Таны “айдас” таныг хэн бэ гэдгийг тодорхойлно

4

Өнөөдөр та бүхэнд алдартай сэтгэлзүйч болох Клаудио Наранхогийн тестийг санал болгож байна. Энэхүү аргыг хувь хүний эннеаграммыг тодорхойлоход ашигладаг ажээ.

Бидний айдас сэтгэлийн гүнд оршин байдаг бөгөөд энэ нь бага наснаас тогтож эхэлнэ. Хувь хүний эннеаграмм – сэтгэлзүйн модель бөгөөд сэтгэлийн гүнд орших 9 шинжийг тодорхойлно. 9 айдас байх тул хувь хүнийг 9 төрөлд хуваана. Та өөрийгөө ямар бол гэж бодож байна уу?

Өөрийгөө мэдэхийн тулд нэг асуултанд хариулна. Хүн болгон хэд хэдэн төрлийн шинжээс агуулсан байж болно. Хариултанд та нэг гол гэснийг сонгоод нэмэлтээр 2 хариулт сонгож болно. Эхний хувилбар – таны үндсэн зан чанар, нөгөө хоёр нь – олдмол гэж хэлж болно. Өөрөө өөрийгөө үнэлэхийн тулд анхааралтай хандана уу.

Таны айдсыг юу илүү их төрүүлдэг вэ?

1. Төгс бус байдал

2. Ганцаардал

3. Азгүйтэл

4. Хэт энгийн, идэвхигүй байдал

5. Тоохгүй, үнэлэхгүй байх

6. Урвалт

7. Арга хэмжээ авахгүй байгаа байдал

8. Сул дорой байдал

9. Үл ойлголцол

1. Перфекционист/хэт төгс хүн

Та өөрийгөө байнга алдаа хийсэн мэт бодож явдаг. Та бүх зүйлийг төгс байлгахыг хүснэ. Хөдөлмөрч, товч бөгөөд тодорхой. Алдаанаас зайлсхийнэ, яагаад гэвэл алдаа гэдгийг ялагдал гэж ойлгодог нэгэн. Бага байхад танд магтаалын үг дутагдаж байсан учраас та шүүмжлэлийг маш эмзгээр хүлээн авна.

Та төгс төгөлдөр лүү байнга тэмүүлдэг, үүндээ ч маш их хүч зарна. Хэрвээ та энэ байдлаараа цааш явбал тэвчээр таны нэрийн хуудас болох ажээ.

2. Туслагч

Таны найз, эргэн тойрныхны ажил төрөл сайн бол таны сэтгэл тайван байна. Та маш онцгой мэдрэмжтэй тул эргэн тойрныхоо мэдрэмжийг шууд ойлгоно. Ганцаардлаас зугтааж бусдын төлөө амьдрахад бэлэн. Таны дэргэд хэн ч байхгүй бол амьдрал тань утгагүй мэт санагдаж эхэлнэ. Үүний учир шалтгаан нь таны эцэг эх бага байхад тань сайн ойлгодоггүй байсантай холбоотой байж болно.

Та өөрийгөө олон сайн хүнээр хүрээлүүлэхийг хүсдэг. Танд гэж зөвлөхөд өөртөө бага ч гэсэн цаг зарцуулаарай, бүгдийг бусдын төлөө бүү зарцуул.

3. Дайчин

Таны амьдралын утга учир – ажил ба үйлдэл. Уйтгар гунигт автвал амьдрал нь түр зогссон мэт санагдана. Та ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай. Юу хүсэж байгаагаа сайн ойлгосон хүн хүсэл зорилгынхоо төлөө тууштай тэмцэнэ. Бага байхад таны хийсэн болгоныг сайшааж магтаж байсан бололтой. Гэхдээ таныг хувь хүн талаас нь бус амьдралдаа хүрсэн зорилгоор нь үнэлж сургажээ.

Өөрийгөө бүхий л зүйлээр дэмжих хүнээр хүрээлүүлээрэй, ялангуяа хувь хүний хувьд таныг хүлээн авах сэтгэлтэй хүний хүрээнд байвал та өөрийгөө зөвхөн ажлын морь биш гэдгийг ойлгож эхэлнэ.

4. Романтик

Та цаг үргэлж гоо сайхан, жинхэнэ зүйл эрэлхийлж явдаг нэгэн. Та жирийн амьдралаар амьдрахыг хүсдэггүй, та сэтгэл хөдлөлтэй буцалсан амьдралыг илүүд үзнэ. Өөрийн төгс, романтик ертөнцийг сэтгэлдээ төсөөлж бодолд орох нь бий. Ойр дотно харилцаанд хэзээ нэгэн цагт төгсгөл ирнэ гэж бодож явдаг бөгөөд энэ нь багадаа таныг бага анзаарч, халамжилж байсантай холбоотой байж болно.

Романтик хүмүүс бүхий л салбарт уран бүтээлчээр хандана. Сэтгэл гутралд орох магадлал өндөртэй учраас ойр дотны хүмүүсээ анхаарал халамжаар хэрхэвч дутааж болохгүй.

5. Ажиглагч

Ажиглагч нар хөндлөнгөөс бүх зүйлийг харж байдаг. Тэд бүхнийг ойлгож, учрыг нь олохыг эрмэлзэнэ, гэхдээ бусдаас онцгойрохыг хүсэхгүй. Энэ төрлийн хүмүүс биеэ барьж сурсан байдаг бөгөөд бага байхад нь сэтгэлийн ойр дотно харилцаа дутагдаж байсан болов уу. Эцэг эх нь бүх ажилд нь хутгалдаж таны үзэл бодолд нөлөөлөхийг оролддог байжээ.

Та хардах сэтгэлтэй, бусдаас өөрийн цагаа харамладаг. Шинэ хүнтэй танилцахад бэрх. Ажиглагч бол багийн гишүүний дүрд муу хувирна. Өөрийгөө зовоох хэрэггүй, хүсэхгүй бол хүнтэй танилцах гэж оролдоод хэрэггүй ээ.

6. Хуучинсаг үзэлтэн

Тодорхой дүрэм журмын дагуу л та хамт олон дунд байж чадна. Аливаа үйл явдал, хамт олон аюулгүй гэдгийг та заавал мэдэх ёстой гэж үзнэ. Та хууль дүрмийг чандлан сахигч, бүх зүйл тодорхой байх ёстой. Дүрмээс гажууд хийсэн өчүүхэн зүйл ч сэтгэлийг тань зовооно. Бага байхад эцэг эх нь хатуу чанга хүмүүжлээр хүмүүжүүлсэнтэй холбоотой байж болох.

Өөрийгөө үнэнч шударга хүнээр хүрээлүүлэхийг эрмэлзээрэй.

7. Авантюрист

Та жинхэнэ тоглогч, байнга аялж амьдралын хурдан хэмнэлээр амьдрахыг хүснэ. Шинэ найз нөхөдтэй болж аливааг өргөн цар хүрээгээр хүлээн авахыг эрхэмлэнэ. Хийж байгаа ажил нь уйтгартай санагдвал хариуцлага мэтийн талаар бодохгүй шууд өөр ажил руу шилжинэ. Танд бусдын асуудал хамаагүй.

Нэг ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлж дуусгахыг хичээ. Эргэн тойрныхоо хүмүүст сайхан сэтгэгдэл үлдээхийг хичээгээрэй.

8. Удирдагч

Сул дорой байдлаа харуулахыг хүсдэггүй нэгэн. Та бусдыг хүндэлдэг. Хэний ч хувьд амьдрал амаргүй зүйл, таных ч мөн адил дайны талбар л гэсэн үг. Та бусдад туслахыг хүсдэг, харин заримдаа “үгүй” гэж хэлж чадаагүйгээс болж өөрийгөө ялд унагаана. Бага байхад танд хайр халамж дутагдаж байсан бололтой. Өөрөө өөрийгөө хамгаалахын тулд сул дорой байдлаа бусдаас нууж эхэлсэн ажээ.

Өөрийнхөө зан чанарыг зөв дүгнээрэй. Амьдралын нөхцөл байдалтай байнга тэмцэх нь амьдралыг бодитоор үнэлэхэд муугаар нөлөөлдгийг мартаж болохгүй.

9. Энхийг сахиулагч

Өөртэйгөө болон өрөөл бусадтай эв нэгдэлтэй байхыг эрхэмлэдэг. Үл ойлголцлоос зайлсхийх бөгөөд хэн нэгний талд байхыг хүсэхгүй. Ирэх даралтаас үл хамааран цаад зорилгыг нь ойлгохыг хичээнэ. Өөрөөсөө илүү бусдыг илүү ойлгодог хачирхалтай хүн. Багадаа амар амгалан байхын тулд дуугүй байхыг хичээдэг байсан бололтой. Магадгүй өөрийгөө илэрхийлэх боломж бага байжээ.

Энэ төрлийн хүмүүс өөрийнхөө гунигийг юугаар ч тайлна: зурагт, амттан, согтууруулах төрлийн ундаа, ажил, тамхи… Гэхдээ тэд маш залхуу, залхуугаа ялвал амьдралд тулгарах ямар ч бэрхшээлийг даван туулах арга замаа амархан олно.

11
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. kra

    2016/12/02 at 21:20

    ymr unen helchwee bur mini amidralig 6 mur textnd bagtaachlashu

  2. dfg

    2016/12/04 at 15:23

    WOOW

  3. fuu

    2016/12/07 at 15:17

    evgui yum be._. unshsan chn lag uurinhuu tarhiig tsaasan deer gargaad tavichihsan yum shg sanagdchlaa -_-

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *