Нүүр Зөвлөгөө Стресс тайлах ер бусын 14 арга. Туршаад үзээрэй!

Стресс тайлах ер бусын 14 арга. Туршаад үзээрэй!

6
4

Байнгын санаа зовнил, бухимдал, түгшүүрт бодол… Сэтгэл дотор ямар нэгэн таагүй мэдрэмж төрөх. Энэ бол стрессийн ердийн шинж тэмдгүүд.

Хэрхэн даван туулах вэ? Стрессийг удирдаж сурах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө дотроо барихгүй байх, ил гаргах. Энергийн боломжит бүх хүчээ эерэг зүйлд чиглүүл. Хэрвээ ингэж чадах юм бол хамаагүй бага өвдөж, удаан хөгшрөх болно.

Стрессээс ангижрах ер бусын, үр дүнтэй 14 арга

1. Үсээ самнах

Компьютерийн дэлгэцний өмнө өдөржин ажиллах явцад толгой хүнд болсон мэт санагдаж, толгой өвддөг.

Стресст өртөхгүй байх 1 арга бол 10-15 минутын турш үсээ самнах явдал юм. Энэ арга нь цус гүйх явцыг хурдасгахад болон булчинг амраахад тусалдаг.

2. Зайрмаг идэх

Амттай хоол хүнс бол үр дүн сайтай, стрессийн эсрэг сэргээш юм. Сэтгэл санаагаа сайхан байлгахад болон стресс тайлахад тослог загас тусалдаг. Тослог ихтэй загас нь омега-3 хүчил ихээр агуулдаг ба омега-3 нь мэдрэлийн системд нэн тустай. Хэрвээ загасанд дургүй бол зайрмаг юм уу гадил идээрэй. Эдгээр нь стрессийн эсрэг бүтээгдэхүүн, бэлдмэлүүдээс дутах юмгүй үйлчилдэг.

3. Массаж

Энергиэ хадгалахын тулд хамрын доор, хөмсөгний хооронд, доод уруулын доор, алганы хонхорхойд тус бүр 30 секунд массаж хийгээрэй.

4. Алгаа үрэх

Стресст өртөхгүй байхын тулд 2 алгаа хооронд нь бүх хүчээрээ халтал нь үрэх хэрэгтэй. Түүнчлэн чихээ үрэх бас тустай. Ийм аргаар та сэргэг болж, ажилдаа илүү төвлөрч чадна.

5. Зөрчил болон стрессийг угаах

Сэтгэл санаа нэг тиймэрхүү байвал танд 15 минутын шүршүүр тус болно. Шүршүүрийн бүлээн усны доор зогсоно. Ус таны толгой, мөрийг массажлаж байхаар зогсоно шүү. Удалгүй та ус хэрхэн таниас хэрэггүй бүх зүйлийг урсган гаргаж байгааг мэдрэх болно.

6. 27 эд юмс

«Хэрвээ та уй гашуугаасаа салахыг хүсч байвал гэр доторх 27 эд юмсыг байрнаас нь хөдөлгөөрэй» гэсэн дорнын гүн ухаантнуудаас гаралтай үг байдаг. Тэгээд ч энэ нь орон зайг энергид зориулан сулладаг ба энергийг зөв чиглэлд чөлөөтэй хөдлөхөд тус болдог. Энэ аргыг туршаад үзээрэй.

7. Шат

30 секунд дээшээ доошоо шатаар гүйгээрэй. Энэ дасгал сэтгэл санааны хямралыг хариуцдаг, тархины хэсэгт хүчилтөрөгч ирэхэд тусалдаг байна.

8. Зураг будах

Сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар гүн стрессийн үед 2-3 минутын турш зураг будах нь ажлаа хугацаандаа багтаан гүйцэтгэх магадлалыг 5 дахин ихэсгэдэг байна. Та стрессийг даван туулахаас гадна ямар нэгэн гайхалтай бүтээл гаргах ч юм билүү хэн мэдлээ. Орчин үед насанд хүрэгчдэд зориулсан стрессийн эсрэг буддаг номнууд их зарагддаг болсон. Хэрвээ худалдаж авах боломжгүй бол Google-ийн хайлтын хэсэг дээр «Secret garden coloring book» гэж хайгаад гарч ирсэн зургуудыг хэвлэж аваад будаад үзээрэй. Secret garden бол Жоанна Бэсфордын цуврал номнуудын нэг бөгөөд та түүний бусад номнуудыг мөн сонирхоод үзэхэд илүүдэхгүй. Монголчуудын гаргасан Magnificent Mongolia Coloring Book номыг дурдахгүй өнгөрч яасан ч болохгүй. Энэ номыг ч бас сонирхоорой.

9. Каркаде цай

Чөлөөт радикалууд биед хуримтлагдвал хүнд сэтгэл түгшил, паникт орох байдал зэрэг илэрдэг. Каркаде цай нь чөлөөт радикалуудаас ангижрахад тусалдаг ба энэ цайг ууснаар стресс тайлагддаг байна.

10. Гараараа даллах

Ихэнх хүмүүст стресс мөр, хүзүү, нурууны булчингийн уян хатан байдал алдагдах байдлаар илэрдэг. Үүнээс болоод толгойны өвчин, нурууны өвчин үүсдэг. Энэ тохиолдолд массаж, усан сэлэлт тус болдог. Гэртээ, ажил дээрээ хийж болох тайвшруулах, амархан дасгал бий. Гараа эргүүлж, тохойгоо нугалаад ийш тийш нь тойрог хөдөлгөөнөөр хөдөлгөх хэрэгтэй. Хөлөөрөө ч мөн адил даллах хөдөлгөөн бүхий дасгал хийх хэрэгтэй.

11. Цэвэрлэгээ хийх

Эд юмсыг байранд нь эмхэлж тавих, хувцас эвхэх зэрэг нь бодол санааг цэгцэлж, төвлөрөхөд тусалдаг. Тэгээд ч эмх цэгцтэй шүүгээ, тавиур, шкаф зэрэг нь хачирхалтай сэтгэлзүйн нөлөө үзүүлдэг. Хүн өөрийн мэдэлгүй амьдралаа зохион байгуулалттай, эмх цэгцтэй болгож эхэлдэг.

12. Нэг минут юм бодох

Бодол санаагаа цэгцлэхийн тулд гэртээ ганцаараа үлдээрэй. Дуртай дуугаа тавьж, хөргөгчнөөсөө дуртай амттангаа гаргаж, буйдан дээрээ тухлана. Хамгийн их хүсч байгаа зүйл чинь юу болох талаар бодоод, цаасан дээр хүслээ бичээрэй. Тодорхой төлөвлөгөө дараагийн үйлдлүүдээ тодорхойлоход тань тусална.

13. Үнэр

Үнэр нь сэтгэл санааны санах ойтой хүчтэй холбоотой байдаг. Дурсамж агуулсан үнэрүүд бий. Зарим үнэр таагүй сэтгэгдэл төүүлдэг байхад, зарим үнэр эсрэгээрээ. Тиймээс аз жаргал, баяр баясгалан төрүүлдэг, гарын доорх үнэрүүдтэй байх хэрэгтэй. Юуны ч үнэр байж болно. Тэдгээрийг аль болох олон удаа үнэртэж байх ёстой ба энэ нь сэтгэл санааг сайхан байлгахад тусална.

14. Бүжиг

Заавал бүжиглээрэй! Аян дээр хийх хэмнэлтэй хөдөлгөөн стресс тайлахад их тустай. Фитнес клубт хийж байгаа дасгалуудыг бодвол бүжиг илүү зугаатай.

46
ГоёГоё
21
БахархмаарБахархмаар
16
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Yanjmaa Luvsandorj

    Yanjmaa Luvsandorj

    2016/11/27 at 12:41

    Buyanduuren Battulga

  2. Uyanga Uyanga

    Uyanga Uyanga

    2016/11/28 at 20:41

    Tugs Tugs

  3. Tugs Tugs

    Tugs Tugs

    2016/11/28 at 21:38

  4. Зочин

    2017/04/05 at 10:21

    Sn meedeelel bna. bayarlalaa

  5. oyungerel

    2017/06/27 at 17:16

    Орчин үеийн хүмүүст маш их хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа.

  6. oyungerel

    2017/06/27 at 17:18

    Мэдээлэл таалагдлаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Эдгээр хувийн эд зүйлсээ ойр дотныхонтойгоо ч хуваалцаж хэрэглэх хэрэггүй

Үсний сам болон шүдний сойзоо хэнтэй ч хуваалцаж болохгүйг бид мэднэ. Гэхдээ эргэлзэх зүйл…