Нимбэгний хальсыг хаяхгүй байх 7 шалтгаан

3

Бид бүгд нимбэгний хальсны ашиг тусын талаар мэддэг. Бидний зарим нь өглөөд нимбэгтэй ус уудаг. Нимбэгний хальс нимбэгний шүүснээс 10 дахин их амин дэм агуулдаг гэдгийг та мэдэх үү?

Эфирийн тос, антиоксидант бодисууд болон С амин дэмийн өндөр агууламж нимбэгийг гоо сайхан, эрүүл мэндийг тэтгэх чухал зүйлүүдийн нэг болгодог. Нимбэгний хальсыг дахиж хэзээ ч битгий хаяарай! Уг нийтлэлд нимбэгний хальсыг ашиглах 7 ер бусын аргын талаар өгүүлэх болно.

Цэвэрлэх цай

Нимбэгэнд агуулагдах С амин дэм болон пектин нь элэг, гэдэс, бөөрийг сайн цэвэрлэдэг. Түүнчлэн нимбэгэнд агуулагдах идэвхитэй бодисууд нь биеэс хорыг гадагшлуулж, чөлөөт радикалуудын эсрэг хамгаалалт үүсгэдэг.

Танд хэрэг болох зүйлүүд:

  • 2 ширхэг нимбэгний хальс
  • 1 литр ус

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Нимбэгний хальсыг 1 литр усандаа хийгээд гал дээр тавина. Буцлаад эхлэнгүүт нь плиткэн дээрээсээ аваад 15 минут байлгана.
  • Нимбэгтэй цайгаа тохиромжтой хэмд хүртэл хөрөхийг хүлээнэ.
  • Уг цайгаа өдөрт 3 удаа ууна.

 

Үнэрт тос

Салат, шөл болон хуурганд аятайхан үнэр нэмэхийн тулд гэрийн нөхцөлд үрсэн нимбэгний хальс ашиглан үнэрт тос хийж болно.

Танд хэрэг болох зүйлүүд:

  • 2 ширхэг нимбэгний хальс
  • 1 сав оливийн тос

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Нимбэгний хальсаа үрүүлээр үрээд оливийн тостой сав руугаа хийнэ.
  • Хэдэн өдөр хүлээгээд тосоо өөрийн амтанд тохируулан хоол, салатандаа хэрэглэж болно.

 

Агаар цэвэршүүлэгч

Эфирийн тос нимбэгний хальсанд гоё үнэр нэмж өгөх ба, гэрийн таагүй үнэрийг арилгахад тусална.

Танд хэрэг болох зүйлүүд:

  • 2 ширхэг нимбэгний хальс
  • 500 мл ус
  • 3 мөчир шинэхэн розмарин
  • 1 цайны халбага ванилийн охь (5 мл)

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Нимбэгний хальсыг саванд хийгээд, дээрээс нь 500 мл усаа ванилийн охь, розмарины хамтаар хийж гал дээр тавина. Буцалж эхэлмэгц гал дээрээс авна.
  • Ханд бэлэн болмогц хөргөөд шүршигчтэй саванд хийнэ.
  • Уг хандаа таагүй үнэр арилгах зорилгоор хэрэглэнэ.

 

Тохой болон өсгийний зөөлрүүлэх тос

Тосны булчирхай байдаггүйгээс болоод тохой болон өсгийний арьс амархан хуурайшдаг.

Хар батга болон үхжсэн эсүүдээс салахын тулд нимбэгний хальсыг хүнсний содатай холино.

Танд хэрэг болох зүйлүүд:

  • 2 хоолны халбага үрүүлээр үрсэн нимбэгний хальс (20 гр)
  • 6 дусал нимбэгний шүүс
  • 1 цайны халбага хүнсний сода (5 гр)

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Бүх орцоо нэгэн жигд болтол нь хутгаад холимгоо арьсан дээрээ массаж хийх байдлаар түрхэнэ.
  • 5 минут хүлээгээд бүлээн усаар угаана.
  • Хэрэглэснийхээ дараа шууд наранд гарч болохгүй. Хэрвээ шууд гарвал арьсан дээр нөсөө толбо үүснэ.

 

Духовк буюу шарах зуух цэвэрлэх хэрэгсэл

Нимбэгний хальсны ариутгах, үнэр арилгах чадварыг нь шарах зуухан доторх наалдаж түлэгдсэн тос, бохирдол, таагүй үнэртэй тэмцэхэд ашиглаж болно.

Танд хэрэг болох зүйлс:

  • 2 ширхэг нимбэгний хальс
  • 1 стакан ус (200 мл)

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Нимбэгний хальсаа усны хамтаар халуунд тэсвэртэй саванд хийгээд духовкон дотроо хийнэ.
  • Холимгоо 30 секунд халаагаад хэдэн минут хүлээнэ. Хэсэг хугацааны дараа духовкныхоо дотор гадаргууг илгэн алчуураар арчиж цэвэрлэнэ.

 

Хумс цайруулах хэрэгсэл

Хэрвээ таны хумс хугарамтгай болж, шарласан бол та дараах аргыг туршаад үзээрэй! Бага зэрэг нимбэгний хальсыг өнгөгүй лакан дээрээ нэмээд хумсан дээрээ түрхэнэ. Аль эсвэл нимбэгний хальсаар хумсны гадаргуугаа үрнэ.

Танд хэрэг болох зүйлүүд:

  • 1 нимбэгний хальс
  • өнгөгүй хумсны лак

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Нимбэгний хальсаа үрүүлээр үрээд өнгөгүй хумсны лакан дээрээ нэмнэ.
  • Түүнчлэн гэмтсэн хумсаа нимбэгний хальсны цагаантай талаар нь өдөрт 2 удаа үрж болно.

 

Хар батганы эсрэг хэрэгсэл

Нимбэгний хальсны бактерийн эсрэг чанар нь арьсны нүхийг цэвэрлэж хар батга болон тослогийг арилгана.

Танд хэрэг болох зүйлүүд:

  • 2 хоолны халбага нимбэгний үрсэн хальс (20 гр)
  • 1 цайны халбага элсэн чихэр (5 гр)
  • 2 хоолны халбага өргөст хэмхний шүүс (20 мл)

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Нимбэгний үрсэн хальс, элсэн чихэр, өргөст хэмхний шүүсээ холиод нэгэн жигд болтол нь сайн хутгана.
  • Холимгоо нүүрэндээ түрхээд 15 минут байлгана.
  • Хүйтэвтэр усаар угаана.
  • Уг холимгоо долоо хоногт 3 удаа түрхэнэ.

Нимбэгний хальс маш ашигтай гэдгийг та аль хэдийн анзаарсан байх. Тиймээс ямар ч нимбэгний хальсыг ямар ч тохиолдолд хогийн сав руу хаяж болохгүй гэдгийг одоо ойлгов уу?

47
ГайхмаарГайхмаар
15
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *