Зөвхөн амжилттай хүмүүсийн мэддэг биеийн харилцааны хэл

1

Бие өөрийн хэлтэй, бидний хэлэх үгээс ч илүү бүхнийг илэрхийлж чадна. Биеийн харилцааны хэлийг гарамгай эзэмшсэн хүн ажил, хувийн амьдралдаа амжилт гаргаж чаддаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Таныг ч мөн амжилтанд хүргэх биеийн харилцааны хэлний нууцаас дэлгэж байна.

1. Эгц бай

Зөвхөн амжилттай хүмүүсийн мэддэг биеийн харилцааны хэл 1

Зөвхөн амжилттай хүмүүсийн мэддэг биеийн харилцааны хэл 8

Ярианы үеэр ширээг тохойлдох, нүүрээ алгаараа нуух, суудалдаа тогтвортой сууж чадахгүй байвал харилцан ярилцагч тань өөрийг нь хүндлэхгүй байна гэж үзнэ. Эдгээр нь түүний яриа сонирхолгүй байгааг шууд илэрхийлж байгаа хэрэг. Харин эгц суугаад тайван сонсвол та хоёрын яриа үр дүнд хүрнэ.

 

2. Дохио зангааг зөв ашиглаж сур

Зөвхөн амжилттай хүмүүсийн мэддэг биеийн харилцааны хэл 3

Зөвхөн амжилттай хүмүүсийн мэддэг биеийн харилцааны хэл 9

Дохио зангаа – өөрийгөө бусдад ойлгуулах шилдэг арга бөгөөд илүү нээлттэй хүмүүс гайхамшигтай ашиглаж чаддаг. Гэхдээ нэг зүйлийг сайн анхаарах хэрэгтэй: хэт их дохио зангаа ашиглах, эсвэл буруу хэрэглэх нь бусдад өөрийгөө буруугаар ойлгуулахад хүргэнэ.

 

3. Гараа бүү цээжиндээ ав

Зөвхөн амжилттай хүмүүсийн мэддэг биеийн харилцааны хэл 2

Зөвхөн амжилттай хүмүүсийн мэддэг биеийн харилцааны хэл 10

Гараа цээжиндээ зөрүүлж авах нь зөвхөн нэг л утга санааг илэрхийлж байгаа хэрэг: “Би бууж өгөхгүй. Таны хэлж байгаа болгонтой би санал нийлэхгүй байна”. Хичнээн та эелдгээр инээмсэглэж байсан ч хамаагүй гараа зөрүүлээд эсвэл хөлөө ачаад суусан л бол дээрх сэтгэгдлийг л төрүүлнэ.

 

4. Үсээ оролдохоо боль

Зөвхөн амжилттай хүмүүсийн мэддэг биеийн харилцааны хэл 4

Зөвхөн амжилттай хүмүүсийн мэддэг биеийн харилцааны хэл 11

Хэрвээ та үсэндээ хэт их анхаарал тавьж байнга оролддог бол тэр муу зуршлаа одоохон боль. Өөртөө эвгүй санагдаж байгаа эсвэл хаа нэгтээ санаа сэтгэл нь тэнэж яваа хүн л үсээ их оролддог байна.

 

5. Инээж бай

Зөвхөн амжилттай хүмүүсийн мэддэг биеийн харилцааны хэл 5

Зөвхөн амжилттай хүмүүсийн мэддэг биеийн харилцааны хэл 12

Тийм ээ, хаана ч байсан хамаагүй байнга инээх – сайхан санаа биш. Эгзгийг нь тааруулж инээж байгаа бол дарамттай байгаа үед ч уур амьсгалыг өөрчилж чадна.

 

6. Харааны зөв харилцаа

Зөвхөн амжилттай хүмүүсийн мэддэг биеийн харилцааны хэл 6

Зөвхөн амжилттай хүмүүсийн мэддэг биеийн харилцааны хэл 13

Биеийн харилцааны хэлнээс юуны түрүүнд сайн мэдэж байх ёстой зүйлийн нэг болов уу. Харилцан ярьж байгаа хүнийхээ нүд рүү харж чадахгүй “гүйлгэнээд” байгаа бол танд түүнээс нууж байгаа нэг зүйл байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Нөгөө хүнийхээ нүд рүү харахдаа дунд нь бага зэргийн завсарлага авахыг зөвлөж байна. Цоо ширтээд байвал нөгөө хүн сандрах магадлал их ажээ.

 

7. Итгэлтэй атгалт

Зөвхөн амжилттай хүмүүсийн мэддэг биеийн харилцааны хэл 7

Зөвхөн амжилттай хүмүүсийн мэддэг биеийн харилцааны хэл 14

Хэн нэгний гарыг атгаж байгаа бол хэзээ ч сул атгах хэрэггүй. Сэргэлэн, чанга атгалт байсан нь дээр. Энэ нь өөрийгөө аливаад итгэлтэй, эр зоригтой болохыг тань илтгэнэ. Гэхдээ итгэлтэй атгаж байна гээд нөгөө хүнийхээ хуруу гарыг дуугарч өвдтөл атгаж болохгүй. Аливаа зүйлд хэмжүүр бий гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

Өөрийгөө та хөндлөнгөөс дүгнэж үзээрэй, харилцааны соёлдоо ямар өөрчлөлт оруулах ёстой байгаа бол?

38
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
7
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Altantsog Undarmaa

    Altantsog Undarmaa

    2016/12/16 at 10:25

    Enkhmaa Altantsog

  2. Зочин

    2016/12/16 at 12:33

    Дажгүй шүү сайхан мэдээнүүд

  3. nomio

    2016/12/17 at 01:55

    torol bvriin solongos goo saihnii baraanyyd zarna 99916358 vrchleenii esreg saihan bvteegdehvvnvvd bii shvv =)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *