Шинэ жилийн ширээг тань чимэглэх амттай 8 салатны жор

1

Шинэ жил юу юугүй л болох нь, баярын ширээгээ юугаар дүүргэх тухай бодох цаг аль хэдийн болжээ. Ирсэн зочдоо амтат хоолоор алмайруулж, гэр бүлийнхнийгээ гарын хоолоор дайлахыг хүсэж байгаа бол та бүхэнд дараах салатуудыг санал болгож байна.

Йогуртаар амталсан сам хорхойтой салат

Шинэ жилийн ширээг тань чимэглэх амттай 8 салатны жор 1

Орц:

  • Сам хорхой – 150 г
  • Жижиг үрийн улаан лооль – 200 г
  • Шар амтат чинжүү – ½ ш
  • Улаан амтат чинжүү – ½ ш
  • Авокадо – 2 ш
  • Дунд зэргийн өргөст хэмх – 1 ш
  • Йогурт – 1 уут
  • Алимын уксус – 2 ц.х
  • Оливийн тос – 1 х.х
  • Сармис – 1 хумс
  • Ногоон сонгино
  • Давс, перец

Хийх арга:

  1. Амтат чинжүүгээ дөрвөлжин хэрчинэ. Өргөст хэмх, авокадог цэвэрлээд мөн дөрвөлжин хэрчинэ. Улаан лоолио дундуур нь хувааж бусад ногоонуудтайгаа холино.
  2. Йогуртаа уксус, оливийн тостой холиод давс, перецээр амтална. Дээрээс нь жижиглэсэн сармисаа нэмээрэй.
  3. Салатаа зуурахдаа сам хорхойгоо хийгээд сайтар хольж, ногоон сонгиноор чимнэ.

 

Тахианы мах, алим болон бяслагтай салат

Шинэ жилийн ширээг тань чимэглэх амттай 8 салатны жор 2

Орц:

  • Чанасан тахианы цээж мах – 450 г
  • Амтат улаан чинжүү – 1 ш
  • Ногоон алим – 1 ш
  • Хушга – 0,25 стакан
  • Чеддер хатуу бяслаг эсвэл хатуу өөр төрлийн бяслаг – 50 г
  • Алимны уксус – 2 х.х
  • Гич – 2 х.х
  • Хятад байцаа эсвэл улаан өнгийн салатны байцаа – 1 боодол
  • Оливийн тос – 3 х.х
  • Давс, перец

Хийх арга:

  1. Тахианы махаа нарийхан урт хэрчинэ.
  2. Аяганд оливийн тос, уксус, гич, давс болон перецээ хийж хутгана.
  3. Салатны навчаа угааж хатаагаад хэрчинэ. Алимаа дундуур нь хувааж үрийг нь аваад нарийхан хэрчээрэй.
  4. Урьдчилан бэлдсэн салат амтлагчтайгаа ногоогоо хольж хутгаад таваглана. Дээрээс нь нарийхан хэрчсэн тахианы мах, амтат чинжүү, алимаа тарааж тавиад үрсэн хатуу бяслаг, хушгаар чимнэ.

 

Анар, сам хорхойтой салат

Шинэ жилийн ширээг тань чимэглэх амттай 8 салатны жор 3

Орц:

  • Цэвэрлэсэн сам хорхой – 150 г
  • Анар – 1 ш
  • Цөцгийн тос – 20 г
  • Улаан байцаа –тал бөөрөнхий
  • Фризе салат – өөрийн хүссэн хэмжээгээр
  • Сонгино – 1 ш
  • Оливийн тос – 2 х.х
  • Дарсны уксус – 2 х.х
  • Ягаан өнгийн перец – 1 ц.х
  • Давс, перец

Хийх арга:

  1. Халаасан цөцгийн тосонд сам хорхойгоо 5 минут шарна. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ.
  2. Салатны навч болон улаан байцаагаа хэрчинэ. Салат зуурах савандаа хийгээд дээрээс нь сонгино, анарын үр болон шарсан сам хорхойгоо хийнэ.
  3. Салатаа оливийн тос болон дарсны уксусаар амтлахаас гадна давс, перец хийнэ. Сайтар хутгана.

 

“Нисуаз” франц салат

Шинэ жилийн ширээг тань чимэглэх амттай 8 салатны жор 4

Орц:

  • Салатны навч – 1
  • Улаан лооль – 4
  • Сонгино – 3
  • Амтат чинжүү – 1
  • Чанасан өндөг – 3 ш
  • Хавтгай вандуй – 200 г
  • Сармис – 1 хумс
  • Анчоус – 1 лааз
  • Лаазалсан туна загас – 1 лааз
  • Нимбэгийн шүүс

Соусанд:

  • Оливийн тос – 1 х.х
  • Дарсны уксус – 1 х.х
  • Сармис
  • Базилик
  • Давс
  • Перец

Хийх арга:

  1. Соусны бүх амтлагчийг холино.
  2. Хавтгай вандуйгаа 5 орчим минут чанаад мөстэй усанд сойно.
  3. Халаасан оливийн тосонд сармис, вандуйгаа шарна. Хөргөөд нимбэгийн шүүсээр амтална.
  4. Салат зуурах савандаа салатны навч, улаан лооль, амтат чинжүү, өндөг, анчоус, вандуй болон туна загсаа хийнэ.
  5. Соусаар амтлаад бага зэргийн нимбэгийн шүүс цацна.

 

Ананас, яргай загастай салат

Шинэ жилийн ширээг тань чимэглэх амттай 8 салатны жор 5

Орц:

  • Утсан яргай загас – 300 г
  • Ананас – дунд зэргийн 1
  • Цагаан гаа – 40 г
  • Сонгино – 3
  • Кинза – хагас боодол
  • Перец

Хийх арга:

  1. Яргай загсаа дунд зэргийн дөрвөлжин хэрчинэ. Ананасаа цэвэрлээд голыг нь авч дөрвөлжин хэрчинэ. Загас, ананасаа саванд хийнэ.
  2. Жижиглэн хэрчсэн цагаан гаагаа дээрээс нь хийгээд таглаж 2 цаг хөргөгчид хийнэ.
  3. Таваглахаасаа өмнө хэрчсэн сонгино, кинзаг хийж амтална. Перецээр амтлаарай.

 

Тахианы цээж мах, жүрж болон рукколатай салат

Шинэ жилийн ширээг тань чимэглэх амттай 8 салатны жор 6

Орц:

  • Тахианы цээж мах – 1
  • Жүрж – 1
  • Салатны ногоон навч – 1 боодол
  • Руккола – 2 боодол
  • Оливийн тос – 3 х.х
  • Зөгийн бал – өөрийн хүссэнээр
  • Лууван – ½
  • Ногоон алим – 1
  • Самар – өөрийн хүссэнээр

Хийх арга:

  1. Тахианы цээж махаа чанаж хөргөөд нарийхан хэрчинэ.
  2. Хуш модны самраа хуурай хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь шарна.
  3. Лууван, алимаа том ширхэгтэй үрүүлээр үрнэ.
  4. Жүржээ арилгаад цагираг хэлбэртэй хэрчээд дахин 4 хуваана.
  5. Салатны навч болон рукколаг сайтар угааж хатаагаад томхон шиг хуваана.
  6. Оливийн тос болон зөгийн бал, нимбэгийн шүүс нэмнэ.
  7. Бүх орцуудыг хольж давсаар амтална.

 

Хавч, авокадотой салат

Шинэ жилийн ширээг тань чимэглэх амттай 8 салатны жор 7

Орц:

  • Хавчны мах – 300 г
  • Авокадо – 1
  • Цоохор майлзын үндэс – 100 г
  • Шинэ өргөст хэмх – 3
  • Яншуй
  • Давс, перец

Амталгаанд:

  • Зөөхий эсвэл майонез – 100 мл
  • Зүсэм нимбэг – чимэглэлд

Хийх арга:

  1. Авокадо болон цоохор майлзыг хэрчинэ. Өргөст хэмхээ арилгаад дөрвөлжин хэрчинэ. Яншуйгаа жижиглээрэй. Хавчны мах хөлдүү бол 5 минут давстай буцалсан усанд чанаад хальсыг нь арилгаж авна. Жижиглэн хэрчинэ.
  2. Бүх орцуудыг хольж зөөхий эсвэл майонезээр амтална. Нимбэгээр чимэглээрэй.

 

Анарын үр болон гоньдтой салат

Шинэ жилийн ширээг тань чимэглэх амттай 8 салатны жор 8

Орц:

  • Анарын үр – 0,5 стакан
  • Оливийн тос – 2 х.х
  • Өргөст хэмх – 3
  • Гоньд – 2
  • Ногоон алим – 1
  • Нимбэг – 1
  • Дарсны уксус – 3 х.х
  • Давс, перец

Хийх арга:

  1. Амтлагчаа бэлдэх: нимбэгийн хальсыг (0,5 ц.х) үрээд, 2 х.х шүүс гаргаж авна. Шүүс, хальсаа хольж дээрээс нь тос, уксус, давс, перецээ хийж сайтар хутгана. Энэ амтлагчийг хөргөгчид 2 өдөр хадгалж болно шүү.
  2. Гоньдоо угааж хатаана, толгойг нь авч нунтаглана. Ногоо хэрчигчээр эсвэл хутгаар гоньдоо маш жижгээр хэрчинэ.
  3. Өргөст хэмхийн хальсыг уртаар нь авч цэвэрлэсэн өргөст хэмхээ цагираг байдлаар хэрчинэ. Алимаа хальсалж үрийг нь аваад нимгэн хэрчинэ.
24
БахархмаарБахархмаар
12
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/29 at 12:10

    Амжилт

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *