Турахыг хүссэн хүмүүсийн хооллоход хамгийн тохиромжтой цаг

1

Турахыг хүсдэг ихэнхи хүмүүс идэж байгаа зүйлдээ үргэлж санаа зовдог. Мэдээж ийм үед хамгийн гол нь эрүүл хооллох ёстой! Гэхдээ та өөр нэгэн турах нууц арга байдгийг мэдэх үү? Эрдэмтэд хооллох цаг чухал ач холбогдолтой байдаг гэдгийг баталжээ. Тэд өглөөний хоолыг 7 цагаас өмнө идэх биш, харин хамгийн тохиромжтой цаг бол 7:11 гэжээ. Үдийн хоол идэхэд 12-13 цагийн хооронд биш, харин 12:38 нь тохиромжтой. Оройн хоолонд хамгийн тохиромжтой цаг нь 18:14. Судалгаагаар 20:00 цагаас хойш тогтмол хоол иддэг хүмүүс өмсдөг размераасаа 2 дахин их таргалдаг болохыг тогтоожээ!

Хөнгөн зуушны тухайд

Хоол тэжээлийн мэргэжилтнүүд зууш идэх хамгийн тохиромжтой цагийг 11:01, 15:14, 21:31 гэж тодорхойлжээ. Яг энэ цагуудад та юм идэхийг хамгийн ихээр хүсдэг учир энэ цагуудад зуушаар аргалах нь хамгийн сайн арга юм. Гол нь эрүүл зууш байх ёстой шүү. Мэргэжилтнүүд кафегаар үйлчлүүлэхээс зайлсхийхийг зөвлөж байна. Учир нь тэнд таны нүдэнд төрөл бүрийн амттан харагдах учир өлхөн хэдхэн калорийг нэмээд авна гэсэн үг.

Хамгийн чухал дүрэм гэж юу вэ?

Forza судалгаанд оролцогчдын 76% нь хамгийн чухал зүйл бол өглөөний цай гэдэгт итгэлтэй байна. 84% нь зууш маш чухал ач холбогдолтой, учир нь хөнгөн зууш калори ихтэй ямар нэг юм идэх хүслийг арилгахад тусалдаг гэжээ.

Хоолоо алгасах нь буруу юу?

Турахыг хүсдэг хүмүүсийн хооллоход хамгийн тохиромжтой цаг 1

Турахаар дэглэм барьж байгаа хүмүүс хэр бага иднэ тэр тусмаа хурдан турна гэж боддог. Энэ бол хамгийн том төөрөгдөл юм! Таныг хоол идэлгүй алгасах тоолонд бие махбодь тэжээл авахгүй байснаар биед байгаа өөхөн дээр нэмж өөх хуримтлуулдаг. Хүний бие энергиэ нөөцлөхийн тулд бодисын солилцоог удаашруулдаг. Хоол идэхгүй бол эхэндээ турна гэвч дараа энэ процесс удааширч жин хасахад улам төвөгтэй болно. Турах хамгийн зөв арга бол хөнгөн зуушаа марталгүйгээр өдөрт 3 удаа зөв хооллох юм.

Хоолны дэглэм барьж байгаа хүмүүс юу идвэл зохих вэ?

Та өдөрт 1400 калори хүнс хэрэглэнэ гэсэн дүрмийг баримтлана. Гол нь эрүүл өглөөний хоол (400 калори)-оос эхлэх хэрэгтэй. Хувилбарууд:

  • Нэрстэй овъёос = 395 кал
  • Өндөг (221 кал) + 250 мл жүржийн шүүс (118 кал) = 339 кал
  • Утсан яргай загастай талх (295 кал) + капуччино (90 кал) = 385 кал

Үдийн хоолонд ч мөн адил 400 кал-с илүүгүй байх хэрэгтэй. Биедээ тэжээллэг бодис өгөх хэрэгтэй учир уураг агуулсан хүнс хэрэглээрэй.

  • Тахианы мах, вандуйтай паста = 426 кал
  • Ногооны кассерол = 390 кал
  • Шөл (161 кал) + бүхэл үрийн зүсэм талх (155 кал) = 316 кал

Оройн хоол бага калоритой байх ёстой, ойролцоогоор 300 кал. Унтахын өмнө их идээд хэрэггүй тиймээс тахиа, ногоотой хоол хамгийн тохиромжтой:

  • Амталсан тахиа, вандуй = 309 кал
  • Чинжүүтэй цацагт хяруул = 302 кал
  • Ногоотой шөл = 300 кал

Хэрэв та калорио ингэж тооцоолбол зууш (100 кал) идэх зай гарна гэсэн үг. Жишээ нь, жимс (алим – 52 кал, лийр – 53 кал, жүрж – 59 кал, гадил – 89 кал), цай эсвэл кофендоо сүү (100 кал).

Амжилттай турахын түлхүүр нь зөв хооллолт гэдгийг санаарай. Хэрэв та тодорхой хугацаанд хооллож заншвал таны сэтгэл дахиж жигнэмэг рүү тэмүүлэхгүй!

13
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *