Зуун наст таны биед хэрхэн нөлөөлөх вэ: Яагаад египетчүүд энэ ургамлыг “үхэшгүй мөнхийн ургамал” гэж нэрлэсэн бэ?

0

Зуун наст бол таны төсөөлснөөс ч илүү ихийг өгч чадах ургамал юм. Грек, Египет болон Ромчууд зуун настын эдгээх шинж чанарыг ашигласаар иржээ. Энэ ургамал нь Латин Америк, Карибын тэнгисийн орнууд болон Өмнөд Африкт нийтлэг хэрэглэгддэг байжээ.

Эрүүл мэндэд ач тустай

Зуун наст нь халуурах, багтраа, шархлаат колит, остеоартритын шинж тэмдгийг арилгадаг.

Зуун наст нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг шинж чанартай учир шарх, түлэгдэлт, гэмтэл, халдвар авсан хэсэгтээ хэрэглэж болно. Судалгаагаар зуун наст нь өвдөлт намдаах болон түлэгдэлтийн эсрэг энгийн эмийг бодвол илүү үр дүнтэй гэдгийг баталжээ.

Зуун настад агуулагдах Lycoproteins нь үрэвслийг бууруулж, өвдөлт намдаадаг. Харин полисахаридууд нь арьсыг зөөлрүүлж арьсны нөхөн төлжилтийг хурдасгадаг.

Зуун наст нь 2-р төрлийн чихрийн шижингээр оношлогдсон чихрийн шижинтэй хүний цусан дахь сахарын хэмжээ болон холестерины түвшинг бууруулна. Мөн хайрст үлд, шархлааг эмчилнэ. Шүдтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд тусална. Амьсгалын дээд замын халдварууд, тэр бүү хэл хорт хавдраас сэргийлнэ.

Давуу талууд:

  • Биеийг хоргүйжүүлнэ
  • Биеийн шүлтлэгийг нэмэгдүүлнэ
  • Хоол боловсруулалтыг хурдасгана
  • Дархлалын системийг дэмжинэ
  • Яг ариутгагч, халдваргүйжүүлэгч, антибиотик, нянгийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг, вирусын эсрэг эм шиг үйлчилдэг
  • Яг адаптоген шиг үйлчилдэг
  • Эрүүлээр турахад тусална
  • Зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг бууруулна

Хэрхэн өөрөө зуун настын гель хийх вэ?

Орц:

  • Зуун наст
  • Шинэхэн нимбэгний шүүс

Танд хэрэг болох зүйлс:

  • Цэвэрхэн гамбанз
  • Иртэй хутга
  • Цэвэрхэн хавтан
  • Цэвэр даавуун алчуур
  • Ариутгасан сав
  • Комбайн

Хийх арга:

  1. Хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол гараа угааж гарны бохироо арилгах.
  2. Ургамлынхаа шүүслэг навчийг зүсэж авна. Зуун настын доод хэсэгт ургасан навчыг сонговол хамгийн тохиромжтой.
  3. Угаагаад навчаа хатаана. Хавтан дээр навчаа 45 градусын налуутай тавина ингэснээр шүүс гадагшлахад тусална.
  4. Навчаа гамбанз дээр тавиад ирмэгийг нь хайчилж ав.
  5. Гадна бүрхүүлийг нь авахын тулд хутга ашиглаарай.
  6. Гелиэ хэрч.
  7. Зуун настын гелиэ саванд хий.
  8. Бага зэрэг шинэхэн нимбэгийн шүүс дээр нь нэмнэ. Энэ нь гельний хадгалах хугацааг уртасгах болно.
  9. Хэрэв зөөлөн өнгөтэй болгохыг хүсвэл комбайндаа хийгээд холиорой.
  10. Гелийг хөргөгчинд 7 хоног байлгана.

Хэрэглэх арга:

Өдөрт 3 удаа 30 мл зуун настын гелийг хэрэглэнэ.

Хэсэг газрын хэрэглээнд үрэвссэн хэсэгтээ иллэг хийхдээ болгоомжтой байхыг анхаар.

62
ГайхмаарГайхмаар
17
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/31 at 20:57

    Баярлалаа. Амжилт хүсье

  2. Besud Oyu

    Besud Oyu

    2017/01/01 at 13:53

    Хэрэгтэй мэдээлэл байнаа.

  3. gerelee

    2017/01/04 at 23:05

    sainuu yaj heregleh, mon yamar tohioldold hereglej bolohgui talaarh medeelel ogoochee

  4. zochin зочин

    2017/01/05 at 07:47

    Шинэ оны мэнд.баярлалаа гайхалтай мэдээнүүд байна.зуун настыг хайрс үлдэнд яаж хэрэглэх билээ?

  5. Д.Юмжирдулам

    2017/01/06 at 17:45

    Яих шуугаад байхад юу хэрэглэх ёстой талаар үнэтэй зөвөлгөө өгнө үү? Бөөрний шинжилгээ сайн гарсан бөөр өвдөж мэдэгддэггүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *