Гарын алгаар хүний зан чанарыг шинжихүй

0

Хүний өөрийгөө танин мэдэх хүсэл хязгааргүй билээ. АНУ-ын хүний гар судалдаг байгууллагын (American Academy of Hand Analysis) захирал Кэй Паккард-ын хэлж буйгаар гарын алга нь бидний талаар маш олон нууцыг агуулж байдаг байна. Тус байгууллагын мэргэжилтнүүдийн судалгааны үр дүнд гарын хуруунууд ч бас ямар нэг утга учрыг агуулж байдаг нь тогтоогдсон байна. Ингээд эдгээр судлаачдын гаргасан үр дүнг танилцуулж байна.

1. Аль хүчтэй гарыг тодорхойлох

Энэ бол амархан, та нэг бол баруун гартан эсвэл солгой гартан. Таны аль хүчтэй гарын алга, хуруунууд нь таны ажил хэргийн болон хувийн зан чанарыг харуулдаг бол сул гарын алга болон хуруунууд нь таны гэртээ хэрхэн биеэ авч явдаг болон ойр дотны харилцааны талаар мэдээллийг харуулж байдаг.

2. Хүчтэй болон сул хурууг тодорхойлох

Хүн бүрт сул болон хүчтэй хуруунууд байдаг. Хүчтэй байх тусам тус хуруу нь хүний зан чанарыг илүү сайн тусган харуулдаг. Муруй буюу үзүүр нь бусад хуруугаа налсан болон зарим төрлийн функцыг гүйцэтгэж чадахгүй бол сул хуруу байна. Урт, шулуун бол хүчтэй хуруу байна.

Гарын алгаар хүний зан чанарыг шинжихүй 1

  • Хүчтэй гарын хүчтэй эрхий хуруу нь сонгосон ажил мэргэжилдээ амжилтанд хүрэхийг зорьдгийг харуулна
  • Долоовор хуруу хүчтэй бол эрх мэдэлтэй, хүчирхэг байдлыг илэрхийлнэ
  • Дунд хуруу – хариуцлагатай, үр дүнтэй, өөрөө итгэлтэй байдал, өсөн дэвжих боломж чадвар, цэцэн ухаан
  • Ядам хуруу – бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар
  • Чигчий хуруу – харилцааны чадварууд

3. Хурууны үзүүрийг анхаарах

Гарын алгаар хүний зан чанарыг шинжихүй 2

  • Хурууны үзүүр нь дугуй хэлбэртэй бол та хүрээлэн буй орчинтойгоо зохицож амьдрах дуртай бөгөөд бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байхвий гэхээс айдгийг харуулна.
  • Үзүүр нь дөрвөлжин хэлбэртэй бол та тодорхой бус зүйлд дургүй, яг таг байхыг эрмэлздэг.
  • Хүрзэн (өргөн) хэлбэртэй бол та нэгэн хэвийн байдлыг тэвчдэггүй, шинэ өнгө төрхийг хайдаг хүн.
  • Хурц үзүүртэй хэлбэртэй бол та сонин содон, нууцлаг зүйлсийг сонирхдогийг илтгэнэ.

4. Хуруунуудын дундах зайг анхаарах

Хэрвээ таны хуруунууд хоорондоо том зайтай бол та бусдаас хамааралгүй байж шинэ зүйлсийг турших дуртай хүн юм.

Гарын алгаар хүний зан чанарыг шинжихүй 3

Хэрвээ таны хуруунууд хоорондоо ойрхон зайтай бол та ажигч гярхай, болгоомжтой бөгөөд дотогшоо хүн байх магадлалтай.

Гарын алгаар хүний зан чанарыг шинжихүй 4

Хэрвээ таны дунд болон ядам хуруунууд хоорондоо зайтай бол та хэр барагтаа бусдын нөлөөнд автаад байдаггүй хүн юм. Хэрвээ энэ хуруунууд нь хоорондоо маш ойрхон зайтай бол та нийгмийн хүлээлтийг дагаж, бусдын дүрмээр амьдрахыг илүүд үздэг хүн юм.

Гарын алгаар хүний зан чанарыг шинжихүй 6

Ядам хуруу, чигчий хурууны зай хол бол та чухал нухацтай яриа, хэцүү шийдвэрээс зайлсхийдэг, тэр нь ч ажил болон гэр бүлийн харилцаанд нөлөөлдөг байна. Хэрвээ эдгээр хуруунуудын зай дундаж хэмжээтэй бол та бие даасан чөлөөтэй сэтгэх дуртай хүн юм.

Гарын алгаар хүний зан чанарыг шинжихүй 5

104
ТэнэглэлТэнэглэл
50
ГайхмаарГайхмаар
25
Ха ХаХа Ха
16
БахархмаарБахархмаар
11
ГоёГоё
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/04 at 13:32

    Маш их таалагдлаа. Амжилт

  2. Sasaki Natsumi

    Sasaki Natsumi

    2017/01/04 at 18:52

    a

  3. Narantsetseg Chilkhaakhuu

    Narantsetseg Chilkhaakhuu

    2017/01/04 at 21:27

    СОНИН санагдлаа хуруугаа ажигланаа

  4. Ivgeelbuyn Chuluun

    Ivgeelbuyn Chuluun

    2017/01/04 at 23:23

    a

  5. Tumuruu Tumku

    Tumuruu Tumku

    2017/01/04 at 23:37

    Hen negen hvnd gariinha algiig haruulj bolohgvi zhv.hvnii huwi tawilan haragddag gesen.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *