Гэрлэлтийн зураас таны хувийн амьдралын талаар юу өгүүлэх вэ?

2

Таны гэрлэлт хэр удаан үргэлжлэхийг мэдмээр байна уу? Хувийн амьдралд тань бэрхшээл тулгарах эсэх, хэдэн хүүхэдтэй болох? Эдгээрийн хариултыг таны алганы хээгээр хэлж болно гэж алганы хээ судлаачид үзэж байна.

Алганы хээ бүхнийг илэрхийлнэ, үүний дотроос таны гэрлэлтийн байдлыг тодорхой хэлэх ажээ. Алганы аль хэсэгт гэрлэлтийн хээ байдаг вэ? Чигчий хурууны доохно байрлах хээ – та зурагнаас харна уу.

Анхаар: хэд хэдэн хээ байж болно, энэ нь олон удаагийн гэрлэлт гэж шууд ойлгож болохгүй. За, дэс дараатайгаар танилцуулгадаа оръё.

Хэрхэн таах вэ?

Хэрвээ та баруун гараараа бичдэг бол баруун гараараа таана, солгой бол зүүн гараараа таана.

Алганы хээ судлалд гэрлэлтийн хээ нь гэрлэлтийг бус эсрэг хүйсийн хүнтэй хэрхэн харилцахыг тодорхойлдог гэж үздэг. Чигчий хурууны доор байх зурааснууд нь хэдэн хүнтэй хайрын харилцаа холбоо тогтоохыг илтгэнэ. Гэрлэлтийн хээний утга – хайр дурлалын харилцаа, үргэлжлэх хугацаа, зан чанар, үйл явцыг илэрхийлнэ. Урт, тод, өргөн, онцгой тэмдэг зэргийг мөн анхаарах ёстой.

Зураасны шинж чанар

Гэрлэлтийн хээ урт бол он удаан жил үргэлжлэх харилцааг илэрхийлнэ. Хэрвээ богино бол харилцаа богино байна гэсэн үг, гэхдээ аз жаргалгүй гэсэн үг биш шүү.

Өргөн, тод байх нь аз жаргалыг илтгэнэ. Хэрвээ хээ нь маш гүн, тод байвал та үнэхээр аз жаргалтай нэгэн ажээ.

Хэрвээ гэрлэлтийн хээ нь дөнгөн данган мэдэгдэх төдий, нарийхан байвал уг харилцаа нь эмзэг болохыг илтгэнэ.

Онцгой тэмдэг

Алганд байгаа онцгой тэмдгээр харилцааг тодорхойлох боломжтой:

  • Хэрвээ гэрлэлтийн зураас нь зүрхний зураастай огтлолцож байвал – муугийн тэмдэг. Бэлэвсрэхийг илэрхийлэх ажээ.
  • Гэрлэлтийн зураас нь доош яваад оюун ухааны зураастай нийлж байвал хурц, ширүүн харилцааг илэрхийлнэ.
  • Гэрлэлтийн зураас дээр од байвал аз жаргал, үнэнч хайр, хүндлэлийг илэрхийлнэ.
  • Гэрлэлтийн зураас төгсгөл рүүгээ салаалсан бол салахын шинж.
  • Хэрвээ энэ зураас дээр “арлууд” байвал харилцаа нь байнгын хэрүүл уруултай, эсрэг хүйстэнтэйгээ санал зөрдөг болохыг илтгэнэ.
  • Хэрвээ зураас тасраад үргэлжилж байгаа бол харилцаа нь дуусаад, эргэж сэргэдэг болохыг илтгэх ажээ.

Хүүхэд

Гэрлэлтийн зураасаар мөн хүүхдийн тоог мэдэж болно.

Гэрлэлтийн зураас дээрх босоо салаалсан зураас нь хүүхдийн тоог илэрхийлнэ.

Урвалт, салалт

Гэрлэлтийн зураастай зэрэгцээ хөндлөн зураас байгаа бол өөр харилцаа байгааг илтгэнэ, гэхдээ энэ нь өмнөх эсвэл дараагийн харилцааг ч илтгэж болох юм. Одоогийн гэр бүлийн харилцаанд хөндлөнгийн хүн орж ирэх эсэхийг гэрлэлтийн зураас дундуур өөр босоо зураасаар мэдэж болно. Өөрөөр хэлбэл, гэрлэлтийн зураас дундуур долгиотсон бүдэг зураас байвал үнэнч бус харилцаа үүсэхийн тэмдэг.

Хэрвээ гэрлэлтийн зурааснаас доош салаалсан богино зураас (хүүхдийн зураастай андуурч болохгүй) нь гэр бүлийн амьдрал эсвэл харилцаанд сэв суухыг илтгэнэ.

Энэхүү зураас дээр загалмай харагдвал уг харилцаа үргэлжлэх боломжгүйг илэрхийлэх бөгөөд салалтаар төгсөх ажээ.

23
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. Хуаныш Батцэнгэл

    Хуаныш Батцэнгэл

    2016/11/24 at 14:13

    Iim zuraas bhku bn shd yu gsin ugiin xxa mi algand law alga

  2. Byambadorj Badamkhand

    Byambadorj Badamkhand

    2016/11/24 at 14:29

    хэр үнэн бол үнэн бол хэцүүдлээ :)

  3. Б. Сарангоо

    Б. Сарангоо

    2016/11/24 at 14:30

    hahaha gerlehgui ym bhdaa zuraasgui n… huurhun ymoo

  4. Daria Daria

    Daria Daria

    2016/11/24 at 14:47

    Nadaa law zuraas alga tegher odoo yan gsen ug we kkkk

  5. Brilliant Brilliant

    Brilliant Brilliant

    2016/11/24 at 14:58

    @Налэрдэнэ

  6. Гэрэл Гэгээ

    Гэрэл Гэгээ

    2016/11/24 at 15:13

    Зураасаа олигтойхон ойлгомжтой харуулж тайлбарлаагүй бна. Зүрхний зураас гэж алийг нь ч хэлээд бгаан. Тод улаан зураас нь гэрлэлтийн зураас юмуу. Бүү мэд ойлгомжгүй юм

  7. Тэнэгт

    2016/11/24 at 16:00

    Энэ шао худлаа дот ч гаргаагүй сэтгэлийн сэв болсон юм байна тэгээд ч яг аль зурааасаа харахаа мэдэхгүй байна иймэрхүү балай юм хийж байхаа болиоч

  8. Buurunhii Buurunhii

    Buurunhii Buurunhii

    2016/11/24 at 18:08

    Hudlaaa hudlaaa shal hiisver yum soliorch bgaaan … tuuchii gj heden 1000 zuraasnii aliig n gehiin tuvug tsaasha

  9. hdcbb

    2016/11/24 at 18:12

    yu ve alga bna

  10. hudlaa shaahaa bolioch

    2016/11/24 at 19:41

    iim zuraas hund bdimu xxa

  11. hudlaa shaasan

    2016/11/24 at 21:48

    ali zuraas ni yuniih aliniihig ni medehgui bn tiim yum bol todorhoi zurag tawiachee malnuudaa

  12. yaduu setgelgee

    2016/11/24 at 23:22

    Saituud neg iimerhuu argaar l huudsaa erguuldeg boloo shiv dee chaavaas. Hunii setgeliin sev. Nomon deeree shaal uur yum bna.

  13. Sonjigch

    2016/11/25 at 00:22

    Iim zuraas bdag ch yumu gvi ch yumu minih d law alga ystoi zawharsan medeelel bndaa

  14. Enhuule Enhuul

    Enhuule Enhuul

    2016/11/25 at 00:38

    nadad law tiim zuraas alga huntei suuhguimuu haashain haha.

  15. Ganchimeg Munkhbaatar

    Ganchimeg Munkhbaatar

    2016/11/25 at 02:53

    Ерөөсөө ч олохгүй юм бна. Ядаж бхад олигтойхон заагаад хэлчээгүй болохоор

  16. Nadad 2bgad bhi.hehe odo yanaaaa

  17. Зочин

    2016/11/25 at 16:54

    Эвгүйн бэ хүүхдийн зураас гсн босоо зураас бхкун шал дургүй хүрчлжж удку бэбэтэй болно гэд төлөвлөцөн бгаам чин

  18. Ganchimeg

    2016/11/26 at 01:08

    Gerleltiin zuraasaar yaj mdx ym kkk

  19. D

    2016/11/26 at 15:12

    Dinag.. haha

  20. haha

    2016/11/28 at 18:08

    nadad bas iim zuraas alga hahaha

  21. Зочин

    2016/12/01 at 11:44

    Unendee mash todorhoigui ,oilgomjgui yum bn.

  22. Зочин

    2016/12/03 at 12:33

    Ene zuraas ni bhgui bn Tgheer yu gesen vg ve kkk

  23. Шулам

    2016/12/13 at 00:50

    Надаа лав алга бдыму ийм зураас

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *