Ухаалаг гар утсаар хийж болох санаанд багтамгүй зүйлс

1

Ганцхан секундын дотор дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүнтэй ярих эсвэл захидал илгээх, хайсан дурын мэдээллээ олж унших – энэ бол багагүй боломж, гэхдээ таны ухаалаг гар утсанд өөр боломжууд бий гэдгийг та мэдэх үү?

Чагнах төхөөрөмж хийх

Гар утсаар хийж болох санаанд багтамгүй боломжууд 1

Зарим нэг жижиг заль ашиглан гар утсаа жинхэнэ чагнах төхөөрөмжөөс дутахааргүй төхөөрөмж хийж болно. Энэ төхөөрөмжийн механизм нь маш энгийн: гар утсаа дурын газар дууг нь хааж орхиод л залгана, таны утас автоматаар ярих горимд шилжиж танд чагнах боломжийг нээж өгнө. Зөвхөн тагнуул л чагнах төхөөрөмж ашигладаг гэж бодож байна уу?

 

Утсыг үүрд түгжих

Гар утсаар хийж болох санаанд багтамгүй боломжууд 2

Энэ бас л танд хэрэг болж мэднэ. Жишээ нь, та утсаа хулгайд алдахад хэн нэгэн гэмт этгээд утсыг тань ашиглаад байхыг хүсэхгүй биз дээ? Утас болгонд 15 оронтой серийн дугаар бий. Хэрвээ та утсаа алдлаа гэхэд оператор руу залгаад серийн дугаарыг хэлэхэд л таны утас мөнхийн унтаа байдалд орно. Хүн болгон энэ аргыг мэдээд авбал гар утасны хулгай утгагүй болно гэж найдаж байгаа юм. Яг одоо өөрийн утасны серийн дугаарыг мэдэж ав, *#06# гэсэн товчлуур дараад л боллоо.

 

Микроскоп хийх

Гар утсаар хийж болох санаанд багтамгүй боломжууд 3

Энэ дэлхийн өчүүхэн жижиг биетийг харахын тулд үнэтэй микроскоп худалдаж авах ямар ч шаардлага байхгүй. Жижиг линзний тусламжтайгаар (жишээ нь, лазер укаскийн үзүүрт байрлах линз байж болно) өөрийн гар утсыг микроскоп болгож болно.

 

Усан дотор зураг авах

Гар утсаар хийж болох санаанд багтамгүй боломжууд 4

Өнөөгийн өндөр технологийн үед ч гар утаснууд бүгд ус нэвтэрдэггүй байхаар хийгдээгүй нь харамсалтай. Гэхдээ та хийж чадна. Яаж? Өөрийн гараар 2 минутын дотор л гялгар материалаар хийж болно.

 

Фейсконтрол суулгах

Гар утсаар хийж болох санаанд багтамгүй боломжууд 5

Android үйлдлийн системтэй гар утас болгонд нэгэн тохиргоо байдаг, харамсалтай нь хүн болгон мэдэхгүй явсаар л… Фейсконтрол нь ямар ч нууц үгээс илүүтэй утсыг нь тань хамгаална. Та утасны тохиргоогоо үзээрэй.

 

Голограмм үүсгэх

Гар утсаар хийж болох санаанд багтамгүй боломжууд 7

Ямар ч илбэ байхгүй, гарын эвлэг хөдөлгөөн бага зэрэг сургуулилт л хэрэг болно. Хэрхэн хийх талаар эндээс үзнэ үү.

 

Хайртай утасныхаа насыг уртасгая

Гар утсаар хийж болох санаанд багтамгүй боломжууд 6

Ашиглалтын явцад гар утасны цэнэглэгч орох нүх бохирддог бөгөөд энэ нь эвдрэх нэг шалтгаан болдог ажээ. Утсаа эвдрэлээс хамгаалахын тулд дараах энгийн аргаар утсаа цэвэрлээрэй: тариурт хоосон агаар соруулж цэнэглэх нүх рүү үлээлгэнэ. Ирэх агаарын даралтад ямар ч тоос үлдэхгүй шүү.

92
ГоёГоё
46
ГайхмаарГайхмаар
21
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
12
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/18 at 11:57

    Хүний ухаан гэж хязгааргүй сэтгэх юм даа.Мундаг юмаа гэж бахархахаас өөр юу хийж чадах билээ. Амжилт

  2. zochin

    2016/12/18 at 20:34

    utsiig iurd tugjix gj? tgd seriin dugaara operator luu zlgaad hlne, gj mobicom iin operator uu?

  3. Зочин

    2017/01/28 at 18:30

    Нүүр танихаар цоожилсон тохиолдолд нүүрний зургийг нь харуулаад л тайлчихдаг юм билээ шүү ккк

  4. zochin

    2017/01/30 at 19:05

    faceunlock buh utsand baidag um uu uluu orohiig heleed ogooch

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *