Нүүр Энтертайнмент Сонин хачин Хэдхэн зоосоор зарагдсан хүн төрөлхтний 10 гайхамшигт санаа

Хэдхэн зоосоор зарагдсан хүн төрөлхтний 10 гайхамшигт санаа

2
0
Share Button

Толгойд зурсхийн орж ирэх гайхалтай санааг бид хэнд ч хэрэггүй санаа гэж орхих нь бий. Хэдхэн цаасны төлөө өөрийнхөө гайхалтай санааг зарсан хүмүүс байдгийг түүх гэрчилнэ. Харин худалдаж авсан шинэ эзэддээ хэдэн саяар нь орлого оруулсныг нуухын аргагүй.

Хэдхэн зоосоор зарагдсан ч шинэ эзэндээ хэдэн саяын орлого авчирсан санаануудаас та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

1. Шоколадны үйрмэгтэй жигнэмэг

Хэдхэн зоосоор зарагдсан хүн төрөлхтний 10 гайхамшигт санаа 2

Уламжлалт жорын дагуу жигнэмэг хийхдээ Рут Эйкфилд нэгэн туршилт хийхээр шийдэж Nestle-гийн шоколаднаас хугалаад жигнэмгийн гурилдаа нэмэв. Шоколадтай жигнэмэг олонд таалагдсан тул Рут шинэ санаагаа Nestle-д амьдралынхаа турш шоколадаар хангагдах эрхээр сольжээ.

2. Сүлбээр зүү – жижигхэн хэдий ч хэрэглээ ихтэй

Хэдхэн зоосоор зарагдсан хүн төрөлхтний 10 гайхамшигт санаа 1

Нью-Йоркийн алдартай механик Уолтер Хантад маш олон бүтээлийн зохиогчийн эрх бий: бал, хутга ирлэгч, цахилгаан зуух гэх мэт… Найзаасаа зээлсэн 15 доллараа төлөхийн тулд нэгэн шинэ санаа нээх хэрэгтэй байв. Ингээд л бидний өдөр тутмын хэрэглээнд ашигладаг сүлбээр зүү гэгч гарч ирсэн бөгөөд Уолтер патентаа WR Grace компанид 400 доллараар заржээ. Уолтер найздаа 15 долларын зээлээ төлж чадсан бол компани хэдэн саяын орлого олжээ.

3. “James Bond”-ын дуу

Хэдхэн зоосоор зарагдсан хүн төрөлхтний 10 гайхамшигт санаа 3

“Жеймс Бонд”-ын дууг анхлан 1962 онд Монти Норман зохиожээ. Кино компанид түүний бүтээл таалагдаагүй учраас хөгжмийн зохиолч Жон Баррийг хөлслөн авч рок, жазз төрөл бүхий шинэ аялгуу зохиолгожээ. Ингэж өнөөг хүртэл алдартай хэвээр байгаа аялгуу төрсөн бөгөөд Баррид ажлын хөлс гэж 700 доллар төлсөн бол Монти Норман 1 сая гаруй долларын шагнал авч байжээ.

4. Цэлцэгнүүр: агаараас хэрхэн мөнгө босгох вэ?

Хэдхэн зоосоор зарагдсан хүн төрөлхтний 10 гайхамшигт санаа 4

Ханиалганы сироп үйлдвэрлэгч Пирл болон Мэй Уайт нар желатин, сахараар амттан хийж “желе буюу цэлцэгнүүр” гэж нэрлэжээ. Дараахан нь Питер Куперээс нунтаг желатинийн патентийг тэд худалдан авч өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулах болсон байна. Тэдний амттан олигтой борлогдохгүй байсан учраас патентаа хөрш Фрэнк Вудвардад 450 доллараар заржээ. 2013 он гэхэд цэлцэгнүүрээр 500 сая доллар олсон байв.

5. Эдгард Погийн “Хэрээ” шүлэг

Хэдхэн зоосоор зарагдсан хүн төрөлхтний 10 гайхамшигт санаа 5

Энэ шүлгээ найзынхаа сэтгүүлд хэвлүүлэх хүсэлтэй байсан ч бүтээлийг нь нийтлэхээс татгалзжээ. Эдгард По шүлгээ The American Review–д ердөө 9-хөн доллараар зарсан байна. Шүлэг хэвлэгдэн гарснаасаа хойш дэлхийгээр маш хурдацтай тархсан гэдэг. Тус шүлэгтэй ном 2009 онд нийт 662,500 доллараар зарагдсан. Харамсалтай нь тэр мөнгөнөөс ганц ч зоос Эдгард Под очоогүй, тэрээр ядуу зүдүү амьдралаар амьдарч насыг баржээ.

6. The Beatles-ийн цомгийн нүүр

Хэдхэн зоосоор зарагдсан хүн төрөлхтний 10 гайхамшигт санаа 6

Тус хамтлагийн найм дахь цомгийн нүүрийг британийн зураач Питер Блейк эхнэр Янн Хавортын хамт бүтээж хөлсөнд нь 280 доллар авсан байна. Уг цомог 32 сая хувь борлогдсон нь бусад цомгоосоо илүү их хувь зарагдсан, мөн шилдэг нүүртэй нь ажээ.

7. Винсент Ван Гогийн “Арле дахь улаан усан үзмийн талбай” зураг

Хэдхэн зоосоор зарагдсан хүн төрөлхтний 10 гайхамшигт санаа 7

Амьд байхдаа зарж чадсан цорын ганц зураг нь аж. 1890 онд бельгийн зураач бүсгүй Анна Бош 400 франкаар (одоогийн ханшаар 1600 доллар) худалдан авч байв. Ван Гог яг л Эдгард По шиг ядуу амьдралаар амьдарч өнгөрсөн, өнөөдөр түүний бүтээл хэдэн саяын үнэ хүрч байгаа нь харамсмаар ч юм шиг. 1906 онд Анна Бош худалдан авсан зургаа 10,000 франкаар (9,900 доллар) заржээ.

8. “Terminator”- Холливудын шилдэг санаа

Хэдхэн зоосоор зарагдсан хүн төрөлхтний 10 гайхамшигт санаа 9

Ажлын гараагаа дөнгөж эхлүүлээд байсан, хэний ч танихгүй найруулагч Жеймс Кэмерон “Терминатор” нэртэй кино зохиол бичиж маш олон кино компаниудад санал болгосон байна.

Дөнгөж найруулагчийн ажил эхлүүлсэн түүнтэй New World Pictures-ын Гейл Анна Хердээс өөр хэн ч хамтран ажиллах санал тавьсангүй. Бүсгүй Жеймс Кэмероныг бүтээлээ 1 доллараар зарахыг зөвшөөрвөл киноны найруулагчаар ажиллуулж болох юм гэжээ.

Жеймс ч саналыг хүлээн авсан, гэхдээ “Терминатор”-ыг эзэмших эрхээ алдсан юм. Кино ч алдаршиж Жеймс дэлхийн нэртэй найруулагч болжээ.

9. Хүн Аалзын шинэ хувцас

Хэдхэн зоосоор зарагдсан хүн төрөлхтний 10 гайхамшигт санаа 8

1982 онд Marvel Comics Хүн аалзын шүтэн бишрэгчдийн дунд уралдаан зарлажээ. Рэнди Шуэллер уралдаанд оролцохоор шийдэж гол дүрийн баатарт хар хувцас зохион бүтээсэн байна.

Хэдхэн сарын дараагаар Marvel-ийн ахлах редактор Жим Шутерээс захидал хүлээн авсан бөгөөд захидалд түүний санаа маш гайхалтай гээд 220 доллараар худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байв. 1984 оны 5-р сард Marvel Хүн Аалзын шинэ хувцсыг танилцуулсан, харин 2007 онд дэлгэцнээ гарсан шинэ хувцастай Хүн Аалзаас 900 сая гаруй долларын орлого олжээ.

10. Жек Лондоны “Мөнхийн дуудлага” роман

Хэдхэн зоосоор зарагдсан хүн төрөлхтний 10 гайхамшигт санаа 10

Роман 1903 оны 1-р сард Saturday Evening Post сэтгүүлийн дөрвөн дугаарт хэвлэгдэн гарсан. Сэтгүүлийнхэн зохиолчид 750 доллар төлжээ. Тэр жилээ зохиолынхоо бүрэн эрхийг Macmillan Publishers-д 2000 доллараар зарсан байна. Зохиол 1903 оны 7-р сарын 1-нд ном болон хэвлэгдэн гарсан бөгөөд 1,50 доллараар зарагдаж байв. 1914 он гэхэд ном АНУ-ын хэмжээнд 500,000 ширхэг борлогдсон, 1964 онд гэхэд 6 сая хувь зарагдсан байжээ. Лондонд өөрт нь ч тэр, үр хүүхдүүдэд нь ч тэр орлогоос ганц ч зоос өгөөгүй байна.

Share Button
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sayura Sayura

    Sayura Sayura

    2016/11/25 at 17:39

    Гашуун хүн чанар юм даа.

  2. Anu Anna

    Anu Anna

    2016/11/25 at 18:15

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Эрдэмтдийн одоог хүртэл хариуг нь олж чадаагүй 9 асуулт

Эрдэмтэд одоог хүртэл зарим нэгэн асуултын хариуг олж чадаагүй байна гэхээр хачирхалтай ч …