30 нас хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон залуучууд

1

Дэлхийн баячууд дотор 30 хүрээгүй залуус их байдгийг та мэдэх үү? Мэдээж бүгд ганцаараа ийм хэмжээний хөрөнгөтэй болоогүй нь лавтай. Энэхүү нийтлэлд бид эдгээр тэрбумтнууд хэрхэн баяжсан тухай өгүүлнэ.

Ева Мария Браун-Людик – 29 нас ($1,4 тэрбум доллар)

30 нас хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон хүмүүс 1

Ева Мария Браун-Людик нь Барбара Браун-Людикийн охин бөгөөд эцгээсээ B.Braun Melsungen Ag эмнэлгийг өвлөн авчээ. Анхандаа тус эмнэлэг тийм ч амжилттай үйл ажиллагаа явуулж байгаагүй ч 1977 онд Георг Браун худалдан авснаар томоохон эмнэлгүүдийн нэг болж чаджээ. Людвиг нь Барбара Браун Людвигийн үеэл ах нь ажээ.

 

Лукас Уолтон – 29 нас ($10,4 тэрбум)

30 нас хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон хүмүүс 2

Лукасын эцэг 2005 онд Wal-Mart сүлжээ дэлгүүр болон First Solar компанийг өвлүүлжээ. Эдгээр нь 10,4 тэрбум долларын хөрөнгө болж байжээ. Лукаст энэ хөрөнгийнн 1/3 нь өвлөгдөн ирсэн бөгөөд тэрээр бизнестээ өөрөө оролцдоггүй гэнэ.

 

Ван Хань — 28 нас ($1,3 тэрбум)

30 нас хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон хүмүүс 3

2004 онд Ван Хань эцгээсээ Juneyao Air гэх агаарын тээврийн компанийг өвлөн авчээ. Залуу тэрбумтан маань компаний хөрөнгийн 27%-ийг эзэмшдэг ба ихээхэн ашигтай ажилладаг гэнэ. Үүнээс гадна эцгийнх нь мэдэлд байсан сүлжээ дэлгүүрийн хувьцааны 14%-ийг эзэмшдэг аж.

 

Бобби Мерфи — 27 настай ($1,8 тэрбум)

30 нас хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон хүмүүс 4

2011 онд Бобби Мерфи болон түүний их сургуулийн танил Эван Шпигель нар зураг болон бичлэг өөрчилдөг Snapchat аппликейшнийг бүтээсэн юм. Тус аппликейшн маш хурдан хугацаанд нэр хүндийг олж их хэмжээний хөрөнгө авчирсан байна.

 

Людвиг Теодор Браун — 26 нас ($1,2 тэрбум)

30 нас хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон хүмүүс 5

Людвиг Теодор Браун 1977 онд эцэг Людвиг Георг Брауны үндэслэсэн гэр бүлийн компани болох B. Braun Melsungen AG-гийн 9,69%-ийг эзэмшдэг. 10 жилийн турш Георг Браун тасралтгүй ажилласаны үр дүнд B. Braun Melsungen AG нь эмийн үйлдвэрийн томоохон төлөөлөл болж чаджээ.

 

Эван Шпигель — 25 нас ($2,1 тэрбум)

30 нас хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон хүмүүс 6

Эван Шпигель Малибуд боловсролтой хуульчийн гэр бүлд өсчээ. Стэнфорд их сургуульд сурч байх хугацаандаа Бобби Мерфи болон Реджи Браунтай танилцаж Snapchat аппликейшнийг бүтээжээ. 2013 онд Snapchat-ыг Facebook компани 3 тэрбум доллараар худалдаж авах санал болгосон ч татгалзжээ. Тухайн үед 100 сая хүн тус аппликейшнийг хэрэглэдэг байжээ.

 

Густав Магнар Витзё — 22 нас ($1,1 тэрбум)

30 нас хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон хүмүүс 7

Густав Магнар — бас нэгэн «тэрбумыг өвлөн авагч». Түүний эцэг түүнд Норвегийн яргай загасны томоохон нийлүүлэгч компани болох Salmar Asa-г өвлүүлжээ. Хэдий энэ бүхэн түүнийг тэрбумтан болгож байгаа ч компанийг түүний эцэг нь удирдан явуулдаг гэнэ.

 

Катерина Андерсен — 20 нас ($1,2 тэрбум)

30 нас хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон хүмүүс 8

Андерсений гэр бүл тамхины бизнес эрхэлдэг ба Катериний өвөг эцэг нь 1849 онд тус компанийг үүсгэн байгуулжээ. 2005 онд Андерсений гэр бүл “тусгай шалтгаанаар” компаниа зарсан ба 500 сая долларыг хөрөнгө оруулалтанд зарцуулжээ. 2007 онд Александрын эцэг хувьцааныхаа 80%-ийг охидынхоо нэр дээр шилжүүлсэн байна. Эцэг нь компаниа удирддаг ч хувьцаа нь түүний охидыг залуу тэрбумтан болгожээ.

 

Александра Андерсен — 19 нас ($1,2 тэрбум)

30 нас хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон хүмүүс 9

Александра нь Катериний дүү. Александра яг Катерина шиг компанийн 42%-ийг эзэмшдэг боловч эгчээсээ ялгаатай нь бизнест огт сонирхолгүй гэнэ. Тэрээр мэргэжлийн морин спортоор хичээллэдэг бөгөөд үүнийгээ амьдралтайгаа холбохыг хүсдэг гэнэ.

1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/11/30 at 18:42

    Сонирхолтой мэдээлэл байна даа

  2. Зочин

    2016/12/02 at 20:19

    Manai ofshoorchdiin huuhduud 20 nas hurheesee umnu terbumtanuud bolson

  3. Zaluu hun

    2016/12/10 at 02:05

    Horongo absan garuud bna aab obogiin eniig terbumtan geed medee gej baigaa yum uu teneg min

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *