Сөрөг мэдрэмжийг өөрт ашигтайгаар ашиглах арга

0

Хүний амьдрал хүчтэй сэтгэл хөдлөлүүдээр дүүрэн байдаг. Уур хилэн, үзэн ядалт, айдас, гомдол цаашлаад сэтгэлийн дарамт мөн ядаргаа нь бидний хүсдэггүй хэдий ч мэдрэх ёстой зүйлс юм. Энэхүү нийтлэлээрээ бид танд хэрхэн сөрөг мэдрэмжүүдийг эерэг болгон хувиргаж өөрийн амьдралыг эрч хүчээр дүүрэн байлгах талаар зааж өгөх гэж байна.

Эрт үеэс л ухаантан мэргэд хүний сэтгэл хөдлөлийн өөртөө агуулдаг асар их хүчийг гайхан биширсээр ирсэн билээ. Түүнчлэн тэд энэ хүчийг зөв урсгалд оруулан ашиглаж болдог талаар олон сургаал айлдсан байдаг байна. Ингэж сэтгэлийн жолоог гартаа оруулах аргыг “оюун ухааны айкидо” гэж нэрлэдэг аж.

  • Унтахаас өмнө хийж болох дасгал. Энэ дасгалыг хийхийн тулд та унтахынхаа өмнө өрөөнийхөө голд зогсоод хэдэн минутын турш бүх булчингаа чадах чинээгээрээ чангалах ёстой. Дараа нь биеэ суллах хэрэгтэй. Яг энэ байдлаараа 3-4 удаа давтахад болно. Уг дасгал нь нойр хулжихыг болиулж өдрийн цагаар сэргэг байхад тань тус болно.
  • Нойрны өмнө хийж болох бас нэгэн дасгал. Унтахынхаа өмнө өөрийгөө өд мэт хөнгөн гэж бодоод агаарт хөөрч байгаагаар төсөөлөх хэрэгтэй.

Сөрөг мэдрэмжийг өөрт ашигтайгаар ашиглах нь 2

Ингэхдээ та зөөлөн хэмнэлээр хоёр тийш савлаж байна гэж төсөөлж болно.

  • Амны билгээс ашдын билэг гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй

Мэдээж үргэлж өөдрөг байна гэдэг боломжгүй зүйл, гэхдээ тэгэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Аз жаргалтай байна гэдэг хамгийн амархан мартагддаг мэдрэмж. Тийм болохоор аз жаргалтай байгаа гэдгээ ухаарсан л бол тэр мэдрэмжийг оюун санаандаа тогтоох гэж оролдох хэрэгтэй. Харин хэцүү үе тохиолдоход эргүүлээд санахад их тус болдог. Ингэж өөрийгөө эерэг мэдрэмжээр цэнэглэж болдог аж.

Айдастайгаа нүүр тулах нь маш чухал. Айдсыг сэтгэлийн хүчээр эргүүлж ч болдог.

Ингэхийн тулд завилж суугаад алгаа дээш харуулан өвөр дээрээ тавина.

Сөрөг мэдрэмжийг өөрт ашигтайгаар ашиглах нь 3

Биеэ тэр чигт нь суллаад нүдээ аних хэрэгтэй. Ийм байдлаар багадаа хагас цаг суух ёстой байдаг. Ингэхдээ нэгэн хэмнэлээр амьсгаагаа авч зөвхөн амьсгалаа хянаж өөр юуны ч талаар бодохгүй байх хэрэгтэй. Өдөр болгон хийвэл энэхүү дасгалын үр дүн ойролцоогоор гурван долоо хоногийн дараа үр дүнгээ өгөх болно. Уг дасгалын үр дүнг илүү хурдан мэдрэхийг хүсвэл өөрийн бодол санаагаа эерэг бүхнээр дүүргэж өдөр бүрийг идэвхтэйгээр өнгөрөөх хэрэгтэй.

Ингээд л маш хялбархан өөрийн амьдралаа илүү дээр болгож болох юм.

17
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Soyol Baasanjav

    Soyol Baasanjav

    2016/12/17 at 11:41

    Saruulhan Smile Nandin Baca unshaarai

  2. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/17 at 12:19

    Баярлалаа. Маш сайхан мэдээлэл байнаа.Амжилт

  3. Sodnom Altanabagana

    Sodnom Altanabagana

    2016/12/18 at 08:02

    АНУ устах байхаа?

  4. Отгон

    2016/12/18 at 19:25

    Мэдээлэл таалагдлаа

  5. Б

    2017/01/05 at 22:39

    Болиочээ

  6. Б

    2017/01/05 at 22:41

    Ийм балай мэдээлэл оруулчихаад түгжигдсэн байх хэнд хэрэгтэй юм бэ

  7. zochin

    2017/02/06 at 15:28

    yu ni balai medeelel baigaa yu ooroo itgehgvi bol bolino l biz chamaig ymar albaar hii gej baigaa bish dee ymar tenegee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *