Зурхайн ордууд гомдсон үедээ яадаг вэ?

3

Хүн бүрийг гомдоож болно. Гэхдээ хүн бүр өөр өөрөөр гомддог. Хүн бүр өөр өөр сэтгэл хөдлөл гаргаж хамгийн гол нь өөр өөр хариу үзүүлдэг. Зурхайн ордууд гомдохоороо яадаг тухай одод юу гэж өгүүлэхийг олж мэдээрэй. Энэ нийтлэл танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Найз нөхөдтэйгөө хуваалцаарай!

ХОНЬ

Зурхайн ордууд гомдсон үедээ яадаг вэ? 2

Хонины ордныхонд та хэрэгцээтэй байгаа үед тэр өөрийн сэтгэл хөдлөлөө хянах болно. Гэхдээ хэрэв та энэ ордны хүнийг гомдоовол таныг хоёр дүр зураглал хүлээж байна: нэг дэх нь – таныг түүний амьдралд хэзээ ч байгаагүй мэтээр амьдралаасаа арчиж хаяна, хоёр дахь нь – та Хонины бүх сүр жавхлант уур хилэнг олж харах болно – яг л галзуу бух шиг эврээ сэгсэрч, хамраасаа уур савсуулж, туурайгаараа газар сэндийчлэх болно. Түүнээс бүү ай, аюулгүй. Цааш тулаан үргэлжлэхгүй, энд хүрээд дуусна. Хонь өөртэйгөө зөрчилдөж гомдлоо амархан даван туулах ба өөрийгөө хяналтандаа авч чадна. Өөрөөр хэлбэл та уучлагдах болно.

 

ҮХЭР

Зурхайн ордууд гомдсон үедээ яадаг вэ? 3

Үхэр маш тэвчээртэй. Тэднийг гомдоосон ч танд хүлцэнгүй хандаж бяцхан зүйл дээр нүдээ аниад өнгөрүүлж чадна. Гэхдээ хэрэв Үхрийг тултал нь гомдоовол эелдгээр арга хэмжээ авч эхэлнэ. Жишээ нь хэрэв та Үхэртэй ямар нэг тодорхой хамааралтай бол эхний цохилт та хоёрын харилцааны санхүүгийн талаас ирэх болно. Биед хүрэх арга хэмжээг Үхрүүд хамгийн сүүлийн шатанд авдаг.

 

ИХЭР

Зурхайн ордууд гомдсон үедээ яадаг вэ? 4

Ихрүүдтэй тоглоод хэрэггүй, болгоомжтой байсан нь дээр. Энэхүү тааварлахын аргагүй ордны хүмүүс уурлаж, дургүйцэж, гар ч хүрч мэднэ. Тэд үр дагаврын тухай боддоггүй бөгөөд уураа гаргахын тулд эцэст нь харамсахаар үйлдэл гаргадаг.

Ихрүүд ерөнхийдөө тааварлашгүй хүмүүс: өнөөдөр таны тоглоом дээр инээх бол маргааш нь өөр дээрээ хүлээж аваад нууж хаалгүй цусан өшөө авах болно.

 

МЭЛХИЙ

Зурхайн ордууд гомдсон үедээ яадаг вэ? 5

Мэлхийн ордныхон сэтгэл хөдлөл ихтэй, тиймээс гомдлоосоо болж маш ихээр зовж шаналдаг. Тэд чимээгүйхэн санаа алдаж, бодолхийлж, гомдоосон хүн рүүгээ ууртай, гунигтай харц шидэх болно. Гэхдээ Мэлхий үүгээр л хязгаарлагдах болно.

Хэрэв үнэхээр хүчтэй гомдсон бол Мэлхий тэвчиж чадахгүй. Тэр өшөө авах болно. Тэд өшөө авахдаа их зальтай, нууцлаг байдаг бөгөөд бүх зүйлийг нарийн судалж хамгийн эмзэг хэсэгт нь дайралт хийнэ.

 

АРСЛАН

Зурхайн ордууд гомдсон үедээ яадаг вэ? 6

Арслангууд өөрийгөө маш өндрөөр үнэлдэг, тиймээс гомдлыг хүлээн авахдаа муу. Өөрөөр хэлбэл тэд үүнийг огтхон ч тэвчиж чадахгүй. Гомдоосон хүнээсээ “алганы амт” авсан даруйдаа зөрүүлж цохилт хийнэ.

Арслангууд үгээр өшөө авдаг бөгөөд гомдоосон хүн рүүгээ шоконд орохуйц хурц үгсээр дайрах болно. Гэхдээ арслангууд удаан гомдож чаддаггүй. Гомдоосон хүндээ хамаг уураа гаргасныхаа дараа гомдол нь амархан алга болдог бөгөөд гомдлоо ор тас мартчихдаг.

 

ОХИН

Зурхайн ордууд гомдсон үедээ яадаг вэ? 7

“Би өс хонзонтой хүн биш ээ би зүгээр л ууртай бас ой тогтоолт сайтай” – гэж Охины ордныхныг тодорхойлж болно. Энэ ордны хүмүүс өшөө авч чаддаг хүмүүс юм. Тэд өшөө авалт гэдэг бол хүйтнээр нь өгдөг хоол гэдгийг мэддэг. Тиймээс Охины орд өөрийг нь гомдоосон хүний сул талыг хайж төлөвлөгөө боловсруулж цохилт хийдэг. Гэхдээ өөрийн гараар хийдэггүй. Хов жив, цуу яриа, нууц явуулга – энэ бол бүгд Охины хэв маяг.

 

ЖИНЛҮҮР

Зурхайн ордууд гомдсон үедээ яадаг вэ? 8

Энэ ордныхныг гомдоох маш амархан. Учир нь тэд үргэлж сайн муу сэтгэл санааны хооронд хэлбэлзэж (тэд чинь Жинлүүр шүү дээ) байдаг. Тэд бүх зүйлийг өөр дээрээ хүлээн авдаг.

Гэхдээ Жинлүүрийн ордныхон өшөө авч чаддаггүй. Тэд хариу цохилт ч хийдэггүй, төлөвлөгөө боловсруулдаггүй, уурандаа захирагддаггүй. Хамгийн муудаа орилж хашгичиж эсвэл таны хийсэн зүйлийг бүх хүнд ярьж дараа нь гомдоосон хүнтэйгээ эвлэрч өнгөрсөн бүх зүйлийг мартана.

 

ХИЛЭНЦ

Зурхайн ордууд гомдсон үедээ яадаг вэ? 9

Хилэнц – хамгийн их өш хонзон санадаг ордуудын нэг. Хэрэв Хилэнцийг гомдоосон байхад тэр таны урдаас инээмсэглээд байгаа бол болгоомжил. Тэр зүгээр л өшөө авах төлөвлөгөөгөө боловсруулж байгаа юм.

Яг арслан шиг, Хилэнцүүд өшөө авахад яарах шаардлагагүй гэдгийг мэддэг. Тэд маш боловсронгуй арга бодож болно. Зөвхөн Хилэнцүүд л хар шидийг ашиглах эсвэл бүр таны салатанд шил хийж мэдэх хүмүүс юм шүү.

 

НУМ

Зурхайн ордууд гомдсон үедээ яадаг вэ? 10

Нумынхан хамгийн гомдомтгой, өшөө авамтгай хүмүүсийн жагсаалтын нэгт бичигдэхгүй ч Хилэнц, Арслангийн бүх хүч чадлыг өөртөө агуулдаг. Энэ ордны хүмүүс өөрийг нь гомдоосон хүнд зөөлөн ханддаг.

Гэхдээ хэрэв Нумын тэнцвэрийг алдагдуулбал тэрээр байж болох бүхий л төрлийн өшөө авалтыг турших болно. Гэхдээ энэ ордныхон яарахгүй, заримдаа өшөө авалтаа олон жилээр боловсруулна. Түүний өшөө авалт тодорхой, нарийн, боловсронгуй байх болно.

 

МАТАР

Зурхайн ордууд гомдсон үедээ яадаг вэ? 11

Энэ ордныхон гомддоггүй. Хэзээ ч! Тэд зүгээр л бүх хүмүүсийг алдаагаар нь хоёр бүлэг болгож хуваадаг. Эхнийх нь – “тоос” буюу тэдэнд гомдох нь ямар ч утгагүй хүмүүс. Эдгээр хүмүүс Матрынхны амьдралд нөлөө үзүүлдэггүй хүмүүс юм. Хоёр дахь нь – хүчирхэг хүмүүс. Гэхдээ хэзээ нэгэн цагт Матрынхныг гомдоовол тэд өш санахгүй, тэд бүх хүч чадлаараа анхаарлыг өөр дээрээ хандуулж тэдний буруу байсан мөн Матрынхан зөвхөн хайрыг хүртэх эрхтэй хүмүүс гэдгээ батлах болно.

 

ХУМХ

Зурхайн ордууд гомдсон үедээ яадаг вэ? 12

Хумх бүх зүйлийг хэтрүүлдэг, тэр ч бүү хэл гомдохооргүй зүйл дээр ч гомддог улс. Гэхдээ тэдэнд нэг маш сайн чанар бий. Тэд хэзээ ч өшөө авья гэж боддоггүй. Тиймээс тэд өөрийг нь гомдоосон хүнийг зүгээр л мартаж амьдралаасаа арчиж хаядаг.

Хэрэв хамгийн дотны, үнэ цэнэтэй хүмүүсийн нэг нь гомдоовол Хумх дуугүй байх тоглоом хэлбэрээр бяцхан шийтгэл өгдөг.

 

ЗАГАС

Зурхайн ордууд гомдсон үедээ яадаг вэ? 13

Загас – мэдрэмтгий хүмүүс. Дургүйцэл, өшөө авалтаа нэгэн зэрэг хийдэг. Тэд яагаад түүнийг гомдоосон юм бол гэж тасралтгүй бодож өөрийгөө өрөвдөж, гайхширдаг. “Яаж намайг ингэж чадав аа??”. Түүнийг гомдоосон гомдол олон жилийн турш хадгалагдаж үлддэг.

Гэхдээ Загасны ордныхон хэзээ ч өшөө авдаггүй. Тэд нулимс асгаруулам захидал эсвэл түүнд учруулсан хохирлыг даван туулахад ямар хэцүү байгаа талаараа бичиж бүх зүйл үүгээр хязгаарлагддаг. Ингэхдээ Загас өөрийг нь гомдоосон хүн алдаагаа олж харна гэдэгт итгэдэг.

Иймэрхүү янзаар зурхайн ордууд гомддог аж! Та өөрийгөө мэдэж авсан уу? Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай! Танд зөвхөн сайн сайхан зүйлс тохиолдох болтугай.

134
БахархмаарБахархмаар
29
ГоёГоё
27
ГайхмаарГайхмаар
18
ХөөрхөнХөөрхөн
15
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

33 Сэтгэгдэл

  1. Erdenebat Selenge

    Erdenebat Selenge

    2016/12/17 at 15:19

    Unen unen

  2. Maral-erdene Batsuuri

    Maral-erdene Batsuuri

    2016/12/17 at 15:26

    Ygaa yag

  3. Яг юмаа сонин юм шүү

  4. Uugii Naska

    Uugii Naska

    2016/12/17 at 15:35

    Unen bnaa

  5. Khishigjargal Dondiv

    Khishigjargal Dondiv

    2016/12/17 at 15:47

    Unen bnoo

  6. А. Сэлэнгэ

    А. Сэлэнгэ

    2016/12/17 at 16:15

    Yag bna shvv

  7. Beki Jargal

    Beki Jargal

    2016/12/17 at 16:17

    Yaj ingej taardiin boloo

  8. Uyanga Uyanga

    Uyanga Uyanga

    2016/12/17 at 16:37

    Batsaihan Saihanaa yag uu kkk

  9. Munkhtsetseg Sereeter

    Munkhtsetseg Sereeter

    2016/12/17 at 16:53

    Yag l namaig heljee

  10. Chimed Dorj

    Chimed Dorj

    2016/12/17 at 17:05

    Unen bn jinluur shuu de

  11. Б. Шүрэнчулуун

    Б. Шүрэнчулуун

    2016/12/17 at 17:16

    yg vnen heljeee

  12. Oyunbileg Khorloo

    Oyunbileg Khorloo

    2016/12/17 at 17:40

    Bi zagasnii ord yag unen helsen bna

  13. Энх Билгүүн

    Энх Билгүүн

    2016/12/17 at 19:21

    Hiletsiinhen yamar aimariin be

  14. Oyunbayar Tolya

    Oyunbayar Tolya

    2016/12/17 at 19:42

    Unen unen

  15. Miniih bol yag2

  16. Tsetsenbileg Tsetsnee

    Tsetsenbileg Tsetsnee

    2016/12/17 at 20:40

    Vnen ym bnoo

  17. Manocost

    2016/12/17 at 21:34

    Khilents unen bn

  18. Nyamdavaa Minjee

    Nyamdavaa Minjee

    2016/12/17 at 21:39

    Unen2

  19. Bolor

    2016/12/17 at 22:02

    Bi humhiin neeree l bi duuga huraachihdag sh dee kkk kkk

  20. Dotche Dotchika

    Dotche Dotchika

    2016/12/17 at 22:28

    Unen bna

  21. Tsatsral Chambai

    Tsatsral Chambai

    2016/12/17 at 23:17

    Үнэн байна шүү

  22. Levent Ozludag

    Levent Ozludag

    2016/12/18 at 01:21

    Tiimee

  23. Dawaanaa Daagii

    Dawaanaa Daagii

    2016/12/18 at 01:29

    Zagasni ordiig yag l hellee

  24. Би

    2016/12/18 at 04:26

    Загас яг шүү.

  25. Dashka Uugii

    Dashka Uugii

    2016/12/18 at 07:16

    Uurlyylaad sainaa uzehgui l ym bna

  26. Itgel Hair

    Itgel Hair

    2016/12/18 at 10:58

    Shal hudlaa yumaaa

  27. Klen Klen

    Klen Klen

    2016/12/18 at 12:56

    vnen shvv

  28. Dolgoon Dolgoontuya

    Dolgoon Dolgoontuya

    2016/12/18 at 15:36

    Yessss

  29. os-oh- bay-r

    2016/12/19 at 18:12

    Ynen baix oo

  30. anhaa

    2016/12/28 at 18:57

    unene yum bnooo

  31. Зочин

    2017/01/01 at 14:49

    Охин, хумх 2-ийг солиод биччихсэн байнаа бусаднь таарч байна. Гэхдээ энэ бүх зан чанар хүн болгонд л байдаг шүү дээ

  32. jijhigl7i

    2017/01/03 at 16:30

    hud2

  33. Үгүй.

    2021/11/03 at 20:29

    Үгүй. Би загас ч гэсэн тэр “!#%&$”-оос өшөөгөө авах л болно. Яаж гээч! Би 5р анги, тэрнийг сургууль дээр зодно. Хичээллэж байгаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *