Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга

0

Өдөр тутмын амьдралдаа бид нэг зүйлийг байнга хийдэг. Хэвшил болсон тэр зүйлээ өөрөөр хийж өөрт илүү амар байж болох тухай өмнө нь бодож байсан уу?

Та бүхэнд таны ажлыг хөнгөвчлөх дараах 15 аргыг санал болгож байна, туршаад үзээрэй.

1. Үлдэгдэл соусаа ашиглах

Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга 1

Үлдэгдэл соусаа мөс хөлдөөх саванд хийж хөлдөөж болно. Дараа нь яарч сандарсан үед хөлдөөсөн соусаа гаргаж ирээд л хоолоо амтлахад ямар ч хүндрэл үүсэхгүй.

2. Бяслагаа нимгэн зүсэх

Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга 2

Урьд өмнө яагаад толгойд орж ирсэнгүй вэ гэж бодож байна уу? Төмс, ногоо арилгагчаар зүсэхэд нимгэн бяслагтай талхаа амтархан идэхэд бэлэн.

3. Нимбэгийн шүүс шахах

Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга 3

Гар дор шүүс шахагч байхгүй бол гараараа шахаж болно – богино долгионы зууханд халаахад л бүх зүйл амархан болно.

4. Амтлагч ногоо хатаах

Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга 4

Шинэхэн амтлагч ногоо үлдвэл хаяхаас өөр аргагүй гэж бодож болохгүй. Хэдхэн минут богино долгионы зууханд тавьж хатаагаад л айлтгүй хадгалаарай.

5. Шилний хэлтэрхий цуглуулах

Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга 6

Хагарсан шил – толгойн өвчин болдог. Асуудлыг зүсэм талхаар шийдэх боломжтой – нүдэнд харагдахгүй жижиг хэлтэрхийг ч цэвэрлэнэ шүү.

6. Хоолны халбагаа живүүлэхгүйн тулд

Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга 5

Хоолны саванд халбагаа алдчихгүйн тулд халбаганыхаа үзүүрт резин боогоорой.

7. Эрдэнэшиш цэвэрлэх арга

Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга 8

Кексний хэвэнд эрдэнэ шишийн нарийн үзүүртэй талаар тавьж үрүүдийг дээрээс доош нь хутгаар цэвэрлэнэ. Үр дүнд нь эрдэнэшишийн үр саванд орж, ямар хог тарихгүй.

8. Шилэн савны таг онгойлгох

Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга 7

Алчуураар таг онгойлгох гэж хүчээ бараад яах вэ дээ. Дараагийн удаа зураг дээр үзүүлсний дагуу резин ашиглаарай.

9. Халбагаар хэмжих арга

Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга 9

Халбагаар хэмжихдээ будагны скоч ашиглаарай. Зураг дээрээс харна уу.

10. Махны модоо байрлуулах

Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга 10

Махны мод хэрчихэд гулсаад байвал доор нь чийгтэй алчуур тавихад л хангалттай.

11. Лааны насыг уртасгая

Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга 11

Лаагаа асааж ашиглахаас нэг хоногийн өмнө хөргөгчинд хийж хонуулаарай. Лаа хоёр дахин удаан асах болно.

12. Чүдэнзний оронд шпагетти ашиглах

Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга 12

Итгэхэд бэрх ч гэлээ үнэхээр үнэн үг шүү. Урт чүдэнз байхгүй бол түүхий урт гоймон байхад л хангалттай.

13. Хогны уутыг тогтоох арга

Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга 13

Гялгар уутыг дахин ашиглахаар бүтээсэн байдаг. Хогийн савандаа тогтоохын тулд энэ энгийн аргыг ашиглахад л болно. Наалддаг өлгүүрийг хогийн савны хоёр талд наагаарай.

14. Шилэн сав цэвэрлэх

Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга 14

Урт хүзүүтэй шилэн сав цэвэрлэхэд амаргүй ч нэгэн заль бий: нунтагласан өндөгний хальс хийгээд сайтар сэгсэр. Шилний хананд тогтсон өнгөр арилна, одоо сайтар зайлахад л хангалттай.

15. Кекс чимэглэх

Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга 15

Кекс чимэглэх хурдан, чамин арга – хээтэй торон даавууны зүсэм болон сахарын пудр байхад л хангалттай.

3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/11/22 at 15:44

    Танай хором мэдээлэлийг унших их дуртай .Уншаад амьдрал дээр хэрэгжүүлэхэд үнэхээр сайхан үр дүн өгөх юмаа. Баярлалаа.Амжилт.

  2. Odgerel Namnan

    Odgerel Namnan

    2016/11/23 at 19:33

    harj chadcanguiee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *