Покер тоглосноор амьдралаас юуг сурч авах вэ?

2

Покер тоглосноороо бид амьдралаас чухал олон зүйлийг сурч авч байдаг. Тэдгээрээс хамгийн чухал гэсэн 5-ыг энд жагсаалаа. Амьдрал дээрээ ялагч байхад тань дараах зүйлс тусална.

1. Алдсан ч харамсахгүй зүйлсээрээ л мөрийц

Покер тоглохдоо түрээс, төлбөр, хоол ундныхаа мөнгийг мөрийнд бүү тавь. Энэ бол амьдралаас сурч авах ёстой чухал хичээл юм шүү: өөрт чухал зүйлээрээ хэзээ ч бүү мөрийц.

Мэргэжлийн покерчин Нэйт Силвер бол уг дүрмийг ягштал баримталдаг нэгэн юм. Тэрбээр олон удаа хожоод ирвэл шууд тоглоомыг орхидог аж. Ихэнх мөрийтэй тоглогч ингэж чаддаггүй. Түүний хувьд 400,000 доллар халаасалчихад л хангалттай гэнэ.

Тэрбээр нэгэнтээ “Үргэлжлүүлэн тоглоод л байвал юу болох бол гэж заримдаа би боддог юм. Сохор зоос ч үгүй болж байгаагаа ухаарах ч сэхээгүй улайрсаар байгаад л дуусах байх даа” гэж ярьжээ.

2. Төвлөр. Бод. Долоо хэмжиж, нэг огтол

Төвлөрнө гэдэг покер тоглоход нэн хэрэгтэй зуршил. Хэрвээ тоглогч төвлөрч чадвал орон зай, цаг хугацааг өөртөө бий болгож чаддаг. Бас сайн мод барьсан хүн шиг ч харагдаж дөнгөнө. Мөн төвлөрснөөр үйлдэл бүрээ ухаалаг, зөв хийж чаддаг.

Мэргэжлийн покерчин Бруно Политано “Аль болох гүнзгий амьсгаа ав, гэхдээ үг дуугарч, үйл хөдлөл хийж болохгүй. Эгзэгтэй мөчид өрсөлдөгчийнхөө нүд рүү эгцэлж ширтэхээс зайлсхий, харин түүний оронд хана руу ч юм уу өөр тийш ширтээрэй” гэж бичжээ.

Төвлөрөл хэмээх энэхүү чухал зуршлыг өдөр тутамдаа ч хэвшүүлж сур. Хэцүү, яахаа мэдэхгүй байдалд орсон үедээ, эсвэл зүгээр л өглөөний цайнд юу идэхээ мэдэхгүй байвал хэсэгхэн хугацаанд төвлөрч бодоорой. Ямар нэгэн алхам хийхийнхээ өмнө нухацтай эргэцүүлж, бүр болохгүй бол шийдвэр гаргахаа хэсэг азнах хэрэгтэй.

3. Сэргэг, идэвхтэй бай

“Бие, сэтгэлээ сэргэг байлга. Тэгвэл хүндхэн шийдвэр гаргахад тань тус болно. Бие, сэтгэл хоёр нэгэн цул болсон байх учиртай” гэж мэргэжлийн покерын супер тоглогч Бруно Каваути дурьджээ. Мэргэжлийн спортод, тэр ч байтугай покер мэтийн удаан суух шаардлагатай болдог тоглоомд хүртэл сэргэг, идэвхтэй, хөнгөн шингэн байдал хэрэгтэй.

Ингэснээр та ухаалаг сэтгэж, хүнд нөхцөл байдлаас өөрийгөө авч гарч чадна. Сэргэг, эрч хүчтэй байх нь амьдрал дээр ч ашиг тусаа өгдөг. Ийм хүмүүс элдэв төрлийн өвчин тусалгүй эрүүл саруул байж, биеийн жингээ ч өөрийнхөөрөө удирдаж чаддаг гэнэ.

Хэрвээ та покерыг спорт уу, тоглоом уу гэж гайхаж байгаа бол 2010 оноос хойш үүнийг “оюуны спорт” гэдэг болсныг дуулгая.

4. Жижиг зүйлд анхаарлаа бүү хандуул

“Покер бол удаан хугацааны үр дүн шаарддаг тоглоом гэдгийг шилдэг покерчин бүр хэлэх биз ээ. Ганц тоглолт, эсвэл хэдэн долоо хоног, сарын үр дүнгээр тухайн покерчны чадварыг үнэлэх боломжгүй” гэж покерын хаан Стив Рудок хэлсэн байна.

Тиймээс жижиг зүйлд санаа бүү зов. Амьдрал гэгч ялалт, ялагдлаар дүүрэн. Юмс уруудан дордож, өөдлөн дэвжиж байдаг. Аль нь ч тохиохгүй, нэгэн хэвийн байх үе ч бий. Амьдрал угаасаа л ийм. Тийм болохоор дасан зохицох нь хамгаас чухал.

5. Хожигдол бол зүгээр л сургамж

Амьдралд алдах тохиолдол өчнөөн л байдаг шүү дээ. Унаж босоогүй амьдрал гэж хаа ч байхгүй. Спортын хувьд ч ялгаагүй. Гэхдээ ялагдлаа хэрхэн даван туулах вэ? Түүнийг зүгээр л сургамж гэж хар.

“Ялахын тулд ялагдах хэрэгтэй болдог. Олон удаа хожигдож байж сайн покерчин болно. Ер нь ялахын тулд ялагдаж сурах хэрэгтэй гэдгийг би покероос сурсан” гэж покерчин Чарльз Нго өөрийнхөө цахим хуудсанд бичжээ.

Тэгэхээр амьдралд тань ямар нэгэн бэрхшээл тохиолдвол түүнд бүү бууж өг. Юу нь болохоо байчихав? Яагаад ийм юм болов? Яавал үүнийг шийдэж болох вэ? гэдгийг эргэцүүл. Алдаанаасаа суралц.

Хэрвээ та покер тоглож байсан бол энэ тоглоомоос юу сурч авснаа бидэнтэй хуваалцаарай.

21
ТэнэглэлТэнэглэл
11
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/12/12 at 17:25

    shn bichjee. Yriad bwl nariin nariin yumnuud zunduu bn. Classic texas aar ni togloj bj utga ni gardag

  2. Л. Билгүүнбаяр

    Л. Билгүүнбаяр

    2016/12/12 at 21:12

    Ene bol unen ug ym daa hha

  3. Basa Dava

    Basa Dava

    2016/12/12 at 22:25

    Mongo , tsag

  4. Basa Dava

    Basa Dava

    2016/12/12 at 23:33

    Tsag mongo xoyriig aldaj surna naiz naraa

  5. Зочин

    2017/03/05 at 22:34

    Eresdeltei zvil deer morii bvv taviarai

  6. Н.Эрдэнэчулуун

    2018/07/22 at 12:59

    Мөнгөнд үхэлдээд байдаг хүмүүсийг гайхдаг болдог. Мөнгөгүй боллоо гэж санаа зовохгүй. Мөнгөтэй боллоо гэж баярлахгүй л болдог юм даа

  7. Зочин

    2020/02/20 at 17:53

    Bas l ikh um une shvv de hamgiin dood shatandaa ortloo unna
    tgd tendeesee deeshee matsaj garwal heriin umand unahaarguil bolno do

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *