Гэрээ эмх цэгцтэй байлгахад бидний гаргадаг 10 алдаа

1

Замбараагүй байдал бидний дайсан. Дайсныгаа бид мэдэж байх хэрэгтэй. Та бүхэнд бидний түгээмэл гаргадаг алдааг танилцуулахаар бэлдлээ. Гэрээ эмх цэгцтэй болгоход тань бидний зөвлөгөө тус болно гэж найдаж байна.

1. Буруу далдлалт

Гэрээ эмх цэгцтэй харагдуулахад гаргадаг 10 алдаа 1

Ханын тавиурыг хөшгөөр нуух нь заримдаа зөв арга мэт санагддаг. Үнэндээ буруу арга шүү. Түр зуурын аргацаасан энэ арга таны гэрийг улам л навсайлгаж орхино.

Шийдэл:

Тавиуруудаа янзалж учрыг нь олох хэрэгтэй. Магадгүй танайд ирсэн зочид цонхоор харахаар хөшиг нээтэл таны замбараагүй олон хувцас нураад ирэх вий ….

2. Цэвэрлэгээний бодисыг нэг дор хадгалах

Гэрээ эмх цэгцтэй харагдуулахад гаргадаг 10 алдаа 2

Угаалга, цэвэрлэгээний бүх бодисыг нэг дор хадгалах ёстой, энэ нь зөв арга гэж бодож байгаа байх. Хэрвээ та олон өрөөтэй эсвэл давхар байранд амьдардаг бол танд төвөгтэй байхаас цаашгүй.

Шийдэл:

Гал тогоо болон угаалгын өрөөнд ядаж нэг, нэг ариутгалын бодис, угаалгын порлон тавьж байгаарай. Бохирдсон хэсгийг цэвэрлэх ажлыг хойш тавилгүй тэр дор нь цэвэрлэхэд амар байх болно.

3. Нүдэнд ил харагдах газар пластик контейнер тавих

Гэрээ эмх цэгцтэй харагдуулахад гаргадаг 10 алдаа 3

Нэвт харагдах пластик контейнеруудад хувцас хадгалахад маш тохиромжтой, гэхдээ нүдэнд ил харагдах газар тавих хэрэггүй. Нэгдүгээрт, дотор нь байгаа зүйл ил харагдана, хоёрдугаарт, нэвт харагдах өнгө өнгийн хувцас өрөөний өнгө төрхийг гутаана.

Шийдэл:

Нэвт харагддаг бол шкафанд далд, харин цаасан болон даавуун хайрцгийг ил тавиур дээр тавьж болно. Танд гэж хэлэхэд ил харагдах тавиураас аль болох зугтаагаарай.

4. Хүрэхэд хэцүү тавиур

Гэрээ эмх цэгцтэй харагдуулахад гаргадаг 10 алдаа 4

Тавиурыг буруутгах хэрэггүй. Хэрвээ та өдөр тутмын эд хогшлоо дээр байрлах тавиурт хийхээр шийдсэн бол хэцүүхэн л хэрэг болно доо.

Шийдэл:

Жилд ганц хоёр удаа хэрэглэдэг эд хогшлоо дээр байрлах тавиуруудад хадгалаарай. Харин өдөр тутмын хэрэглээний зүйлсийг гарт ойр тавь.

5. Ханын өлгүүр

Гэрээ эмх цэгцтэй харагдуулахад гаргадаг 10 алдаа 6

Ханын өлгүүр – маш эвтэйхэн эд. Юуны түрүүнд шкафанд багтахгүй байгаа хувцсыг өлгөж болно, гэхдээ тун удалгүй шкафанд байх ёстой хувцас өлгүүр рүү бөөгнөрч эхэлнэ.

Шийдэл:

Өлгүүр зайлшгүй шаардлагагүй бол шинээр өлгүүр хадах хэрэггүй. Ийм төрлийн өлгүүр нь эмх замбараагүй байдал үүсгэх эх үүсвэр гэдгийг бүү март.

6. Улирлын хувцсыг цаасан хайрцагт хадгалах

Гэрээ эмх цэгцтэй харагдуулахад гаргадаг 10 алдаа 5

Ил харагдах хайрцгаас та хүссэн зүйлээ амархан олно. Харин цаасан эсвэл даавуун хайрцгаас ганц ороолт гаргаж ирэхийн тулд эвхэж хийсэн бүхнийг гаргаж ирэх хэрэг болно.

Шийдэл:

Маш энгийн: ил харагдах хайрцагт хийх.

7. Гэр бүлийн бусад гишүүдийн санааг үл тоох

Гэрээ эмх цэгцтэй харагдуулахад гаргадаг 10 алдаа 7

Өчигдөр шкафаа янзалтал өнөөдөр нөхөр тань бүгдийг орвонгоор нь эргүүлж орхисон уу? Мэдээж та ямар байдлаар хувцаснуудыг тавьснаа хэлээгүй болохоор тэр шүү дээ. Янзалсан танд ойлгомжтой байх нь мэдээж, харин гэр бүлийн бусад гишүүдийн хувьд ойлгомжгүй.

Шийдэл:

Дундын хэрэглээний шкаф зэргийг янзлахдаа нөхөр, хүүхдээсээ санаа оноог нь асууж байгаарай. Тэдний хэлсэн санаа таны хувьд шилдэг нь биш байж болох ч тэдний хувьд шилдэг нь байж болно.

8. Эмх цэгц гэдгийг ариун цэвэр гэж ойлгох

Гэрээ эмх цэгцтэй харагдуулахад гаргадаг 10 алдаа 9

Эмх цэгцтэй байх цэвэрхэн байх гэдэг цугтаа явах зүйл. Шалаа угаасан мөртлөө өрөөгөөр дүүрэн таны хувцас хэвтэх, эсвэл сав суулгаа угаасан мөртлөө хатаг гээд тавиур дээр замбараагүй тавьсан байх нь та ариун цэврийг сахисан хэдий ч эмх цэгцэд оруулж чадсангүй.

Шийдэл:

Эд зүйлсийг өөр өөрсдийн байранд нь тавьж байхыг зөвлөж байна. Зөвхөн цэвэрхэн биш бас эмх цэгцтэй байх болно.

9. Нэг төрлийн эсвэл хоорондоо авцалдахгүй гоёл чимэглэл

Гэрээ эмх цэгцтэй харагдуулахад гаргадаг 10 алдаа 8

Бид гэрээ чимэглэх ажлыг сэтгэлийн хөөрлөөр хийдэг. Танд таалагдсан эсвэл найз нар бэлэглэсэн, эсвэл аяллаас дурсгал болгон авчирсан дурсгалын зүйлээ өрж тавьсан байгаа юу? Энэхүү эрээвэр хураавар зүйлс хоорондоо огтоос авцалдахгүй таны өрөөг захын лангуу шиг болгоно.

Шийдэл:

Нэг хэв загвар бүхий чимэглэлийг тусгайлан сонгож авахыг зөвлөж байна. Бусад зохицохгүй байгаа зүйлсийг цааш далд хураа. Таныг дурсгалт зүйлсээсээ сал гэхгүй, үе үе зохицох дурсгалт зүйлсээрээ гэрээ чимэх бүрэн боломжтой шүү.

10. Гэрэлтүүлгийн нэг л эх үүсвэр

Гэрээ эмх цэгцтэй харагдуулахад гаргадаг 10 алдаа 10

Хичнээн цэвэр цэмцгэр, эмх цэгтэй гэр байсан ч гэрэлтүүлгийн нэг л эх үүсвэртэй бол утгаа алдана. Болоогүй, цахилгаан хэмнэх үүднээс ганц гэрэл таазанд байвал бүр яриад ч хэрэггүй.

Шийдэл:

Булангийн чийдэн, за бүр больё гэхэд грилянд ханандаа өлгөөрэй. Зөөлөн, бүдэг гэрэл өрөөнд чимэг болж өгдөг юм. Өөрийнхөө сэтгэл санаандаа тохируулж гэрлээ ихэсгэж багасгах бүрэн боломжтой.

21
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Anu Anna

    Anu Anna

    2016/11/23 at 14:27

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *