Нүүр Технологи Гаджет Дэлхийн хамгийн өвөрмөц 10 ухаалаг утас

Дэлхийн хамгийн өвөрмөц 10 ухаалаг утас

6
0

Бид өдөр тутмын амьдралаа ухаалаг утасгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Магадгүй бид бүхий л төхөөрөмж хэрэгсэл дундаас ухаалаг утсанд л хамгийн их цаг зарцуулдаг байх. Гэхдээ маш их хэмжээгээр үйлдвэрлэгддэг энэ олон утаснаас өөрт хэрэгтэйгээ олно гэдэг амаргүй. Одоо бидний танилцуулах гэж буй 10 ухаалаг утас харин “байдаг л нэг” гэсэн ангилалд орохгүй. Эд бол эдүгээ худалдаанд буй утаснуудаас хамгийн өвөрмөц нь. Хэрвээ та бусдаас онцгой утас хайж байгаа бол доор дурдах утаснууд танд таалагдах нь дамжиггүй.

10. Nanex – Mini Android Phone

Дэлхийн хамгийн өвөрмөц 10 ухаалаг утас 1

Магадгүй та нэрийг нь уншаад л таамагласан байх. Энэ бол авсаархан утас сонирхогчдын дурладаг эд. Ердөө 2.5 инчийн дэлгэцтэй уг утас дэлхийн хамгийн жижигхэн утас гэгдээд зогсохгүй ус, тоосны хамгаалалтаараа хамгийн сайнд тооцогддог. Nanex нь усны хамгаалалтын IP53 сертификаттай бөгөөд Android 4.0 ICS үйлдлийн систем дээр 1 гигагерцийн давтамжтай ажилладаг. Уг утас хамгийн сүүлийн үеийн загвартай утас биш байж болох ч гэлээ хамгийн өвөрмөц ухаалаг утасны тоонд зүй ёсоор орно.

 

9. Galaxy S6/S7 Edge

Дэлхийн хамгийн өвөрмөц 10 ухаалаг утас 2

Самсунг компанийн ухаалаг гар утаснууд ур хийцийн хувьд үргэлж муу байдаг гэсэн хэрэглэгчдийн бодлыг тэд нугарсан ирмэг бүхий шинэ загварын утсаараа орвонгоор нь эргүүлж, дэлхий нийтийг гайхашруулсан юм. Хамгийн түрүүнд тэд нэг талын ирмэгээрээ нугардаг дэлгэцтэй утас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд улмаар хоёр хажуугаараа нугарсан дэлгэц бүхий S6 Edge утсыг худалдаанд гаргажээ. Түүний дараа гарсан S7 Edge нь зарим нэг үзүүлэлтийг сайжруулсныг эс тооцвол S6 Edge-ээсээ ялгараад байх зүйл бараг үгүй боловч дэлхийн хамгийн өвөрмөц утаснуудын жагсаалтад орсон хэвээр л байна.

 

8. Blackberry Passport

Дэлхийн хамгийн өвөрмөц 10 ухаалаг утас 3

Хэрвээ та технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг хүсдэг ч хуучин загварын утсанд нүдээ унагадаг нэгэн бол Blackberry Passport-оос өөр таны хэрэгцээг хангаж чадах утас бараг олдохгүй л болов уу.

Уг утас үйлдвэрлэгч компанийхаа хамгийн өвөрмөц загвартай утсаар тодорсон төдийгүй хамгийн өндөр хүчин чадалтай утаснуудынх нь нэг юм. Blackberry Passport 4.5 инчийн дэлгэцтэй бөгөөд дэлгэцийнхээ доор QWERTY (компьютерын гар) товчлуурт гартай. Түүнээс гадна Snapdragon 801 процессор (CPU), 3GB шуурхай санах ой (RAM), Gorilla glass 3 хамгаалалт, 13 мегапикселийн камер, 3450 Mah баттерейтэй аж.

 

7. No.1 x6800

Дэлхийн хамгийн өвөрмөц 10 ухаалаг утас 4

Энэ утсыг анх хараад та ямар хачин хэлбэртэй юм бэ гэж бодож магадгүй юм. Гэхдээ 6800 Mah аварга том баттерей, ус, тоос, доргилтоос хамгаалах IP68 сертификаттай гэдгийг нь дуулбал яагаад ийм загвартай болохыг нь даруй ойлгоно. Уг утас бол дэлхийн хамгийн овор хэмжээ томтой утаснуудын нэг. Гэхдээ аварга том баттерейтай ухаалаг утас хайж байгаа хүнд бол мөрөөдлийнх нь утас мөнөөс мөн билээ.

 

6. Sony Xperia Z5 Premium

Дэлхийн хамгийн өвөрмөц 10 ухаалаг утас 5

Энэ утсыг хаанаас нь ч харсан Sony компанийн үйлдвэрлэдэг бусад утаснаас ялгарах юм огт байхгүй мэт санагдаж мэднэ. Гэхдээ үүнийг онцгой болгож буй зүйл нь 4K дэлгэц юм. Өртөг өндөртэй энэхүү утасны дэлгэц нь 5.5 инч бөгөөд нэг инчид 800-аас дээш пиксел багтдаг.

Яваандаа өртөг өндөртэй утаснууд бүгдээрээ 4К дэлгэцтэй болох биз ээ. Гэхдээ одоохондоо гурван хэмжээст дүрслэлтэй утас хайж байгаа хүнд бол Sony Xperia Z5 Premium яг тохирно. Гүүглийн cardboard-оос санаа авсан чихэвч нь HTC Hive болон бусад үнэтэй чихэвчээс ер дутахгүй.

 

5. Cat S60

Дэлхийн хамгийн өвөрмөц 10 ухаалаг утас 6

Энэ утас харанхуйд зураг авдаг камертайгаараа онцлог. Мөн дэлхийн хамгийн бат бөх, удаан эдэлгээтэй утас ч байж мэднэ. Cat S60 нь шороо тоос, чийг, бороо, доргилт, нарны хэт ягаан туяаны хамгаалалттай бөгөөд уснаас хамгаалах IP68 сертификаттай. Мөн Snapdragon 617 процессор (CPU), 3GB шуурхай санах ой (RAM), 32GB дотоод санах ой, 3800 аварга том Mah баттерейтэй аж.

 

4. LG G Flex ½

Дэлхийн хамгийн өвөрмөц 10 ухаалаг утас 7

Уг утас нэр шигээ уян хатан биш ч гэлээ дэлхийн хамгийн анхны нугардаг дэлгэцтэй утсанд зүй ёсоор тооцогддог. Үйлдвэрлэгч компанийн таамаглаж байсан хувьслыг хийж чадаагүй боловч уг утас нь хамгийн өвөрмөц утасны тоонд гарцаагүй орно. LG G Flex нь нугардаг дэлгэцтэйгээс гадна ард талын таг нь зурагдсан тохиолдолд өөрөө шинэчлэгддэг. Хамгийн сүүлд гарч ирсэн LG G flex 2 загвар нь Snapdragon 810 процессор (CPU)-тойгоороо одоогийн байдлаар хамгийн өндөр хүчин чадалтай утасны тоонд ороод байгаа билээ.

 

3. Yotaphone ½

Дэлхийн хамгийн өвөрмөц 10 ухаалаг утас 8

Энэ утас 2 дэлгэцтэйгээрээ онцлогтой. Үндсэн буюу нүүрний дэлгэц нь 5 инч бөгөөд хоёр дахь буюу арын дэлгэц нь 4.7 инч. Мөн Yotaphone 2 нь Snapdragon 801 процессор (CPU)-той учраас хүчин чадал сайтай утас юм.

 

2. Dior Reverie

Дэлхийн хамгийн өвөрмөц 10 ухаалаг утас 9

116 мянган долларын үнэтэй тансаг зэрэглэлийн уг утас магадгүй дэлхийн хамгийн үнэтэй утас ч байж мэднэ. Мэдрэгчтэй LCD дэлгэцийг нь 1539 алмаз, 46 сувд, 18 каратын цагаан алтаар чимэглэжээ. Dior Reverie хамгийн өвөрмөц утасны тоонд зүй ёсоор орох ч гэлээ ийм үнэтэй утсыг цөөн хүн л авч зүрхлэх биз ээ.

 

1. Xiaomi Mi Mix

Дэлхийн хамгийн өвөрмөц 10 ухаалаг утас 10

Хятад улсад үйлдвэрлэгдсэн энэхүү утас жинхнээсээ олны нүдийг орой дээр нь гаргаж чаджээ. Тус улсын утас үйлдвэрлэгчид бусад компанийн утасны загвараас хуулбарладаг гэдгээрээ алдартай. Бүр MIUI хүртэл IOS-оос санаа авсан байдаг. Харин Xiaomi Mi Mix шиг утас урьд нь ер үйлдвэрлэгдэж байгаагүй. Уг утас бараг хүрээгүй бөгөөд 91%-ийг нь дэлгэц эзэлдэг аж. 6.4 инчийн аварга том дэлгэц нь хараа булаам боловч хүрээгүй загвараасаа болоод байгаа хэмжээнээсээ жижиг харагддаг.

Энэ утас их үнэтэй юм шиг харагдаж байж мэдэх ч үнэндээ та 500 орчим доллартай байхад л худалдаад авчихна. Ийм хэмжээний мөнгө зарсандаа та огтхон ч харамсахгүй. Учир нь уг утас гадаад үзэмж сайтайгаар зогсохгүй дотоод хүчин чадлын хувьд бүр ярилтгүй. Mi Mix нь Snapdragon 821 процессор (CPU), 6GB шуурхай санах ой (RAM), 256GB дотоод санах ойтой.

25
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Anu Anna

    Anu Anna

    2016/12/05 at 18:56

    Ss

  2. Зочин

    2016/12/07 at 14:10

    Where is the Google Pixel?

  3. ШИНЭ ОН

    2016/12/08 at 19:42

    ЗӨВ ШҮҮ

  4. zail psda mine

    2016/12/19 at 15:39

    zochin geed sda duugaiil baichilda

  5. Төмөрбат

    2017/01/10 at 15:23

    Xiami Mi Mix -ын баттарейны хүчин чадлыг бичсэнгүй !

  6. ariun

    2017/01/11 at 11:35

    Gde Samsung ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Өнгөрөгч 7-р сарын шилдэг ухаалаг гар утаснууд

Уг цувралаараа бид Meizu болон Xiaomi–с гаргасан тансаг, хүрээгүй смартфон Doogii Mix, бол…