Зөгнөлт кинонуудад гардаг 7 технологи ойрын жилүүдэд биелнэ

1

Ойрын 20 жилд бодит болох зөгнөлт киноны төхөөрөмжүүд

Ирээдүй цагийн явдал гэж бодож явтал нэг л мэдэхэд дэргэд ирчихсэн байдаг. Бидний амьдралын салшгүй хэсэг болоод байгаа ухаалаг гар утас, хавтгай зурагт зэргийг өмнө нь зөгнөлт киноноос л үздэг байж билээ. Эрдэмтэд, инженерүүд өдөр алгасалгүй ажиллаж байдаг тул тун удахгүй бүр ч сонин бүтээлүүд бидний хүртээл болох нь дамжиггүй. Ойрын 20 жилийн дотор бодитоор бий болох, шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд гардаг үйл явдал, тоног төхөөрөмжүүдийг нэрлэж байна.

Термо цөмийн реактор

Ийм реактор бүтээхээр сүүлийн хэдэн арван жил ажиллаж байгаа ч энэ асуудлын шийдэлд дөхөж очсон хүн байхгүй. Гэвч АНУ-ын Батлан хамгаалах яам, НАСА-гийн хамтрагч Lockheed Martin технологийн компани ойрын хугацаанд термо цөмийн реакторын загварыг гаргана гэж амлаад байна.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 1

Lockheed Martin компани ойрын хугацаанд термо цөмийн реактор бүтээнэ гэв

Тохирох технологийн ажлуудыг Lockheed Martin компани 60 жилийн турш явуулсаар иржээ. Энэ компанийн мэргэжилтнүүд хэлэхдээ, тэд реакторын загвар гаргаж авч болохуйц цөмийн термо урвалын эрчим хүчний зохих тэнцвэрт түвшинд хүрсэн гэжээ.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 6

 

Үүний зэрэгцээ Lockheed Martin компанийн термо цөмийн реактор нь онгоц, галт тэрэг, ачааны машинд ч суурилуулж болохоор авсаархан байх гэнэ. Ингэвэл тээвэр, эрчим хүчний салбарт жинхэнэ хувьсгал болох билээ.

Тэдний реакторыг суурилуулсан анхны ачааны тэрэг ойролцоогоор 10 жилийн дараа гарна гэж Lockheed Martin компани төлөвлөж байна.

Саран дээр амьдарч болох бааз

Сүүлийн 50 жилд гарсан шинжлэх ухааны зөгнөлт кинонуудын гол сэдвийн нэг нь хүн төрөлхтөн сансар огторгуйг бүрэн судалж, Сар болон Ангараг гараг дээр байнга амьдрах зориулалттай станц барих явдал юм. Улаан гарагийн тухайд арай хойшлуулах хэрэгтэй байна. Харин дэлхийн ганц дагуул дээр ойрын хэдхэн 10 жилд багтааж ийм бааз барих магадлалтай гэнэ. Оросын Сарны хөтөлбөр ингэж үзэж байгаа юм.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 8

Саран дээрх Оросын бааз

Орос улсын сарыг эзэмших ажил нь хэдэн үе шаттай явагдана. Эхлээд нилээд хэдэн хиймэл дагуул илгээж, ирээдүйд баригдах сарны баазын дэд бүтцийн хэсэг болгоно. Энэ нь сарны гадаргууг судлах, сансарт хүний гараар бүтээсэн байгууламжууд ба дэлхийг холбогч найдвартай сүлжээ бүтээх “Луна-25”, “Луна-26”, “Луна-27”, “Луна-28”, “Луна-29” сансрын хөлгүүд юм.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 7

Оросын сансрын хөлгүүдийг Сар луу хөөргөх төлөвлөгөө

Дараа нь Сарыг хэд хэдэн удаа тойрч, баазын барилгын ажлын талбайг бэлтгэх техникийн багийнханыг буулгах, улмаар хүн амьдрах баазыг барьж эхлэх ажлууд явагдана. Сүүлчийн шатны ажлыг 2040-2050 онуудад хийх урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

OLYMPUS DIGITAL CAMERA

Саран дээрх Оросын бааз

Төмөр Хүний хувцас, хуяг дуулга

Төмөр Хүний тухай кино үзэж, ном уншсан жаалууд хэзээ нэгэн цагт төгс хүн болгож хувиргадаг хувцастай болоод, дэлхий дахины шударга үнэний төлөө бат зогсох хүчтэй дайчин эр болно гэж мөрөөддөг. Энэ мөрөөдөл ирэх 20 жилийн дотор биелж тун магадгүй байна. Хувцасны загвар нь гарсан байгаа. Хэдийгээр Төмөр Хүний жинхэнэ хувцас биш боловч, анхны алхам хийгдсэн байна. Хамгийн ирээдүйтэй хувцсаар TALOS тодорсон бөгөөд АНУ-ын цэргүүдэд зориулж хийхээр техникийн олон компани, шинжлэх ухаан судлалын хэд хэдэн байгууллага нэгэн зэрэг ажиллаж байна. TALOS нь сум үл нэвтрэх, ирт зүйлд зүсэгддэггүй хуягтай. 45 кг жинтэй энэ хуяг дуулгыг өмсөөд саадгүй гүйж харайх боломжийг мөн хангах гэнэ.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 3

TALOS – ирээдүйн супер баатруудын хуяг дуулга

Түүнчлэн TALOS нь хүний эрүүл мэндийг хамгаалах тохиргоотой. Хүний биеийн янз бүрийн үзүүлэлтийг хянадаг олон тооны мэдрэгчтэй, мөн шархадсан тохиолдолд автоматаар хэсэгчлэн хийлэгдэж цус тогтоодог тохиргоо ч бий.

XOS 2 нэртэй бас нэгэн хувцас байгаа. Одоохондоо хуяг, хамгаалалтгүй. Гэхдээ хүн хэдэн арван кг жинтэй энэ хувцсыг өөрт ачаалал өгөлгүй өмсөж, ажрахгүй явах боломжтой.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 4

XOS 2 – анхны бодит хуягийн нэг

Хөгшрөлтөөс сэргийлэх эм

Харвард болон Өмнөд Шинэ Уэльсийн Их сургуулийн эрдэмтэд удахгүй ийм эм гаргах найдвар төрүүлж байна. Хүнийг үхэшгүй мөнх настай болгох тухай биш, энэ судалгааны үр дүнд эрүүл жаргалтай амьдрах насыг уртасгаж болох тухай яригдаж байгаа юм.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 5

Хөгшрөлтөөс сэргийлэх эм

Дээр дурдсан эрдэмтэд хүний бие махбодийн хөгшрөх үйл явцыг удирддаг генийг илрүүлсэн. Энэ генийг удирдсанаар хөгшрөлтийн элдэв өвчин эмгэгийг бууруулж, бие махбодид үүсэх асуудлыг хянаж чадах бөгөөд ийм аргаар хүний насыг нэмэх ажээ.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 10

Хөгшрөлтөөс сэргийлэх эм

Эрдэмтэд туршилтын хулганад энэ эмийг уулгаж, хөгшрөх явцыг нь удаашруулан, мөн хөгширч эхэлж байгаа эсийг залуужуулсан байна. Мөн мэрэгчдийг олон янзын өвчнөөс салгасны дотор арьс улайх, хоол боловсруулах эрхтний доголдол зэрэг оржээ. Мэдээж энэ бол бүх өвчнийг илааршуулах бэлдмэл биш юм. Гэхдээ хүн төрөлхтний эрүүл урт наслахад чухал алхам болж байна.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 18

Мөн хүн дээр энэ эмийг туршихад мэрэгчтэй адилхан үр дүн гарчээ. Иймээс Харвардын эрдэмтэд ирэх арван жилд жинхэнэ “хөгшрөлтийн эсрэг эм” гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Лазер зэвсэг

Шинжлэх ухааны зөгнөлт киноны баатрууд лазер буугаар буудалцаж, замдаа таарсан бүхнийг асар хүчтэй туяагаар хүйс тэмтэрдэг. Орчин үеийн лазерын бодит хүчийг киноны зөгнөлтэй харьцуулах аргагүй ажээ.

120730-N-PO203-076 SAN DIEGO (July 30, 2012) The Laser Weapon System (LaWS) temporarily installed aboard the guided-missile destroyer USS Dewey (DDG 105) in San Diego, Calif., is a technology demonstrator built by the Naval Sea Systems Command from commercial fiber solid state lasers, utilizing combination methods developed at the Naval Research Laboratory. LaWS can be directed onto targets from the radar track obtained from a MK 15 Phalanx Close-In Weapon system or other targeting source. The Office of Naval Research's Solid State Laser (SSL) portfolio includes LaWS development and upgrades providing a quick reaction capability for the fleet with an affordable SSL weapon prototype. This capability provides Navy ships a method for Sailors to easily defeat small boat threats and aerial targets without using bullets. (U.S. Navy photo by John F. Williams/Released)

Удахгүй БНХАУ лазерын их буутай болж магадгүй байна. Нисгэгчгүй онгоцыг лазерын тусламжтайгаар устгах технологийн туршилтууд амжилттай явагдсан гэж Хятадын цэргийнхэн баталж байгаа юм.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 11

Хятадын цэргүүд нисгэгчгүй онгоцыг лазерын гэрлээр унагажээ

Энэ нь нисгэгчгүй онгоцыг илрүүлсний дараа таван секундын дотор байршлыг нь тогтоож, лазерын гэрлээр устгаж чадах нисдэг төхөөрөмж байх юм. Энэ төхөөрөмж нь их буунаас 2 км-ээс илүү холдож болохгүй, цагт дунджаар 180 км хурдлах ёстой. Хэмжээ нь нэг метр ч хүрэхгүй байх аж.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 12

Хятадын цэргүүд нисгэгчгүй онгоцыг лазерын гэрлээр унагажээ

Гэхдээ энэ бол загвар юм. Хотуудыг агаараас хамгаалах хүчинд энэхүү технологийг бүрэн нэвтрүүлэхэд дор хаяж 10 жил шаардлагатай.

Андроид роботууд

Зөгнөлт кино, ном зохиолд гадаад төрх, биеэ авч явах байдлаараа хүнээс огт ялгарахгүй роботууд байнга гардаг. Энэ санааг бүхэлд нь биелүүлэх ойртлоо гэж хэлэхэд арай эрт байна. Гэсэн хэдий ч, тус чиглэлд олон төсөл амжилттай хэрэгжээд байгаа нь “Bicentennial Man” үйлдвэрлэх боломжийг нээж байгаа хэрэг.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 13

“Bicentennial Man” киноны баатар – Андроид робот

Роботын янз бүрийн үзүүлэлт дээр эрдэмтэд, инжерүүд ажиллаж байна. Зарим нь роботыг хүний сэтгэл хөдлөлийг дуурайх, гадаад нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхэд сургаж байгаа бол, хиймэл оюун ухаан дээр ажиллаж, мөн цахилгаан арьс, хүний үе мөчний механик хуулбарыг бүтээж байгаа эрдэмтэд ч бий.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 14

Хүний сэтгэл хөдлөлийг дуурайж чаддаг AIDA робот

Сонирхолтой нь андроид роботын төгсгөлийн хувилбарт нилээд дөхөж очсон робот бол бодит хүний төрхтэй, тодорхой хөдөлгөөн хийж хэдэн үг хэлж чаддаг секс хүүхэлдэй юм. Гэвч түүнд хүнээс ялгарахгүй болтол хол зай байна.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 15

Сексийн зориулалттай цахилгаан хүүхэлдэй

Үл үзэгдэгч нөмрөг

Орос ардын үлгэрийн баатрууд, Харри Поттер зэрэг олон дүрүүд үл үзэгдэгч нөмрөгийн тусламжтайгаар дайснаасаа төдийгүй найз нөхдөөсөө ч нуугддаг. Энэхүү шидэт зүйлийн тухай бичих амархан, харин бодитоор хийх боломж хараахан олдоогүй л байна.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 16

Quantum Stealth – үл үзэгдэгч нөмрөг

Ирэх 20 жилийн дотор үл үзэгдэгч нөмрөг гарна гэж хэлж болохуйц төслийн ажлууд үр дүнтэй явж байгаа юм. Тэдгээрийн нэг нь Quantum Stealth бөгөөд канадын HyperStealth компанийн төсөл ажээ.

HyperStealt-ийн инженерүүд ард нь ямар нэгэн эд зүйл, хүн амьтан далдалж болох ялтас боловсруулсан байна. Гол нь нуугдаж байгаа зүйл хөдөлгөөнгүй байх ёстой. Үгүй бол Quantum Stealth үүргээ гүйцэтгэж чадахгүй гэнэ.

Зөгнөлт киноны 7 үйл явдал ойрын жилүүдэд биелнэ 17

Quantum Stealth – үл үзэгдэгч нөмрөг

Ирээдүйд HyperStealt энэ ялтсаа нугардаг, мөн хөдөлгөөнтэй үед ажилладаг болгохоор зорьж байна. Канадын эрдэмтдийн энэ бүтээлийг АНУ, Канадын хүчний байгууллагынхан ихэд сонирхож эхэлжээ.

23
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/11/23 at 03:40

    gaihaltai

  2. Зочин

    2016/11/23 at 03:42

    mundag yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *