадварыг буруулдаг.
  • Арьсны буруу арчилгаа. Арьсаа цэвэрхэн, сэргэг байлгахын тулд өөрийн арьсанд тохирсон тусгай бодис ашиглаж занших хэрэгтэй. Мөн долоо хоногтоо нэг удаа зохих маскыг тавьж заншина уу.
  • Өө сэв дарах крем хэтрүүлэн түрхэх. Пудр, суурь крем, консилер зэрэг нь арьсны нүхийг бөглөж чөлөөтэй амьсгалах боломжийг хаадаг.

40 насандаа хэрхэн 25-тай мэт харагдах вэ? Гэрийн нөхцөлд долоо хоногийн дотор нүүрний үрчлээ арилгах арга 1000

Хар толбыг арилгах шилдэг арга бол хар маск юм. Гоо сайхны дэлгүүрүүд эсвэл гоо сайхны газруудаар үйлчлүүлж болно.

Дараах нөхцөлд хар маск тавихыг хориглоно (халуун эсвэл халаасан арьсан дээр):

  • Улаан цэг эсвэл нүүрний хялгасан судас хагарсан байгаа бол
  • Ил задгай шарх, үрэвсэл байгаа бол
  • Хэт хуурай болон эмзэг арьстай бол

Ихэнхи хар маскыг халуун бүлээнээр нь тавьдаг хэдий ч та өөрийн арьсны онцлогт тохируулах хэрэгтэй.

Хэрвээ та бэлэн хар маск хэрэглэх дургүй бол өөрөө хар маск бэлтгэж болно. Та бүхэнд гэрийн нөхцөлд бэлдэж болох хар маскны жоруудаас танилцуулж байна.

Идэвхжүүлсэн нүүрс дээр суурилсан хар маск

  • Идэвхжүүлсэн нүүрс – 1-2 хавтгай
  • Хүнсний желатин – 1 ц.х
  • Бүлээн сүү – 2 ц.х

Идэвхжүүлсэн нүүрсийг буталж нунтаг болгоод желатинтай холино. Нунтаг дээрээ сүүгээ нэмж сайтар хутгаад 30-40 минут халуун газар орхино. Холимгийг нүүрээ түлэхгүй байхаар халаагаад нүүрэндээ түрхэнэ. Эхний ээлжинд нүүрний арьсны хар цэг байгаа газруудаар түрхэнэ, эхний давхарга бага зэрэг хатах шинжтэй болонгуут хоёр дахь давхаргыг түрхээд бүрэн хаттал хүлээнэ. Хатсаны дараа зөөлөн хуулж аваарай.

40 насандаа хэрхэн 25-тай мэт харагдах вэ? Гэрийн нөхцөлд долоо хоногийн дотор нүүрний үрчлээ арилгах арга 1002

Шаврын суурин дээр бэлдэх хар маск

  • Хар шавар – 1 х.х
  • Алимын уксус – 1 ц.х
  • Цайны модны тос – 2 дусал
  • Буцалсан ус

Бүх хуурай орцуудыг хольж усаа бага багаар нэмж зуурна. Өтгөн тараг шиг зуурмаг болох ёстой. Нүүрний асуудалтай хэсгүүдээр түрхээд 10 минут байлгана. Хүйтэн усаар угааж цэвэрлээд үрэвслийн эсрэг тос эсвэл тоник түрхээрэй.

Чацаргана болон шавраар хийх хар маск

  • Хатсан шаврын нунтаг – 1 ц.х
  • Хатаасан балжингарав цэцгийн нунтаг – 1 ц.х
  • Чацарганы тос – 1 ц.х

Орцуудыг холиод цэвэрлэсэн арьсандаа түрхэнэ. 15-20 минутын дараа маскаа бүлээн усаар угааж, чийгшүүлэгч тос түрхэнэ.

40 насандаа хэрхэн 25-тай мэт харагдах вэ? Гэрийн нөхцөлд долоо хоногийн дотор нүүрний үрчлээ арилгах арга 1003

44
ХөөрхөнХөөрхөн
28
ГоёГоё
20
Ха ХаХа Ха
20
БахархмаарБахархмаар
18
БурууБуруу
16
ГайхмаарГайхмаар
13
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/05 at 17:10

    Амжилт

  2. Egshiglen Aagii

    Egshiglen Aagii

    2017/01/05 at 17:15

    ss

  3. Otgoo Otgoo

    Otgoo Otgoo

    2017/01/05 at 17:20

    Ss

  4. Beka Bella

    Beka Bella

    2017/01/05 at 17:39

    Damdinjamts Tegshjargal

  5. Л. Нямцэцэг

    Л. Нямцэцэг

    2017/01/05 at 18:24

    Ss

  6. Narkhand Erdenebileg

    Narkhand Erdenebileg

    2017/01/05 at 19:20

    Surtei garchigtai yum be dotorh ni tegsen hun buriin meddeg har mask haha

  7. Ariuna Osor

    Ariuna Osor

    2017/01/05 at 19:21

    yaj ve

  8. Unuruu HN

    Unuruu HN

    2017/01/05 at 20:34

    Oyunkhishig Namkhainorov

  9. Unurjargal Rentsen

    Unurjargal Rentsen

    2017/01/05 at 21:24

    Анука Б’

  10. Svhbaatar Munguntsooj Munguntsooj

    Svhbaatar Munguntsooj Munguntsooj

    2017/01/06 at 00:11

    ss

  11. Болимоор юм

    2017/01/06 at 04:53

    Гарчигтайгаа огт авцалдаагүй юм нийтэлжээ. Шинэ жилийн “юм” нь сайн гараагүй байсан бололтой хөөрхий :P

  12. Carissa Teressa

    Carissa Teressa

    2017/01/06 at 06:15

    urchlee arilgana gesen garchigtai murtluu batganii mask bolood yavchlaa shde

  13. Нэгэн Зүгт

    Нэгэн Зүгт

    2017/01/06 at 11:15

    Арилах уу?

  14. Otgonjargal Batkhuu

    Otgonjargal Batkhuu

    2017/01/07 at 20:31

    Ynen bna y hereglsen bna y haryj bicherei yamar vnetei

  15. зочин

    2017/01/16 at 20:57

    Нээх сүртэй гарчигтай мөртлөө шал өөр юм нийтэлцэн байш дээ.Наад хар маскыг чинь хэн ч мэднэ:р

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *