Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, бөөрний өвчинг бууруулах уламжлалт эмчилгээний аргууд

0

Өтгөн хаталт бол зүгээр нэг асуудал биш. Харин ч таны эрүүл мэндэд маш хор уршигтай байж мэднэ. Үе үе өтгөн нь хатдаг хүмүүс бөөрний архаг үрэвсэл болон бөөрний дутагдлаар өвчлөх магадлал өндөр байдаг тухай судалгааны үр дүн гаржээ.

Судалгаанд АНУ-ын 3.5 сая ахмадыг хамруулсан бөгөөд өтгөн хатсанаас бөөр өвчилдөг болохыг нотолсон байна. Судалгааг хамтран явуулагч, “Мемфис” эрүүл мэндийн төвийн бөөрний эмч, доктор Ксаба Пал Ковесди хоол боловсруулах үйл явц удааширснаас гэдэсний бактериуд өөрчлөгдөж, архаг үрэвсэл үүсдэг хэмээн Huffington Post сонинд бичсэн байна.

Америкт ойролцоогоор 42 сая хүн өтгөн хаталтаас болж шаналдаг гэж Чихрийн шижин, бөөр, хоол боловсруулах эрхтнүүдийн өвчлөлийг тандах үндэсний институтаас мэдээлжээ. Энэ бол 42 сая америк хүн бөөрний өвчин тусаж болзошгүй байгаа гэсэн үг юм.

Энд бид та бүхэнд гэрийн нөхцөлд өтгөн хаталтаас сэргийлэх 8 төрлийн аргыг танилцуулж байна.

[sociallocker]

1. Гүнжидийн үр

Гүнжидийн үрийг салат, тараг, смүүтийнд хийж хэрэглэ. Энэ аргыг эрт дээр цагт амиш болон хятад хүмүүс ашигладаг байсан байна.

2. Цардуулын бурам

Унтахынхаа өмнө нэг цайны халбага цардуулын бурам идвэл гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжраад зогсохгүй бие махбодийг магни, эрдэс бодис, гэдэсний бактериудад тустай амин дэмээр хангадаг байна.

3. Нимбэгтэй ус

Энэ энгийн аргыг ашигласнаар хоол боловсруулалт түргэсэж, элдэв хорт бодис биеэс гадагшилдаг аж. Өглөө бүр шинэхэн нимбэгний шүүс дусаасан аяга ус ууж байхыг зөвлөж байна.

4. Тараг

Тараг, байцаа, кимчи зэрэг пробиотик агуулсан бүтээгдэхүүнүүд өтгөн хаталтаас сэргийлэхийн зэрэгцээ гэдэсний бактерийг тэнцвэржүүлдэг. Пробиотик нь өөртөө өтгөнийг хялбар гадагшлуулах үүрэгтэй богино урвалын тосны хүчил агуулдаг ажээ.

5. Гадил

Пробиотик байгаа газар пребиотик бий. Гадил, саримс, сонгино зэрэг бүтээгдэхүүнд агуулагдах пребиотик нь гэдэсний эрүүл бактериудыг дэмжих замаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.

6. Хар чавга

Эрт дээр үеэс хэрэглэж ирсэн энэ арга үнэхээр үр дүнтэй. Хар чавга нь ширхлэгээр баялаг бөгөөд сорбитол буюу туулга шиг үйлчилгээтэй эрдэс бодисыг агуулдаг. Хэрвээ таны өтгөн байнга хатдаг бол өдөрт 2 удаа дунд зэргийн хэмжээтэй хар чавга 7 ширхэгийг идэж заншаарай.

7. Иллэг хийх

Хүйсний нүхний доор 3 хуруу зайд нэгэн цэг байрладаг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахын тулд тэрхүү цэгийг хурууны өндгөөрөө 30 секунд орчим дарж өгөх хэрэгтэй. Ийнхүү иллэг хийж байхдаа нүдээ аниад, ердийнхөөрөө амьсгалах ёстой ажээ.

8. Үнэрээр эмчлэх

Олон төрлийн өвчнийг үнэрээр эмчилж болдог. Өтгөн хаталтыг бууруулахад розмарин, базилик, нимбэг, амтат жүрж, ногоон гоньд, чинжүүний гааны үнэр гойд тустай гэнэ. Хэрэв танд өтгөн хатах шинж тэмдэг илэрвэл дээр дурдсан бүтээгдэхүүнүүдээс агуулсан тос биедээ түрхэх юм уу эсвэл шууд үнэртээрэй.

Гэрийн нөхцөлд эдгээр аргыг ашигласнаар та үхлийн аюулд хүргэж болзошгүй бөөрний өвчнөөс сэргийлэх боломжтой.[/sociallocker]

Хэрэв танд энэ мэдээлэл ашиг тустай санагдсан бол фэйсбүүк, твиттертээ хуваалцаж олон хүнд түгээгээрэй.

11
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/12 at 16:02

    Баярлалаа.Амжилт

  2. Suvdaa Dorjpalam

    Suvdaa Dorjpalam

    2016/12/14 at 16:20

    Уншиж болохгуй байнаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *