Үе мөчний хэвийн үйл ажиллагааг сэргээх гайхалтай жор

3

Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, нас өтлөх, хүнд хүчир ажил эрхлэх зэрэг шалтгааны улмаас үе мөч өвддөг. Харин залуу насандаа үе мөчний өвчин хэлж байгаа бол цусан хангамжтай холбон тайлбарлах нь бий.

Иймд та бүхэнд үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх жорыг танилцуулахаар бэлдлээ.

Үе мөчний өвчнийг хэрхэн анагаах вэ?

Орц:

  • Жүржийн шүүс – 250 мл
  • Овьёос – 150 г
  • Ус – 200 мл
  • Нунтаг цинамон – 1 ц.х
  • Ананас – 300 г
  • Зөгийн бал – 20-30 г
  • Миндаль/бүйлс самар – 50 г

Хийх арга:

  1. Овьёосоо чанаж хөргөнө.
  2. Овьёос дээрээ жүржийн шүүс, ус, ананас, цинамон, зөгийн бал болон самраа хийнэ. Блендерээр бүгдийг сайтар холино.

Ууж хэрэглэх заавар:

Өглөөний цайнаас 20 минутын өмнө 100 мл-ийг ууна. Болж өгвөл араас нь аяга ус уувал бүр ч  сайн.

Үр нөлөө:

  1. Жүрж болон ананас нь С амин дэмээр баялаг тул яс, үе мөчний уян холбоосыг бэхжүүлнэ. Үе мөчний үрэвслийн улмаас С амин дэмийн дутагдалд ордог болохыг судалгаагаар тогтоосон. С амин дэм өөрөө үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг та мэдэх биз ээ.
  2. Цинамон нь кальци болон эслэг ихтэй тул үе мөчийг бэхжүүлнэ. Цусан хангамжийг сайжруулж, цусан дахь сахар болон холестерины хэмжээг бууруулна.
  3. Овьёос нь магни, фосфор, кали болон цахиур ихтэй хүнс. Бие эрхтний цахиурын тэнцвэрт байдлыг хадгалснаар тулгуур эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.
  4. Миндаль самар нь хүний ясанд зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор баялаг. Кальци, магни, марганец болон фосфор нь ясыг бөх бат байлгахад нөлөөлдөг байна.

Гэрийн нөхцөлд гар дор байгаа хүнсний бүтээгдэхүүнээр эрүүл мэнддээ ашиг тустай ундаа хийж уугаарай. Зөвхөн үе мөчинд сайнаар нөлөөлөөд зогсохгүй хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих болно.

10
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/11/22 at 15:32

    Маш их хэрэгтэй зөвлөгөө байна даа. Баярлалаа.

  2. Orgil

    2016/11/22 at 18:01

    Bayarlalaa. Bi zaluu hun l dee. Ghdee Solongost har ajil het ih hgd uy much uvduj magadlaltai bolchood bgaa. Mash heregtei zovlogoo bna.

  3. Jagaa Mgl

    Jagaa Mgl

    2016/11/22 at 18:06

    Tsinamon gej yu bdag yum bee

  4. Зочин

    2016/11/22 at 18:29

    цинамон гэж юу вэ

  5. Lhagvasuren

    2016/11/22 at 23:16

    Tsinamon gej yu ym be helj ogooch

  6. Зочин

    2016/11/22 at 23:55

    hedii her hugtsaand hergelhuu

  7. Н. Энхбаяр

    Н. Энхбаяр

    2016/11/23 at 01:33

    Westlife Buya unshaarai

  8. Baila Natsag

    Baila Natsag

    2016/11/23 at 09:48

    Tnx

  9. Зочин

    2016/11/23 at 11:44

    цинамон gedeg yu yum be. xaana baidag yum boloo

  10. narmandakh

    2016/11/23 at 16:55

    eruul mended tustai saikhan zuvluguu bn tsinamon gj yu ve

  11. Зочин

    2016/11/23 at 21:11

    cinnamon

  12. Solongo Bataahuu

    Solongo Bataahuu

    2016/11/24 at 19:11

    cinnamon, koрица-оросоор

  13. tsog

    2016/12/08 at 11:57

    цинамон гэж ямар эд вэ ханаас олох юм бэ

  14. заяа

    2016/12/14 at 12:34

    цинамон гэж юу вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *