Нүүр Зөвлөгөө Найзыгаа сэтгэл гутралаас аврах 5 арга

Найзыгаа сэтгэл гутралаас аврах 5 арга

0
0

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Жинхэнэ сэтгэл гутралыг хүмүүс түр зуурын гуниг, уйтгартай андуурах нь элбэг.

Клиник сэтгэл гутрал – жинхэнэ өвчин бөгөөд зүгээр ч нэг өөрөө аяндаа алга болдог өвчин биш. Багаар бодоход хоёр долоо хоног үргэлжлэх бөгөөд амьдралд шууд нөлөөлнө – хувийн болон хувьсгалын бүх нөхцөл байдалд. Судлаачдын үзэж байгаагаар дэлхийн нийт хүн амын 10% нь энэ өвчнөөр шаналж явдаг ажээ.

Аюултай өвчнийг давж туулахад нь найздаа туслах зарим нэг зөвлөгөөг хүргэж байна.

1. Тусламж олоход нь туслаарай

Найзыгаа сэтгэл гутралаас аврах 5 арга 1

Өвчтэй хүнд мэргэжлийн туслалцаа авах ёстойг нь болгоомжтой ойлгуул. Өөртөө тодорхой үүрэг, даалгавар авбал бүр ч сайн: эмчийн утас, хаягийг олж, үзлэгийн үеэр асуух ёстой асуултаа урьдчилан бэлдэх … Сэтгэл гутралд орсон хүмүүсийн хувьд энгийн зүйлийг ч хийхэд давшгүй даалгавар мэт санагддаг юм.

2. Мэдээлэл солилцоорой

Найзыгаа сэтгэл гутралаас аврах 5 арга 2

Найз тань өөрийнхөө байдалд өөрийгөө буруутгах, эсвэл өөрөөсөө ичиж байгаа бол сэтгэл гутрал гэдэг яг л бусад өвчин шиг гэдгийг нь тайлбарлаж ойлгуулаарай. Энэ бол түүний сул дорой байгаагийн шинж биш хүн өөрөө тэмцэж давах ёстой зүйл – хугарсан гарыг эдгээж байгаа шиг л эдгэх өвчин.

Сэтгэл гутралын талаар мэдээлэл олж унш. Илүү ихийг мэдэх тусам та найзыгаа илүү ойлгож найздаа хэрхэн туслах арга замыг олно.

3. Сэтгэл гутралыг уйтгар, гунигтай бүү харьцуул

Найзыгаа сэтгэл гутралаас аврах 5 арга 3

Сэтгэл гутралыг тоохгүй орхиж болохгүй. Хэрвээ та өөрөө энэ өвчнөөр өвдөж үзээгүй бол сэтгэл гутралыг түр зуурын уйтгар гунигтай харьцуулж огтоос болохгүй. Найзыгаа ойлгохгүй бол сэтгэл гутралд орсон найз тань улам л өөрийгөө буруутгаж азгүй нэгэн гэж бодох болно.

4. Өвчний талаар чөлөөтэй ярьж бай

Найзыгаа сэтгэл гутралаас аврах 5 арга 4

Найзтайгаа өвчнийх нь талаар чөлөөтэй ярилц. Амиа хорлох тухай илэн далангүй ярилцах нь уг зүйл болох магадлалыг бууруулдаг болох нь судалгаагаар тогтоогдсон (сэтгэл гутрал гүнзгийрвэл ийм зүйлд хүргэж болзошгүй).

Илэн далангүй яриа нь өвчтөний сэтгэлийг тайтгаруулж бусдаас тусламж авах нь энгийн зүйл гэдгийг ойлгуулна. Сэтгэл гутралтай хүн хэдий хэр эмч нарт хандаж тусламж авна төдий чинээ уг өвчний талаар судалгаа баяжина.

5. Цаашид ч дэмжсээр яваарай

Найзыгаа сэтгэл гутралаас аврах 5 арга 5

Сэтгэл гутралын шинж тэмдэг материаллаг бус, сэтгэл гутралын шинжилгээ гэж байхгүй. Гаднаас нь харахад найз тань сайжирч байгаа ч гэсэн та сэтгэл санааг нь дэмжсээр яваарай. Халуун дулаан хайраар тэврэхээ мартав даа.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Өдөр тутамдаа идэж байгаа хоол хүнснийхээ чанарыг шалгах 10 арга

Аливаа хүнсний чанарыг шалгах арга байдаг хэдий ч ихэнх нь мэргэжлийн тусламжгүйгээр сайн …