2017 онд нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 цуврал

0

Та цуврал, олон ангит кинонд дуртай бол танд энэ нийтлэл зайлшгүй таалагдана. Танд бид 2017 онд гарч эхлэх онц сонирхолтой 10 цувралыг танилцуулж байна.

American Gods

2017 онд нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 цуврал 1

Сүүдэр – өнгөрснөөс ирсэн хүн. Харин одоо тэрээр хайрт эхнэртэйгээ, асуудлаас хол тайван амьдрахыг л хүснэ. Гэвч нэг өдөр тэрээр эхнэрийхээ үхлийг урьдчилж харна. Нил Гейманы энэхүү бүтээл олон хүнд догдлол, хүлээлт үүсгэж буй.

 

Big Little Lies

2017 онд нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 цуврал 2

Хүүхдийн цэцэрлэг дээр болсон хачирхалтай аллага 3 ээжтэй хэрхэн холбогдож байгаа тухай гарна. Гол дүрд Риз Уизерспун, Николь Кидман нар тоглосон гэдэг нь энэ цувралыг үзэх хангалттай шалтгаан билээ.

 

A Series of Unfortunate Events

2017 онд нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 цуврал 3

Бодлерын 3 хүүхэд болох Виолет, Клаус болон Нархан нар аймшигт түймрийн дараагаар өнчирч, Олафийн асрамжинд очдог. Цувралыг Лемон Сникетын “33 таагүй явдал” номноос сэдэвлэжээ.

 

The Mist

2017 онд нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 цуврал 4

Америкийн нэгэн жижиг хотод аянгатай ширүүн бороо орсны дараагаар өтгөн манан буужээ. Харин манантай цуг аймшигт амьтад гарч ирнэ. Тус цувралыг Стивен Кингийн зохиол болон 2007 онд гарсан бүрэн хэмжээний киноноос сэдэвлэсэн ба аймшгийн төрөлд багтана.

 

Twin Peaks

2017 онд нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 цуврал 5

Твин Пикс хотод 25 жилийн өмнө сургуулийн хатан хаан Лора Палмерыг хөнөөсөн хэрэг гарчээ. Гэвч энэхүү явдал үүгээр дууссангүй. 90-ээд онд гарч байсан цувралын үргэлжлэл тул танд таалагдана гэж найдъя.

 

Powerless

2017 онд нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 цуврал 6

Супер баатрууд дайсантайгаа тэмцэлдэх үед бэртсэн энгийн иргэдийг асрах ажлыг Эмили хийдэг билээ. Гэвч нэгэн удаа Эмили өөрөө тулаан дунд байж санамсаргүй байдлаар “супер баатар” болох бөгөөд жинхэнэ баатар байхын тулд супер хүч хэрэггүй гэдгийг ойлгоно. Анти-супер баатар гэж тодорхойлж болох энэ цуврал олон хүнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

 

The Deuce

2017 онд нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 цуврал 7

1970-80-аад оны Манхэттен хотод цэцэглэж хөгжсөн насанд хүрэгчдийн киноны бизнес, ДОХ-ын халдвар, хар тамхины наймаа зэрэгтэй тэмцэх төслийн талаар уг кинонд үзүүлнэ. Голд дүрд Жеймс Франко болон Мэгги Жилленхол нар тоглосон бөгөөд цуврал тэр чигтээ адал явдлаар дүүрэн байх болно.

 

The Defenders

2017 онд нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 цуврал 8

Жессика Жонс, Люк Кейж боллон Төмөр Нударга нар Нью-Йорк хотод нүүрлэсэн аюулын эсрэг нэгдэн тэмцэнэ. Хэрэв та супер баатрууд, комик зохиолуудад дуртай бол танд тус цувралыг үзэхийг санал болгож байна.

 

Taboo

2017 онд нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 цуврал 9

1800-гаад оны үед адал явдлын эрэлчин Жеймс Кезиах Делейнин өөрийн усан онгоцны багийг цуглуулдаг. Том Харди тоглосон нь тус киног илүү үзүүштэй болгож байгаа билээ.

 

Roadside Picnic

2017 онд нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 цуврал 10

Стругацгийн ах дүүсийн зохиосон адил нэртэй номноос сэдэвлэсэн тус кинонд Хармонт хотын ойролцоо саяхан ирсэн харь гаригийн хүмүүсийн талаар гарна. Хэрэв та зөгнөлт киноны донтон бол танд энэхүү кино заавал таалагдана.

7
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/12/19 at 13:22

    Mini series үүд гоё шүү

  2. Билигт Очир

    Билигт Очир

    2016/12/19 at 16:31

    Ss pls

  3. Зочин

    2016/12/20 at 10:57

    Big Little Lies-д гол дүрд бас Shailene Woodley тоглосон байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *