Шинэ жилийн өмнө өөртөө тавих ёстой 30 асуулт

2

Жил болгон хүмүүсийн хувьд адилгүй өнгөрнө: мартагдашгүй мөчөөр дүүрэн байх эсвэл уйтгартай мэт санагдах боловч эргээд дурсахад сайхан мөчөөр дүүрэн байх нь илүүтэй. Дараах асуултууд танд өнгөрсөн жил хэрхэн өнгөрснийг ойлгуулна, сайхныг нь өөртэйгөө хамт үлдээгээд Шинэ жилээ угтахад тусална.

Шинэ жилийн өмнө өөртөө тавих ёстой 30 асуулт 1

1. 2016 онд өөрийнхөө бүхий л амьдралын төлөө юу хийсэн бэ?

2. Хийсэн зүйлээсээ юуг нь дахиж хэзээ ч хийхгүй вэ?

3. Энэ жил юу хийсэндээ харамсаж байна вэ?

4. Юугаараа бахархаж байна?

5. Таны төлөвлөснөөс өөрөөр болсон зүйл байна уу? Юу вэ?

6. Энэ жил хийсэн алдаатай зүйлээ засах эсвэл сая доллар хоёрын алийг нь сонгох вэ?

7. Энэ жилийн хамгийн том эрсдэл юу байсан бэ?

8. Таны хамгийн үнэтэй худалдан авалт?

9. Өнгөрсөн 12 сарын турш та ямар орлоготой байв?

 

Шинэ жилийн өмнө өөртөө тавих ёстой 30 асуулт 2

10. Энэ жил таны очсон хамгийн сайхан газар хаана байсан бэ?

11. Таны хийсэн хамгийн амттай хоол?

12. Энэ жил уншиж сэтгэлээ сэргээсэн ном?

13. Өнгөрсөн жил ямар дуунд дуртай байв?

14. Ямар үйл явдлыг тэсэн ядан хүлээж байв?

15. Ямар олон ангит кино танд таалагдав?

16. Энэ жил танд хэн хамгийн их нөлөөлсөн бэ?

17. 2016 оны аль өдрийг та хэзээ ч мартахгүй вэ?

18. Энэ жил сонссон хамгийн үнэтэй зөвлөгөө?

 

Шинэ жилийн өмнө өөртөө тавих ёстой 30 асуулт 3

19. Энэ жил та өөрийгөө хэрхэн гайхашруулав?

20. 2016 оны эхэнд эргэн очиж чадвал өөртөө ямар зөвлөгөө өгөх вэ?

21. Энэ жил таныг кинонд тоглохыг урьсан бол ямар төрлийн кинонд тоглох вэ?

22. Шинэ он гарахаас өмнө та хэн нэгнээс уучлалт гуйх ёстой хүн бий юу?

23. Энэ жил шийдэх ёстой хамгийн хэцүү шийдвэр юу байв?

24. Энэ жил та юу өгч, юу авав?

 

Шинэ жилийн өмнө өөртөө тавих ёстой 30 асуулт 4

25. Өнгөрч буй оныг гурван үгээр тодорхойлно уу?

26. Энэ жил өмнөх жилээсээ юугаараа илүү байв?

27. Юугаараа муу байв?

28. 2016 онд төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэсэн бэ?

29. Хувь заяа танд ямар гэнэтийн бэлэг барьсан бэ?

30. Энэ жилд та юунд нь талархаж байна?

42
БахархмаарБахархмаар
17
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
9
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/21 at 17:42

    Зөв асуулт байна өөрийгөө дүгнэсэн цаашид юуг анхаарах тухай тодорхой дүгнэлт хийж хойшдын зорилтоо тодорхойлоход их тустай юм байнаа.Баярлалаа. Амжилт хүсье.

  2. haha зулу

    2016/12/21 at 21:50

    Ингээд хариулах гэсэн чинь олигтой хариулчих асуулт алга өөрийгөө өрөвдөх ч юм уу уур хүрчлээ дараа жилээс хичээнээ тэгэхгүй бол энэ амьдрал чинь утгаа алдачлаа

  3. Оюу

    2016/12/31 at 21:10

    Би харин бүгдийг нь хуулаад авлаа,тэгээд тэмдэглэлийн дэвтэр дээрээ өөрөөсөө асуугаад бичиж үзье гэж бодлоо.Харин дараа жилийн өдийд эдгээр асуултуудад тодорхой сайхан хариу бичихээр шинэ оноо үр бүтээлтэй өөдрөг бүтээлч өнгөрүүлнээ хө

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *