Нүүр Эх дэлхий Аялал 2017 онд хаашаа явж аялбал тохиромжтой вэ?

2017 онд хаашаа явж аялбал тохиромжтой вэ?

2
0

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хүн болгон өөрийн гэсэн аяллын шалгууртай байдаг болов уу? Зарим нэгд нь зугаатай баг, зарим нэгд нь тухтай зочид буудлын өрөө. Гэхдээ мартагдашгүй аяллын хувьд нийтлэг хүчин зүйл үйлчилдэг гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Та бүхэнд дараах газруудаар аялалгүй, бидний санал болгож буй газруудаар аялахыг урьж байна.

Хамгийн өндөр барилга

2017 онд хаашаа явж аялсан нь дээр вэ? 1

Үгүй: Дубай

Дубай хот Expo 2020-д бэлдэхийн тулд сэргээн босголтын ажлыг өрнүүлж байгаа. Жишээ нь, Jeddah Tower гэх дэлхийн хамгийн өндөр барилгыг дурьдахгүй өнгөрч болохгүй ээ. Мөн түүхэн дурсгалт газруудыг сэргээн завсарлахын тулд 2017 онд түр хаагдах газрууд ч бий. Тийм учраас Дубай хот руу аялах аяллаа 2020-2021 он хүртэл түр хойш тавихыг санал болгож байна.

Тийм: Хонгконг

Энэ хотод дэлхийн хамгийн өндөр зочид буудал бий – The Ritz-Carlton Hong Kong. Дэлгүүр хэсэх дуртай хүмүүст бол диваажин л гэсэн үг бөгөөд орон орны хоол амтлах дуртай хүмүүсийн хувьд сонголт дүүрэн. Далайн өвчингүй бол дарвуулт онгоцоор аялаарай.

 

Шүрэн арал болон шумбах

2017 онд хаашаа явж аялсан нь дээр вэ? 2

Үгүй: Их шүрэн арал

Хэт өндөр хэмээс болж шүрэн аралд мөхөх аюул заналхийлээд байгаа юм. Эрдэмтэд хэсэг хугацааны дараа уг газрыг сэргэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд хэсэгтээ хүний хөл хорихыг санал болгожээ.

Тийм: Атауро арал

Зүүн Тиморын арал улсад харьяалагдах томгүй арал нь далайн ан амьтдаар баялаг. Хэрвээ та шумбах, снорклинг сонирхдог бол энэ нутгаар аялж халуун орны зэрлэг байгалийг үзэж сонирхоорой.

 

Нью-Йоркийн гялалзах гэрэл

2017 онд хаашаа явж аялсан нь дээр вэ? 3

Үгүй: Таймс сквэр

“Жинхэнэ Нью-Йорк” гэдэг ойлголтонд Манхэттэнд байрлах Таймс сквэр ордог байлаа. Неон гэрэлтүүлэг бүхий зар сурталчилгааны самбарууд, аялагчдын селфи-таяг – одоо очвол та эдгээрийг л олж харна, өөр сонин зүйл юу ч үгүй.

Тийм: Бруклин

Бруклин чөлөөт орон зай ихтэй тул Манхэттэнийг бодвол илүү амар чөлөөтэй мэдрэмж төрнө. Гудамжны хөгжимчид, тохилог кафе, бас алдарт Бруклины гүүр – Нью-Йоркоор аялбал заавал орох ёстой газрууд мөнөөс мөн.

 

Нууцлагдмал Энэтхэг

2017 онд хаашаа явж аялсан нь дээр вэ? 4

Үгүй: Шинэ Дели

Энэтхэгийн нийслэл хот завсаргүй холхих нутгийн ард иргэд, жуулчдаар дүүрэн, дээрээс нь утаа униар дунд төөрч мэднэ. Тус хотын хорт хий сүүлийн 17 жилд маш ихээр нэмэгдэж байгааг судлаачид тогтоожээ.

Тийм: Бангалор

Бангалор бол Энэтхэг улсын маш таатай газраар тодорхойлогдоод байгаа бөгөөд үзэж харах зүйл ч ихтэй газар ажээ.

 

Хуучны цаг

2017 онд хаашаа явж аялсан нь дээр вэ? 5

Үгүй: Лондон

Биг-Бен бол Лондоны аялал жуулчлалын төв хэсэг. 157 жилийн турш тасралтгүй ажилласан эртний цагийг 2017 онд сэргээн засварлахаар анх удаа хаах гэж байгааг та мэдсэн үү? Юу гэсэн үг вэ гэхээр Лондон 2017 онд өнгө төрхөө багахан гээх гээд байгаа юм. Лондонг бүрэн утгаар нь үзэхийг хүсвэл 3 жилийн дараа ирэх хэрэгтэй – Биг-Бенийг 3 жилд багтаан сэргээн засварлах ажлыг дуусгахаар төлөвлөсөн ажээ.

Тийм: Праг

Праг хотын цаг (насаараа дэлхийд 3-т ордог) Чехийн түүхэн дурсгалт газар болно. Цагны тооны дээд хэсгээр бяцхан цонхнууд байх бөгөөд хонх дуугарахад хүний дүрснүүд гарч ирдэг. Праг хот нь эртний архитектураа хадгалж үлдсэн цөөн хотуудын нэг бөгөөд гудамж болгонд тухтай кафе байх ажээ.

 

Унаж буй цамхаг

2017 онд хаашаа явж аялсан нь дээр вэ? 6

Үгүй: Пиза

Пизаг бид унаж байгаа гэдгээс өөр юу мэдэх вэ? Эртний цөөн хэдэн сүм, тухлан суух ресторанууд – хөдөө орон нутагт байж болох бүхий л зүйлүүд бий. Тийм учраас энэ хотод ирсэн хүмүүс бүгд Пизаг тойрон эргэлдэнэ. Азтай нэг нь ардаа хүнгүй фонтой зураг авахуулж чадна.

Тийм: Абу-Даби

Арабын Нэгдсэн Улсын нийслэлд унаж буй цамхаг сүндэрлэн боссон – өндрөөрөө болон унаж буй байдлаараа Гиннессийн номд оржээ. Уг барилга 18 хэмийн өнцөг гаргасан буюу Пизатай харьцуулахад 4,5 дахин илүү өнцөг гаргасан байна. Уг барилгад Зайда шейхийн мөргөлийн сүм, томчуудад зориулсан Ferrari Диснейлэнд, Каср аль-Хосны ордон, музей зэрэг байрладаг байна.

 

Испанийн арал

2017 онд хаашаа явж аялсан нь дээр вэ? 7

Үгүй: Ибиза

Өнөөдрийн Ибиза – Европын хамгийн хөлд дарагдсан арал. Энд хүнээс зайдуу хосоороо жаргана гэсэн ойлголт байхгүй, сантиметр болгоныг хэн нэгэн эзлээд авсан байгаа. Тасралтгүй явах дуу хөгжим, амтат коктейл – Ибизагийн дүр төрх. Хэрвээ та хөл хөдөлгөөн багатай, нам гүм газар амрахыг хүсэж байгаа бол өөр газар сонгосон нь дээр.

Тийм: Аква Амарга

Испани явж амармаар байгаа бол Аква Амарга аралыг зориорой. Урьд өмнө тэр болгон зорьж очоод байдаггүй байсан газар одоо аялал жуулчлалын газар болон хувирсан: тухтай зочид буудал, дарвуулт онгоцны эзэнгүй зогсоолууд, том том хадан уулс сүндэрлэн бүрхжээ. Дээр нь дээд зэрэглэлийн үйлчилгээ байхад мартагдашгүй амралт болно.

 

Үл хөндөгдсөн зэрлэг байгаль

2017 онд хаашаа явж аялсан нь дээр вэ? 8

Үгүй: Исланд

Зун нь ч хүйтэн сэрүүн байдаг газар. Бас салхи намжина гэж байхгүй, байнга шахуу бороо орно. Жуулчид байгалийн эдгээр үзэгдлийг үл тоон галт уул болон хүний гар хүрээгүй байгалийн үзэсгэлэнг харахаар зорин очдог. Хичнээн зэрлэгээрээ байгаа байгаль ч гэсэн үл тасрах жуулчдын хөл хөдөлгөөнд сүрээ алдах нь харамсалтай.

Тийм: Шинэ Зеланд

Цагаан үүлсийн хөндий – нутгийн оршин суугчид ийн нэрлэдэг байна. Хүрхрээ, нуур, толгод, мөсөн уулс, халуун рашаан – энэ арлын хаа сайгүй байдаг гэхэд буруудахгүй.

25
ТэнэглэлТэнэглэл
15
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. ШИНЭ ОН

    2016/12/27 at 20:34

    ТЭРНИЙ ОРОНД ХЭНТИЙ АЙГИЙН ДЭЛГЭРХААН СУМ-РУУ ЯЛНА АА

  2. Б. Гүнбилгүүн

    Б. Гүнбилгүүн

    2016/12/28 at 02:21

    Sorry but #vex event.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Тамхи татсанаас дутахааргүй хортой өдөр тутмын 6 дадал зуршил

Тамхи хүний биед хортой гэдгийг бид бүгд мэднэ. Тамхины утаанаас багагүй хор хөнөөлтэй өдө…