Өвлийн спортын хэрэгслийг зөв сонгох зөвлөгөө

1

Өвлийн спортын хэрэгсэл худалдан авах амаргүй. Цана, тэшүүр, хийлдэг чарга, сноуборд зэргийг хэрхэн зөв сонгох вэ? Зөвхөн тухтай байхаас гадна аюулгүй байдлыг бүрэн хангасан байх хэрэгтэй.

Та бүхэнд дараах зөвлөгөө хэрэг болох болов уу гэж бодлоо.

Цана хэрхэн сонгох вэ?

Өвлийн спортын хэрэгслийг зөв сонгох зөвлөгөө 2

Цанын уртыг гулгах гэж байгаа хүний биеийн өндрөөр хэмжинэ:

  • Сонгодог цана – хүний өндрөөс 20-30 см урт
  • Гүйлтийн цана – 10-15 см-ээр урт
  • Холимог төрлийн цана – 15-20 см-ээр урт

Цанын таягийг мөн өөрийн өндөрт тохируулж сонгоно. Гүйлтийн цанын таяг биеийн өндрөөс 15-20 см-ээр бага, сонгодог нь 25-30 см-ээр богино байна.

Цанын гулгадаг хэсэгт гаргасан хээнүүд байдаг, харин зарим нэг сонгодог цана хээгүй байх нь бий. Таны хувьд хээтэйг сонгож авахыг зөвлөж байна.

Өвлийн спортын хэрэгслийг зөв сонгох зөвлөгөө 1

Цана худалдан авахдаа хатуу эсэхийг нь мөн анхаарна: хоёр цана дээрээ зогсоод дор нь дэвтрийн хуудас тавиулаарай. Цана хоёр тийшээ 15 см-ээр хөдлөх ёстой, харин сонгодог болон холимог төрлийн цанын хувьд 30 см-аар хөдлөнө.

Цанын гутал таны өмсдөг гуталны хэмжээтэй адил байна, барихгүй, холхихгүй байх ёстойг анхаарна уу.

 

Тэшүүр хэрхэн сонгох вэ?

Өвлийн спортын хэрэгслийг зөв сонгох зөвлөгөө 3

4 төрлийн тэшүүр байна:

  • Уран гулгалтын – төрөл бүрийн үсрэлт, үзүүлбэр үзүүлэх зориулалттайгаас гадна зүгээр гулгахад ч өмсөж болно. Энэ төрлийн тэшүүрийг арьсаар эсвэл хиймэл арьсаар хийсэн байдаг. Хөлийг бэртлээс бүрэн хамгаалагдсан байхаар зохион бүтээсэн. Тэшүүрийн урд, хойд ирийг тойрог хэлбэрт оруулсан, хамар хэсэгтээ тормоз авах зориулалттай 4 шүдтэй.
  • Зугаалгын тэшүүр – гаднаас нь харахад уран гулгалтын тэшүүртэй төстэй хэдий ч гутал нь арай зөөлөн бөгөөд дор байрлалтай. Тэшүүрийн ир нь дугуйраагүй, шүдгүй. Ийм төрлийн тэшүүртэй үсрэхийг хориглоно, учир нь хөлийг бэртлээс хамгаалах хамгаалалтгүй ажээ. Зугаалгын тэшүүрт зөөлөвч нэмсэн байдаг.
  • Хоккейн тэшүүр – зөвхөн тоглохоос гадна зүгээр гулгах зориулалтаар өмсөж болно. Энэ төрлийн тэшүүрийг пластик болон өөр бусад бат бөх материалаар хийнэ. Ир нь хоёр талдаа дугуйрсан байна.
  • Гүйлтийн тэшүүр – зөвхөн мэргэжлийнхэнд зориулсан. Өндөр биш, ир нь урт бөгөөд шулуун.

Өвлийн спортын хэрэгслийг зөв сонгох зөвлөгөө 4

Бүх төрлийн тэшүүр сонгоход анхаарах зүйлс:

  • Тэшүүрийн гутал яг таарч байх ёстой, хөлийн өсгий гуталны арын хэсэгт бүрэн хүрсэн байна.
  • Тэшүүрийн хэмжээ хөлийн хэмжээтэй тохирсон байх
  • Тэшүүртэйгээ алхахад хөл барихгүй, холхихгүй байх. Хэрвээ хөлөнд эвгүй байвал адил хэмжээтэй гэхдээ өөр материалаар хийснийг өмсөж үзээрэй.
  • Тонгойх, доош суух зэрэгт тэшүүрийн гутал нугаларах ёсгүй.

Гулгахдаа өмсөх тэр оймстойгоо тэшүүрээ өмсөж үзээд аваарай.

Тэшүүрийн ирийг гуталтай нь эрэг, боолтоор бэхэлсэн байна. Хэрвээ кнопоор ч юм уу цавуудсан байвал авах хэрэггүй. Тэшүүрийн ир мохоход солих шаардлага гардаг гэдгийг санахад илүүдэхгүй. Ир нь шулуун байх ёстой бөгөөд ямар нэгэн доголдол байх ёсгүй.

 

Хийлдэг чарга хэрхэн сонгох вэ?

Өвлийн спортын хэрэгслийг зөв сонгох зөвлөгөө 5

Хийлдэг чарга – машины хаймрыг л бат бөх синтетик даавуугаар холбосон гэж ойлгож болно. Бодоход энгийн хэдий ч буруу сонголт хийсэн тохиолдолд гулгаж байхдаа бэртэл гэмтэл авах эрсдэлтэй ажээ.

Өөрийгөө бэртэл гэмтлээс хамгаалахын тулд цөөн хэдэн дүрмийг дагахад л болно:

  • Чарганд заавал бариул байх ёстой – бариул эх биетэй хэрхэн бэхлэгдсэнийг сайтар шалга.
  • Чарга хийсэн материалыг шалгаарай, худалдагчаас зохих мэдээллийг авахыг хүсэж байгаагаа хэлсэн ч болно. ПВХ –ийн орцоор хийгдсэн армир материалаар бүрсэн бол сайнд тооцогдоно, материалын нягтшил нь 650 г/м2. Харин чарганы ёроолыг хийсэн материалын нягтшил нь 900 г/м2-ээс багагүй байх ёстойг анхаарна уу.
  • Чаргыг ямар хаймраар хийснийг тодруулж асуу. Хятадад үйлдвэрлэсэн хаймар байвал аваад хэрэггүй. Чанар муутай хаймар нь ачаалал даахгүй амархан хагарна. Хаймрын чанарыг та үнэрлээд мэдэх боломжтой.
  • Оёдлын чанарыг үз – бүдүүн утсаар жигд оёсон байна уу?

Хийлдэг чаргаар ямар өндөртэй хүн гулгах гэж байгаагаас шалтгаалж чарганыхаа хэмжээг сонгоно. Чарганы дотор диаметр 85-125 см байна.

 

Уулын цаныг хэрхэн сонгох вэ?

Өвлийн спортын хэрэгслийг зөв сонгох зөвлөгөө 6

Гулгах төрлөөсөө хамаарч уулын цана өөр байна: фрирайдер, хурдны, слалом, том слалом, аварга том. Уулын цанын спортоор хичээллэж эхэлж байгаа бол танд карвин төрлийн цана тохирно.

Юуны түрүүнд цанын урт болон өргөнд анхаарлаа хандуулна уу.

  • Богино бөгөөд нарийн цана нь манёвр сайтай, хатуу, жигд биш цасаар гулгахад тохирно.
  • Урт бөгөөд өргөн цана нь хурдлахад зориулагдсан. Гэхдээ ил задгай, тусгайлан зассан талбайд эсвэл зузаан цасаар гулгахыг зөвлөж байна.

Өвлийн спортын хэрэгслийг зөв сонгох зөвлөгөө 7

Анхлан суралцагчид хэт хатуу биш цана сонгоно.

Энэ үзүүлэлтийг шалгахын тулд цанаа гулгадаг хэсгээр нь наалдуулж хоёр талаас нь гараараа шахна. Нэг их хүч оролгүйгээр цана нийлж байвал анхлан суралцагч танд яг тохирох цана мөн гэж ойлгоно.

 

Сноуборд хэрхэн сонгох вэ?

Уулын цанатай харьцуулахад биеийн өндөр сноубордын хэмжээнд шууд нөлөөлөхгүй. Хавтангийн хэмжээ нь хүний биеийн жин, ур чадвар, гулгах төрлөөс хамаарна. Мөн сноуборд үйлдвэрлэгчид гулгах тухайн төрөлд таарах хэмжээг заасан өөрийн хүснэгттэй байдаг ажээ.

Гулгалтын төрлөөс хамаарч хэд хэдэн төрлийн сноуборд байна:

  • Фристайл. Төрөл бүрийн үзүүлбэр үзүүлэхэд зориулсан тул урд, хойд хэсэг нь адил хэмжээтэй байна. Хатуу, зөөлний хувьд зөөлөн талдаа ордог тул анхлан суралцагчдад тохирно. FS гэсэн үсгээр тэмдэглэсэн байх ажээ.
  • Хурдны – тусгайлан бэлдсэн талбай дээр хурд авч уруудах зориулалттай. FC гэсэн тэмдэглэгээтэй байна.
  • Фрирайдинг – тусгайлан засаагүй талбай буюу зузаан цастай газраар мэргэжлийнхэн гулгах зориулалттай учраас урт, өргөн байна. FR гэсэн үсгээр тэмдэглэгдэнэ.
  • Универсаль – бүх төрлөөр гулгахад зориулагдсан, AM гэсэн тэмдэглэгээтэй байна.

Сноубордыг мөн өргөнөөр нь сонгож болно. Гутлын хамар самбарын захаас 2 см-ээс ихгүй байна. Хэрвээ таны гутал 44-өөс дээш бол Wide гэсэн бичигтэйг сонгоорой.

Сноубордыг гулгах төрлөөсөө хамаарч авна гэж дээр хэлсэн бөгөөд үзүүрийн тойргийг мөн харгалзана.

Өвлийн спортын хэрэгслийг зөв сонгох зөвлөгөө 8

Camber – фрирайд, карлин болон их цастай хөндийгөөр гулгахад зориулагдсан. Уг төрлийн сноубордоор гулгахад багагүй хүч шаардагдах тул анхлан суралцагчдад тохирохгүй.

Өвлийн спортын хэрэгслийг зөв сонгох зөвлөгөө 9

Rocker – үзүүр болон сүүл нь өргөгдсөн. Энэ төрлийн сноубордоор элдэв үзүүлбэр үзүүлэхэд илүү амар байх бөгөөд зөөлөн цасаар гулгахад илүү тохирно. Анхлан суралцагчид сонгож авахыг зөвлөж байна.

Өвлийн спортын хэрэгслийг зөв сонгох зөвлөгөө 10

Flat – хүнд үзүүлбэр үзүүлэхэд зориулсан бөгөөд хурдлах болон газардахад тогтворгүй. Сноубордтой анхлан танилцаж байгаа хүмүүст тохирохгүй.

Өвлийн спортын хэрэгслийг зөв сонгох зөвлөгөө 11

Camber-combination – бүх төрлийн гулгалтанд тохирно, ялангуяа карвинг болон фрирайдер.

Бүх төрлийн самбарыг сонирхож үзээрэй. Хэт хүнд сноубордоор үсрэх боломжгүй. Сноубордын жинг шалгахад маш амархан – нэг гараараа хүч гаргалгүй өргөж чадаж байвал та зөв сноуборд сонгож байгааг илтгэнэ.

26
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. ШИНЭ ОН

    2016/12/20 at 16:45

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *