Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил

2

Насандаа хэрхэн харагдах нь бидний генетикээс шалтгаална. Гэхдээ энэ нь дан ганц хүчин зүйл биш юм – бид өөрсдөө хэрхэн харагдахдаа шууд нөлөөлдөг байна.

Өнгөц харахад ямар ч хамааралгүй мэт боловч таны залуу насыг гутаах дараах муу зуршлуудаас татгалзаарай.

1. Таны байнгын үсний засалт – ард нь боох

Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил 1

Үсээ байнга ардаа боох нь хэдэн жилийн дараа халцрахад хүргэнэ. Үсээ хамгаалахын тулд үсний олон төрлийн засалтыг сонгоорой.

 

2. Сүүний хэт их хэрэглээ

Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил 2

Сүүнээс огт татгалзаж болохгүй ээ. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэвэл хор уршигтайг мартаж болохгүй. Сүү нь тослог ихтэй тул батга илүү их гарахад хүргэх магадлал өндөр бөгөөд нүүрний тослог нэмэгддэг ажээ.

 

3. Та нарнаас хамгаалах тосыг жилийн турш зөвхөн нүүрэндээ түрхдэг

Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил 4

Ихэнхи эмэгтэйчүүд зөвхөн нүүрэндээ түрхээд гараа хамгаалахаа мартдаг. Гар нүүрнээс илүү элдэв зүйлд хүрдэг учраас гарны арьсыг ч мөн хамгаалж байх ёстой. Ялангуяа жолооны ард сууж байгаа бол гарандаа нарнаас хамгаалах тос заавал түрхэнэ. Зуны цагт мөн хүзүү, шилэн хүзүүндээ түрхэхээ мартаж болохгүй.

 

4. Хөлөө ачиж суух дуртай нэгэн

Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил 3

Хөлийн судас товойж гарч ирэх – цусны эргэлтийг боож байгаагийн улмаас илрэх шинж тэмдэг юм. Хөлөө ачиж сууснаар цусны эргэлтийг боож удаашруулдаг, энэ байрлал нь ялангуяа эмэгтэйчүүдэд маш хор уршигтай. Хөлөө ачиж сууж сурсан хүмүүс зуршлаасаа салахад амаргүй, тиймээс өөрт эвтэйхэн сандал авах, хөлөө дээш өргөх тавиур зэргээр өөртөө эвтэйхэн байлгаж болно.

 

5. Үсээ нойтноор нь самнах

Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил 5

Нойтон үс самнахад үс улам хэврэг болдог. Үсээ гэмтээхгүй байхыг хүсвэл угаасны дараа алчуураар зөөлөн арчаад дараа нь бага зэрэг сэнсээр хатаана – дараа нь үсээ янзлах, самнах ажилдаа орно доо.

 

6. Нүүрээ будахаас өмнө хөмсгөө янзлах

Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил 6

Хөмсгөө зулгааж янзлах гэж байгаа бол нүүрээ угаасны дараа орой хийж байгаарай. Угааснаар нянгаас хамгаалах ажээ.

 

7. Үс арчилгааны бүх цахилгаан хэрэгсэл өндөр хэмийн тохиргоон дээр

Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил 7

Халуун агаарт үсний голд бяцхан хөөс бий болно – хөөс нь үсийг хуурай, хугарамтгай болгодог ажээ. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд сэнсийг үснээс 15 см зайтай барьж дунд хэм дээр тохируулаарай.

 

8. Нүдээ нухлах зуршилтай

Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил 9

Энэ муу зуршлаас болж таны сормуус гэмтэж хэврэг болно. Хэврэг болсноор амархан унах бөгөөд нүдний арьсанд муугаар нөлөөлнө. Нүдээ нухлах зуршлыг “20-20-20” гэсэн аргаар солиорой, 20 секундын турш алсын барааг 20 минут тутамд харна.

 

9. Та гомдсоор л явдаг

Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил 8

2005 оны Behavioral Medicine сэтгүүлийн нэгэн нийтлэлд уучлалт болон биеийн эрүүл мэндийн хооронд уялдаа холбоо байгааг судалгаагаар тогтоосон тухай дурьджээ. Хэрвээ та гомдлоо тайлж чадахгүй өөртөө тээсээр яваа бол таны нас богиносож байгаа л гэж ойлгоорой. Гомдсоор явахад таны биед стрессийн гормон хуримтлагдсаар байдаг. Үр дүнд нь та илүүдэл жинтэй, өндөр цусны даралттай, цусан дахь сахарын хэмжээ өндөр болно.

 

10. Нүүрээ оролдох зуршил

Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил 10

Хамраа маажих, эрүүгээ тулах, хацраа илж байгаагаа та өөрөө анзаардаггүй. Энэ бүх үйлдэл илүүдэл үрчлээ суух шалтгаан болно. Хэрвээ бохир гараараа оролдож байгаа бол үрэвсэл үүсэхэд ч хүргэж мэднэ. Энэ муу зуршлаас салахын тулд өөрийнхөө хөдөлгөөнийг хянаж сурахаас өөр аргагүй.

 

11. Нүүрэндээ байнга пудр тавих

Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил 11

Нүүрний арьсанд хийж байгаа хамгийн муу зүйл бол өдөрт хэд хэдэн удаа нүүрэндээ пудр түрхэх. Энэ зузаан пудрын дор таны арьс яаж байгаа бол гэж та төсөөлж үзсэн үү? Яах ёстой вэ гэж үү? Юуны түрүүнд нүүрнийхээ илүүдэл тосыг мат цаасаар шингээж авна, дараа нь нүүрэндээ пудрээ түрхэх ажилдаа орно.

 

12. Таны цүнхэнд амьдралын бүхий л нөхцөлд шаардлагатай бүх зүйл явж байдаг

Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил 12

Таны цүнхэнд юм юм л байдаг бол, жишээ нь, шүхэр, эмийн сан, хос гутал, зузаан ном – таны нуруу муруйх гол шалтгаан юм. Цүнхээ үүрэхдээ эсвэл гартаа барьж явахдаа нэгээс нөгөө мөрөндөө болон гартаа шилжүүлж барьж байгаарай.

 

13. Тэжээлийн маск өөрөөсөө харамладаггүй

Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил 14

Хичнээн тэжээллэг байлаа ч гэсэн хэмжээ нь хэтэрвэл хор болно. Кремийг зузаанаар түрхэх хэрэггүй – арьс тань амьсгалж чадахгүй. Энэ нь нүдний дор хөх толбо үүсэх, нүүр хөхрөх зэрэгт хүргэнэ. Зузаан түрхсэн маскыг цаасаар арчиж аваарай.

 

14. Гүйлтийг хэтрүүлэх

Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил 13

Гүйлтийн спортоор хэтрүүлэн хичээллэх нь хөгшрөхөд хүргэнэ гэж эмч нар үзэж байна. Харин өглөөний хөнгөн гүйлт бол таны эрүүл мэнд болон арьсанд муугаар нөлөөлөхгүй.

 

15. Шинэхэн шахсан шүүсийг шүтэх

Таны гадаад төрхөнд муугаар нөлөөлөх 15 буруу зуршил 15

Шинэхэн жимс, ногоо нь антиоксидантаар баялаг тул чөлөөт радикалтай тэмцдэг. Харин шүүсийг хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй – учир нь фруктозын агууламж өндөртэй тул цусан дахь сахарын хэмжээг ихэсгэхэд хүргэнэ. Сахар нь коллегантай нэгдэхээр (коллеган нь арьсны уян хатан чанарыг хадгалдаг гэдгийг та мэдэж байгаа) хөгшрөлтийн явцыг түргэсгэдэг. Харин байцааны фрэши бол шилдэг ундаа. Ногоон өнгийн ногоо нь антиоксидант, цинкээр баялаг ажээ.

105
ГоёГоё
38
БахархмаарБахархмаар
25
ГайхмаарГайхмаар
20
ТэнэглэлТэнэглэл
19
Ха ХаХа Ха
9
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/29 at 15:24

    Баярлалаа. Амжилт хүсье

  2. Yanjmaa Luvsandorj

    Yanjmaa Luvsandorj

    2016/12/29 at 16:16

    Uugana Bayar

  3. Dalila Mariukaa

    Dalila Mariukaa

    2016/12/30 at 03:32

    Heregtei medeelel ugsund bayrllaa. Iluu ihiig send leered

  4. Hoorhon ohin

    2017/01/01 at 09:12

    Goe medeelel ogsond bayrlalaa, “amjilt hvsie”

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *